sonin.mn

14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын 4-р чуулган өнөөдөр (3-р сарын 4) Ардын Их Хурлын ордонд хэвлэлийн бага хурал хийлгэж, БХАТИХ-ын хэвлэлийн төлөөлөгч Лөү Чиньжянь чуулганы хөтөлбөр болон холбогдох ажлын талаар дотоод, гадаадын сэтгүүлчдийн асуултад хариулав.




Лөү Чиньжянь танилцуулахдаа, нээлттэй Хятад улс л орчин үеийн Хятад улс болж чадна. Одоогийн байдлаар дэлхийн эдийн засгийн өсөлт удааширч, ганц талт үзэл, ивээх үзэл давамгайлж, Хятадын эдийн засаг дарамт шахалттайгаар урагшилж, шинэ, дээд зэргийн хөгжил рүү шилжиж байна. Түүний гол хүчин зүйл нь гэвэл дэлхийн хамгийн том, хамгийн цогц үйлдвэрлэлийн системийг эзэмшиж, дэлхийн хангамжийн сүлжээний "гол холбоос" болж чадсанд оршино. Хятад улс асар том хэрэглээний зах зээлтэй байж, ирэх арван жилд Хятадын дунд орлоготой бүлэг 800 сая хүнээс давж болзошгүй бөгөөд энэ нь технологийн шинэ ээлжийн хувьсгал болон аж үйлдвэрийн өөрчлөлтийн хамгийн тохиромжтой хэрэглээний хувилбар юм. Энэ нь мөн гадаадад нээлттэй байх үндсэн бодлогоо тууштай баримталж, ил тод, тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой бодлогын орчинтой шууд холбоотой юм. Хятад улс нь гадаадын бизнес эрхлэгчдийн хувьд хамгийн тохиромжтой, аюулгүй, ирээдүйтэй хөрөнгө оруулалтын зорилтод газар байсаар ирсэн бөгөөд цаашид ч энэ байдлаар хэвээр хадгалах болно.