СӨҮЛ, 2026 оны гуравдугаар сарын 11 /Yonhap/. Өмнөд Солонгосын экспорт гуравдугаар сарын эхний 10 өдөр өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 55.6 хувиар өсжээ. Үүний гол шалтгаан нь дэлхийн зах зээл дээр хагас дамжуулагчийн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой байна.
Өмнөд Солонгосын гаалийн албаны мэдээллээр, экспортын хэмжээ гуравдугаар сарын 1-10-ны хооронд өнгөрсөн оны 13.8 тэрбум ам.доллартай харьцуулахад 21.5 тэрбум ам.долларт хүрсэн нь тус улсад дурдсан хугацаанд бүртгэгдсэн экспортын хамгийн өндөр үзүүүлэлт болжээ.
Импорт гуравдугаар сарын эхний 10 өдөр 19.4 тэрбум ам.долларт хүрч, жилийн өмнөхтэй харьцуулахад 21.7 хувиар өссөнөөр худалдааны тэнцэл 2.1 тэрбум ам.долларын ашигтай гарсан байна.
Дэлхий даяар хиймэл оюуны эрэлт огцом өссөнтэй холбоотойгоор хагас дамжуулагчийн экспорт өмнөх оны мөн үеийнхээс 175.9 хувиар өсөж, 7.6 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд үзүүлэлт хүрчээ. Энэ нь гурван сарын эхний 10 өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд өнгөрсөн сард тогтоогдсон 6.7 тэрбум ам.долларын өмнөх дээд үзүүлэлтийг хол давсан байна.
Хагас дамжуулагчийн экспорт дурдсан хугацаанд Өмнөд Солонгосын нийт экспортын 35.3 хувийг бүрдүүлж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.4 нэгж хувиар өсжээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 04 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
Монголд хагас дамжуулагч чип хийж чадна шүү.
Өмнөд Солонгос 3 сарын 1-10ны хооронд 10 өдөрт л 21.5 тэрбум доллар олжээ. Тэр 10-н өдөрт экспортолсон чип ердөө ганц контейнерт л багтах байх даа. Гэтэл манайх нүүрс, зэсийн баяжмалаа хэдэн зуун машин вагоноор өдөр шөнөгүй зөөгөөд 10 хоногт хэдийг олдог юм болдоо?
Халзан Бүргэдэйн Газрын ховор элементийн ордыг нээн ашиглавал манайд ч ийм боломж нээгдэх л юм. Харин тавиулуудын ятгалганд автсан "эх оронч-мянгадууд" үүнийг ойлгох арай болоогүй бна, цаг л их алдахымдаа, яг ОТ шиг !!!