3-р сарын 3-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао Нин хуралдуулж, сэтгүүлчийн сонирхсон асуултад хариуллаа.
Сэтгүүлч: “3-р сарын 3-нд Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Рафаэль Мариано Гросси мэдэгдэхдээ, Олон улсын атомын энергийн агентлагийн зүгээс Иран улс цөмийн зэвсэг системтэйгээр үйлдвэрлэх төлөвлөгөө хэрэгжүүлэх нотолгоог хараахан олж хараагүй. Зарим орон өөрийн улс төрийн ашиг сонирхлын үүднээс дүгнэлт хийж байж магадгүй гэлээ. Энэ тухай Хятад улс ямар байр суурьтай бий ” гэлээ.
Мао Нин хэлэхдээ, Хятадын тал Ираны цөмийн асуудлыг яриа хэлэлцээ, дипломат аргаар шийдвэрлэхийг санаачилсаар ирсэн. Мөн Иран улс цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хууль ёсны эрхийг нь хүндэтгэх ёстой. Иран улс цөмийн зэвсэг хөгжүүлэх бодолгүй гэдгээ удаа дараа мэдэгдсэн бөгөөд сүүлийн үед АНУ-ын талтай нухацтай, ажил хэрэгч хэлэлцээ өрнүүлснийг бид анзаарсан. Иймд Ираны цөмийн асуудалыг дипломат замаар шийдэгдэх ёстой, цэргийн ажиллагааг нэн даруй зогсоож, аль болох хурдан яриа хэлэлцээний ширээнд эргэн орохыг бид уриалж байна. Мөн олон улсын цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тогтолцоог хамгаалж, Ойрх Дорнод болон дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалах нь зүйтэй.
Баасан - 03 сарын 06,
2026
Сэтгэгдэл0