sonin.mn

2021 онд Хятад улс ядуурлаас бүрэн ангижрах тэмцэлд ялалт байгуулж, таван жилийн шилжилтийн үеийг тогтоосон. Таван жилийн шилжилтийн хугацаанд улс даяар ядуурлаас гарсан 832 шянь бүр тэргүүлэх аж үйлдвэрээ бий болгож, ядуурлаас гарсан суурь нь улам бэхжсэн. CGTN-ээс дэлхийн интернэт хэрэглэгчдийн дунд явуулсан санал асуулгад оролцогчдын 93.5% нь Хятадын ядуурлыг арилгах тэмцлийн ялалт нь дэлхийн ядуурлыг бууруулах үйл хэрэгт чухал хувь нэмэр оруулсан гэж үзсэн байна. 


Судалгаанд оролцогчдын 89.5% нь Хятадын ядуурлыг арилгасан ялалт нь зөвхөн материаллаг ядуурлыг шийдвэрлээд зогсохгүй, үзэл санаа, амьдралын хэв маяг, орон нутгийн засаглал зэрэг олон талын дэвшилд түлхэц өгсөн гэж үзжээ. Дэлхийн хамгийн том хөгжиж буй орон болох Хятад улс хурдацтай хөгжил, томоохон хэмжээний ядуурлыг бууруулах, эдийн засгийн шилжилт, туйлын ядуурлыг арилгах үйл явцыг зэрэгцүүлэн хэрэгжүүлж, дэлхийн ядуурлыг бууруулах үйл явцыг эрчимжүүлсэн.


"Дэлхийн Өмнөд"-ийн нэг гишүүний хувьд Хятад улс бол хөгжиж буй орнуудын найдвартай, урт хугацааны түнш, мөн дэлхийн хөгжлийн үйл хэргийг дэмжигч, практик үйл ажиллагааны хэрэгжүүлэгч юм. Дэлхийн Банкны судалгааны тайлангаас үзэхэд 2030 он гэхэд Хятадын "Бүс ба Зам" санаачилгыг бүрэн хэрэгжүүлснээр холбогдох орнуудын 7.6 сая хүн туйлын ядуурлаас гарч, 32 сая хүн дунд зэргийн ядуурлаас гарах болно. Судалгаанд оролцогчдын 89.1% нь Хятад улс "ядуурлыг арилгах хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц"-ыг санаачлагч, урагшлуулагч, хувь нэмэр оруулагч болсон гэж үзсэн; 90.4% нь Хятадын ядуурлыг арилгах ялалт нь олон улсын нийгэмлэг, ялангуяа "Дэлхийн Өмнөд"-ийн орнуудын ядуурлаас гарах итгэлийг нэмэгдүүлсэн гэж үзсэн бол 92.8% нь Хятадын ядуурлыг устгах үзэл баримтлал, практик нь дэлхийн орнуудын чанартай хөгжилд үлгэр жишээ болж өгсөн гэж үзсэн байна. 


Энэхүү санал асуулгыг CGTN-ийн англи, испани, франц, араб, орос хэл дээрх платформууд дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор нийт 9744 оролцогч санал асуулгад оролцож, саналаа илэрхийлсэн байна.