ХОНКОНГ, 2026 оны гуравдугаар сарын 6 /SCMP/. “Hurun Report” судалгааны байгууллагаас хамгийн сүүлд гаргасан “Hurun Global Rich List” жагсаалтыг Хятад улс дахин тэргүүлжээ. Тус улсад тэрбумтнуудын тоо нэмэгдсэн нь хөрөнгийн зах зээлийн өсөлт болон хиймэл оюуны салбарын хөгжилтэй холбоотой байна.
Өчигдөр нийтэлсэн “Hurun Group”-ын жил тутмын тайланд дурдсанаар, дэлхий даяар тэрбумтнуудын тоо 4020-д хүрснээс 1110 нь Хятадын бизнес эрхлэгчид бөгөөд энэ нь нэг жилийн хугацаанд 287-гоор нэмэгдсэн үзүүлэлт юм.
Ингэснээр тус улс сүүлийн гурван жилд алдсан байр сууриа эргүүлэн авч, 1000 тэрбумтантай АНУ, 308 тэрбумтантай Энэтхэгийг ардаа орхижээ. Технологийн салбарын хөгжил, тэр дундаа хиймэл оюуны технологийн эрчимтэй хөгжил нь Хятадад олон тэрбумтан төрсөн гол шалтгаан юм. “MiniMax” компанийг үүсгэн байгуулагч, 3.6 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Янь Жюньзе, мөн Knowledge Atlas Technology JSC (Zhipu) компанийн захирал, 1.2 тэрбум ам.долларын хөрөнгөтэй Лю Дебин зэрэг бизнес эрхлэгчид Хятадад шинээр төрсөн тэрбумтнуудын жагсаалтад багтжээ.
Дэлхий даяар нийт 114 тэрбумтан хиймэл оюунтай холбоотой компаниудад ажилладаг бөгөөд тэдний 46 нь энэ удаагийн жагсаалтад анх удаа багтсан байна.
“Hurun Global Rich List” жагсаалтын эхний гурван байрт Илон Маск (792 тэрбум ам.доллар), Жефф Безос (300 тэрбум ам.доллар), Ларри Пейж (281 тэрбум ам.доллар) нар бичигджээ. И.Маск хөрөнгийнх нь хэмжээ 700 тэрбумыг давсан анхны хүн болсон байна. Харин хотуудаас Нью-Йорк хот 146 тэрбумтантайгаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. Тус хотын дараа Шэньжэнь (132), Шанхай, Бээжин, Лондон хотууд бичигджээ. Дэлхийн тэрбумтнуудын дундаж нас 65 байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл11
орсын байгалийн хийгээр баяжичхаад монголоох хий дамжуулах хоолой бариулахгүй байна
Орос Монголын уул уурхайн түүхий эдийг маш хямд үнээр авч баяжсан өмхий хужаа л байгаа биз.
Удахгүй өмхий хужааг цусан далай болгож хужаагаас өвөрмонголын газар нутгаа авна олон арван их наяд долларын авна. Хятадын газар нутаг дээр зөвхөн уугуул америкчуудыг оршин суулгаж амьдаруулна.
“Найман шарга” валют арилжааны захын ард нууц ноёнтон нь БНХАУ-ын нэгэн иргэн Лин Жань гэгч жар гаруй насны тэрбумтан эр байдаг аж. Тэр хятад эр дуртай цагтаа монголд нисч ирээд хар зах дээр валютын ханшийг дээш доош нь болгон хэлбэлзүүлж, Монголын эдийн засгаар тоглоод буцдаг. Мэдээж түүний гар хөл бологсод нь “Найман шарга” валют арилжааны төвийн том ченжүүд аж. Валют арилжааны зах дээр жижиг, дунд том гэсэн гурван төрлийн ченжүүд байдаг. Жижиг буюу хурган ченжүүд нь хиртэй хэдэн төгрөг багцалж атгачихаад “Доллар юань авна шүү?” хэмээн гудамжинд яваа хүмүүсийг ээрүүлддэг бол дунд, төлгөн ченжүүд нь өөрсдийн гэсэн валют солих жижиг амбаар, нүхнүүдтэй. Харин том ченжүүд нь дунд, жижиг ченжүүддээ олон зуун сая төгрөг зээлүүлчихээд “Найман шарга” захын ойролцоо ресторан, бааранд виски шимж, зээлдэгч нараа хянаж сууж байна. Тэгтэл үе үе том ченжүүд хөдөлгөөнд орцгоон машин тэрэг, хүн хүч дайчлан сандралдан “Линь ах, том ах ирлээ” гээд л бөөн юм болдог аж.
Тэр үед мөнөөх Монгол Улсын эдийн засгаар тоглож, долларын ханшийг дээш доош хөөргөдөг Лин Жань хүрч ирдэг байна. Нэг үгээр манай валютын том ченжүүдийг хятад тэрбумтан атгаж, гарынхаа аясаар базаж суусаар чамгүй хэдэн жил өнгөрчээ. Валютын үнийн өсөлтийг нэгэн хятад эр удирдаж төрийн мөнгө угааж байхад манай Тагнуулын байгууллага чив чимээгүй суудаг нь гайхалтай. Хэдэн жилийн өмнө ЭЦГ-ын Эдийн засгийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс гүйцэтгэх ажиллагаа явуулахад яалт ч байхгүй Лин Жань гэгчээс шалтгаалан доллар савлаж байдаг нь тогтоогджээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооноос ч хэд хэдэн удаа хяналт шалгалт хийгдэж энэ талаар ноцтой баримт олсон байна. Тагнуулын ерөнхий газраас “Найман шарга” валют арилжааны төвийн зургаан ченжийг саатуулж, хэдэн сараар байцаалт авсан боловч тэд Линь ах, том ахынхаа талаар ам нээгээгүй гүрийжээ.
Ченжүүдийг хятад эр удирддаг талаар захын хурган ченж нь “Лин Жанийг мэдэлгүй яахав, өнгөрсөн есдүгээр сард ирчихээд энэ хавиар юань, долларыг баахан бужигнуулчихаад явсан ш дээ” гэж байх юм. 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл доллар өссөн нь Лин Жаньтай холбоотой гэх ченжүүд ч байна. Америк долларын үнэ ханш нэмэгдэж байгаатай холбоотойгоор төр засгаас хий хоосон хөөрөгдөл бий болгохгүй гэж хэрэндээ л анхаарч, тодорхой шат дараалсан ажлуудыг хийдэг. Даанч үр дүнд хүрдэггүй. Гэтэл Линь Жань Улаанбаатар буугаад ганц хуруугаа доёлзуулахад нь долларын ханш хорь, гуч тавин төгрөгөөр өдөртөө нэмэгддэг болжээ. Хятад тэрбумтан хүрээд ирэхээр л валютын нөөц хомсдож, үнэ ханш нь нэмэгдэнэ. Нэг үгээр монголын толгой ченжүүд нь Лин Жаний хүсэл сонирхлоор ажилладаг болж.
“Найман шарга” валютын ченжийг бүрэн хяналтандаа оруулж, эдийн засгаар тоглож буй хужаа тэрбумтныг Улаанбаатарт байх хугацаанд манай мөнгө хүүлэгчид, том ченжүүд байрлах буудал, харуул хамгаалалт, хүүхэн шуухан зэргийг нь хүртэл бэлдэж өгдөг аж. Лин Жань нь хүүхэнд нугасгүй эр тул түүнд зориулан залуухан охид хүүхнүүдийг ч “Найман шарга” валютын толгой ченжүүд уралдан олж өгдөг. Хоёр гурав хоног наргиж цэнгэсэн Лин Жань өөрийн цэргүүддээ “Та нар урд өдөр нь хураагдсан бүх валютыг худалдаж аваад ир” гэж үүрэгддэг. Хятад тэрбумтан “Тэр мөнгийг нь би тэдэн төгрөгөөр худалдаж авна. Тэгэхээр нэг ам.доллар тутмаас та нарт тэдэн төгрөг унана” гээд хэлчихдэг. Монголын том ченжүүд бас Банк бусынхан маргаашийн ашгаа бодоод бүх ам.долларыг худалдаж аваад хятад боссдоо өгнө. Нөгөө хятад эр ашиг өгөхөөс гадна өөрт нь сайн үйлчилсэн монголчуудад зүв зүгээр гар мөнгө гэж зуутын боодол доллар тарааж, секс нь таалагдсан бол охиддоо 1-2 өрөө байр худалдан авч өгсөн яриа ч байдаг.
Лин Жань ууртай, бухимдалтай байх үедээ “Найман шарга” захыг долларын хомсдолд оруулчихна. Энэ үед Монголбанкнаас арга хэмжээ аваад интервэнц хийгээд ам.доллараа хямд үнээр гаргадаг. Тэрийг нь Лин Жань бас л худалдаад авчихдаг. Ингээд хүссэн хүсээгүй ам.долларын үнэ ханш нэмэгддэг юмсанж. Дараа нь худалдаж авсан ам.доллараа үнэ нь хөөрөгдөөд нэмэгдсэний дараа бага багаар ченжүүдэд зараад суугаад байдаг. Нэг үгээр Линь болон түүнийг тойрон хүрээлсэн мөнгө угаагчид албаар зохиомол хомсдол бий болгож, үнэ хөөрөгдсөн ч энэхүү хужаа тэрбумтанд ямар ч алдагдалгүй. Харин ч ашигтай дүн гарна. Ченжүүд мөнгө л олж байвал ард иргэд хөөрөгдсөн үнээр валют худалдаж авах эсэх нь хэнд ч хамаагүй. Ингээд монгол төгрөгийн ам.доллартай харьцах ханш хэд дахин буурч, эдийн засаг хямраад эхэлдэг тухай эх сурвалж баталж байна. Монголбанк сүүлдээ учраа олохоо байгаад “Найман шарга” дээрх хэдэн ченжийг дагаад ам.долларынхаа үнийг нэмдэг.
Тэрбумтан хятад эр Монголын эдийн засгаар ийнхүү дур зоргоороо баахан тоглож суугааг хууль хяналтын байгууллага, тагнуулынхан анхааралдаа авах цаг болжээ. Ченжүүдийн ярьж буйгаар Лин ах нь сар шинийн үеэр ирж долларын ханшийг өсгөчихөөд явдаг гэнэ. Мөн тэрбээр ес, аравдугаар сард байнга ирдэг тухай түүнийг мэдэх ченжүүд ч ярьж байлаа. Энд нэг зүйлийг онцлоход “Найман шарга”-ын том ченжүүд нөгөө Лин Жаниас мөнгө авсан өгсөн талаар нэг ч тэмдэглэл хөтлөдөггүй. Энэ тухай Лин Жань ч хатуу хориглодог бөгөөд, ченжүүдтэй уулзахдаа гар утсаа унтрааж, хувцас хунараа нэгжүүлэн гаалийн үзлэгээр орж байгаа юм шиг л сүрийг үзүүлнэ. Үүнээс болоод ЭЦГ-ын “ЭЗГХТ” хэлтэс, тагнуулынхан мөнгө угааж буй хэргээр шалгаад юу ч олж долоодоггүй.
Тэд хэдэн төгрөгтэй байж байгаад хэд болгоод байгааг хянах ямар ч боломжгүй. Хятад эрээс мөнгө аваад байгааг мэдээд байгаа мөртлөө шууд бэлнээр авчихаж байгаа болохоор ямар ч баримт байхгүй. Ченжүүд нь Линь ахаасаа авсан мөнгөө хэзээ ч дансанд байршуулдаггүй аж. Санхүүгийн зохицуулах хороо ч “Найман шарга” валют арилжааны төвийн ченжүүдийг эмх цэгцэнд оруулах гээд чадахгүй. Тагнуулынхан ч шалгаад илрүүлж чадахгүй хэдэн жил өнгөрчээ. Ингэж бодохоор Линь Жан бол монголын хууль хяналтын байгууллагыг ч мухардалд оруулж чадсан нэлээд сүүхэйтэй эр юмсанж. Мөн түүнийг хятадын “Триад” мафийн гишүүн гэж ярих ченжүүд ч байдаг. Эцэст нь хэлэхэд монголын хөх тэнгэрт америк долларын үнийг дураараа өсгөдөг энэ этгээдийг нийслэд хөл тавьсан үед нь хуулийнхан цаг алдалгүй шалгаж, хариуцлагад тооцохыг “Horiotoi. mn” сануулж байна
ХКН гэж Хятадынхаа эдийн засгаар тоглодог коммунист намыг шүүмжилсэн эсэргүүцсэн хужаа нараа баривчилж шоронд хорьдог тийм л хөгийн дампуу нам. Хятад дампуурч үсэн чанд руу ороосой.