КИЕВ, 2026 оны гуравдугаар сарын 16 /Reuters/. Ираны камиказе дронуудаас хамгаалах туршлагыг нь судлахаар Ойрх Дорнодын орнууд хүсэлт гаргасантай холбогдуулан Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мэдэгдэхдээ, тус бүс нутагт үзүүлсэн тусламжийнхаа хариуд бид мөнгө болон технологи авахыг хүсэж байна гэжээ.
Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, эдгээр улсын дроны эсрэг хамгаалалтад үнэлэлт дүгнэлт, зөвлөгөө өгөхөөр гурван багийг Ойрх Дорнод руу илгээснийг дурдав. Энэ долоо хоногийн эхээр мэргэжилтнүүдийг Катар, Арабын Нэгдсэн Эмират Улс, Саудын Араб болон Иорданд байрлах АНУ-ын цэргийн бааз руу илгээсэн байна.
"Энэ бол байлдааны ажиллагаанд оролцож байгаа хэрэг биш. Бид Ирантай дайтаагүй" гэж Зеленский хэлжээ. Персийн булангийн орнуудтай дроны салбарт урт хугацааны гэрээнүүдийг байгуулах боломжтой бөгөөд үзүүлэх тусламжийнхаа хариуд Украин юу авах талаар хэлэлцэх шаардлагатай. Бидэнд технологи болон мөнгөний аль аль нь чухал байна" хэмээн тэрбээр онцоллоо.
Персийн булангийн орнууд Ираны “Шахед” дронуудыг устгахын тулд агаарын довтолгооноос хамгаалах нөөц хэрэгслүүдээ шавхаад байгаа юм. Харин украинчууд Оросын дронуудыг устгахдаа жижиг дрон болон долгион сарниулагч төхөөрөмж зэрэг хямд өртөгтэй зэвсгүүдийг ашигладаг байна.
АНУ төдийгүй Европ, Ойрхи Дорнод, Африкийн орнууд ийм төрлийн халдлагатай хэрхэн тэмцэх талаар Украинаас тусламж хүссэн гэдгийг Зеленский өмнө нь мэдэгдэж байсан юм. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дроныг устгахад Украины тусламж хэрэггүй гэж мэдэгджээ. Киевийн зүгээс хэдэн сарын турш байгуулахаар эрмэлзэж буй дроны томоохон хэлэлцээрт Вашингтон яагаад гарын үсэг зурахгүй байгаагийн учрыг мэдэхгүй байгаагаа Зеленский хэлээд, хэлэлцээр байгуулагдах эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлэв. Тэрбээр хэлэхдээ "бид 35-50 тэрбум ам.долларын гэрээ байгуулахыг хүссэн" гэлээ. Мөн Киевийн зөвшөөрөлгүйгээр дроны эсрэг төхөөрөмж нийлүүлэх хэлэлцээ хийхийг оролдсон гадаадын улсуудын засгийн газрууд болон Украины зарим компанийг Зеленский буруутгасан байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл7
Энэ хүн дуусна. Иран маш хүчтэй байгаа тул газрын тос, байгалийн хийн үнэ нэмэгдэж, орос их мөнгөтэй болно. Европ оросод мөнгөө алдаж, украйны дайныг санхүүжүүлэхгүй хаях болно. За тэгээд украйнчууд ногооноог огцоруулж хаях биз.
$elensky - Тусалсныхаа хариуд БИ мөнгө, хар тамхи авахыг хүсэж байна!
Мөн гуцваа,,,,хоёр ОРК,,,,
Азийн дайсан Оросуудын долоодог Еврейчүүд ийм л хүмүүс дээ.
АЗИД ОРСУУДТАЙ ӨРСӨЛДӨХ ЯМАР ДАЙСАН БАЙСАН ЮМ МОНГОЛ ХЯТАД ЭНЭТХЭГ СОЛОНГОС ВЬТНАМ ТАЙЛАНД ИНДОНЕЗ ФИЛИППЕН БИШ ЯПОН УУ ЯПОНЫГ АМЕРИК ӨӨРӨӨ БӨМБӨГДЧИХСӨН
Соц үед монголчууд дэндүү долигонуур, арчаагү й зантай болчихсон нь өнөөдөр л маш тодорхой харгадаж байгаам доо !
социализм ЗХУ гэдэг одоо байсаар л байна харин монгол капиталист боллоо гэсэн нь авилгал хээл хахуулын орон болчихсон болохоор их хурлын гишүүдийг эргүүлэн татах хууль баталхаас гарцаагүй байдалд хүрсэн нь тодорхой АН намын эсэргүүцэлтэй зайлшгүй тулгарна МАН ЯЛНА