sonin.mn

Хятадын төв хэсэгт орших Аньхүй мужийн Хэфэй хотод хүн дүрст роботууд “ажлын өмнөх дадлага сургалт”-ын шатанд орж, цаашид үйлдвэрлэл, өдөр тутмын амьдралд үйлчилгээ үзүүлэх чадвараа нэмэгдүүлж байна.


Ройтерс агентлаг, Сингапурын “Ляньхэ Заобао”, Латин Америкийн мэдээллийн агентлаг зэрэг олон улсын хэвлэлүүдийн мэдээлснээр, саяхан болсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдаанаар “15 дугаар таван жилийн төлөвлөгөө”-г чанартай хөгжилд чиглүүлэн хэрэгжүүлэхийг тодорхой болгож, социалист орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ хэрэгжүүлэх зорилгод суурийг улам бататгана гэж тэмдэглэжээ. Мөн шинэчлэл, инновацийг хөдөлгөгч хүч болгож, иргэдийн амьжиргааны хэрэгцээг бодлогын гол чиглэл болгохыг онцолсон байна.


Мэдээлэлд дурдсанаар, ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны хуралдаан цаашид илүү идэвхтэй, үр нөлөөтэй төсвийн бодлого, уян хатан мөнгөний бодлого хэрэгжүүлж, ажлын байр, аж ахуйн нэгж, зах зээлийн тогтвортой байдлыг хангахад анхаарна гэжээ. Түүнчлэн үндэсний нэгдмэл зах зээлийг цаашид гүнзгийрүүлэн байгуулах, чухал салбаруудын шинэчлэлийг үргэлжлүүлэх, шинэ өсөлтийн хөдөлгүүрийг түргэвчилэн бойжуулах, өндөр түвшний шинжлэх ухаан-технологийн өөртөө түшиглэлийг эрчимжүүлэх зорилт тавьсан байна.


Түүнчлэн Хятадын Үндэсний статистикийн газрын цахим хуудсанд нийтэлсэн мэдээг эш татан, 2025 онд Хятадын жилийн ДНБ 140.1879 их наяд юаньд хүрч, өмнөх оноос 5.0 хувиар өссөн; Нэг хүнд ногдох ДНБ 99,665 юань болж, 5.1 хувиар нэмэгдсэн гэж гадаадын хэвлэлүүд мэдээлжээ. Эдийн засгийн нийт хэмжээ шинэ түвшинд гарч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон үйлчилгээний саблар уялдаа холбоотой өссөн бөгөөд хэрэглээ, экспорт зэрэг өсөлтийн хүчин зүйлс үргэлжилсэн нь Хятадын эдийн засгийн тэсвэр тэвчээр, хөгжлийн боломжийг тод харуулж, дэлхийн эдийн засгийн өсөлтөнд тогтвортой итгэл нэмж байна гэж дүгнэсэн байна.