ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И энэ сарын 2-нд Францын Гадаад харилцааны сайд Жан-Ноэль Барроттой утсаар ярилцлаа.
Жан-Ноэль Баррот Францын талын Ойрх Дорнодын өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр суурийг танилцуулж, Франц, Хятад хоёр НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах онцгой үүрэг хүлээдэг гэдгийг онцлов. Тэрбээр Америк, Израилийн Ираны эсрэг явуулсан цэргийн ажиллагаа нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн зөвшөөрөл аваагүй, урьдчилан хэлэлцүүлээгүй үйлдэл болсон. Одоогийн нөхцөлд бүх тал хамтран хурцадмал байдлыг намжааж, Ираны цөмийн асуудал зэрэг маргаантай асуудлыг яриа хэлэлцээгээр шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Мөн Хятад улс Иран болон Персийн булангийн орнуудтай сайн харилцаатайг дурдан, Франц Хятадтай хамтран бүс нутгийн нөхцөл байдлыг намжаахад эерэг үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэв.
Ван И Хятадын зарчмын байр суурийг дахин нотолж, олон улсын хамтын нийгэмлэг олон улсын хуулийг зөрчсөн аливаа үйлдлийг эсэргүүцэх ёстой, давхар стандарт байж болохгүй. Том гүрнүүд цэргийн давуу байдлаа ашиглан бусад улс руу дур мэдэн халдах ёсгүй, дэлхий дахин хүчтэй нь амьдарч, сул дорой нь мөхөх “Ширэнгэн хууль”-д буцаж орох ёсгүй. Ираны цөмийн асуудлыг эцсийн дүндээ улс төр, дипломат замаар шийдвэрлэх ёстой. Францын тал бодитой, шударга байр суурь баримталж, тайван, ухаалаг хандлагаар Хятадтай хамтран нөхцөл байдлыг намжаах чиглэлд ажиллаж, олон улсын харилцааны суурь хэм хэмжээг хамтдаа хамгаалахыг хүсэж байна гэжээ.
Г.Бямба
Мягмар - 03 сарын 03,
2026
Сэтгэгдэл1
Монголын гадаад бодлого маш сул байна. Энэ их дайнаас Монгол улсад хохирол их үзнэ. Гэтэл Монголын төрд буруу хулгайч нар байгаа учраас таг чимээгүй сууж байна. Монголын төр дайныг зогсоох, дипломат яриа хэлэлцээрийг сэргээх талаар бүх чадлаараа зүтгэх цаг ирчихсэн байна.