sonin.mn

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи нар 3-р сарын 2-нд утсаар ярилцлаа.


Аббас Арагчи бүс нутгийн нөхцөл байдлын хамгийн сүүлийн үеийн мэдээллийг танилцуулж, Америк Улс Иран–Америкийн хэлэлцээ явагдаж байх үеэр хоёр дахь удаагаа Ираны эсрэг дайн эхлүүлсэн гэж мэдэгдэв. Тэрбээр энэ удаагийн хэлэлцээ тодорхой ахиц гаргасан ч Америкийн үйлдэл нь олон улсын хуулийг ноцтой зөрчиж, Ираны тогтоосон “улаан шугам”-ыг давсан гэж онцоллоо. Ийм нөхцөлд Иран улс өөрийгөө хамгаалахаас өөр сонголтгүй болсон гэж тэр хэлэв. Мөн Хятадын тал шударга, тэнцвэртэй байр сууриа ил тод илэрхийлж байгаад талархаад, бүс нутгийн хурцадмал байдлыг даамжрахаас сэргийлэхэд үргэлжлүүлэн эерэг үүрэг гүйцэтгэхийг хүсэж буйгаа илэрхийллээ.


Ван И Ираны өнөөгийн нөхцөл байдлын талаар Хятадын зарчмын байр суурийг дахин нотолж, Хятад улс Ирантай уламжлалт найрсаг харилцаагаа эрхэмлэдэг гээд, Иран улс бүрэн эрх, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний нэр төрөө хамгаалахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн Ираны зүй ёсны, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахыг дэмжинэ гэсэн байна.


Тэрбээр Хятад улс Америк, Израилийг цэргийн ажиллагаагаа нэн даруй зогсоож, нөхцөл байдлыг цаашид хурцатгахгүй байх, мөргөлдөөнийг Ойрх Дорнодын бүс нутагт өргөжүүлэхгүй байхыг уриалсан гэдгийг онцоллоо. Иран улс одоогийн хүнд, төвөгтэй нөхцөлд улсынхаа нийгмийн тогтвортой байдлыг хадгалж, хөрш орнуудын зүй ёсны санаа зовнилыг харгалзан үзэж, Иранд байгаа Хятадын иргэд, байгууллагуудын аюулгүй байдлыг хангана гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.


Г.Бямба