2026 оны Жүнгуаньцүнь форумын жил тутмын хурал 3-р сарын 25-29-ний хооронд Бээжинд болно. Энэ удаагийн форумыг Хятадын Шинжлэх ухаан, технологийн яам, Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Аж үйлдвэр, мэдээлэлжүүлэлтийн яам, Төрийн зөвлөлийн Төрийн өмчит хөрөнгийн хяналт удирдлагын хороо, Хятадын ШУА, Хятадын Инженерийн академи, Хятадын Шинжлэх ухаан технологийн холбоо болон Бээжин хотын захиргаа хамтран зохион байгуулж байна.
Жүнгуаньцүнь форум нь Хятад улсын дэлхий дахинд хандсан шинжлэх ухаан, технологийн инновацийн солилцоо, хамтын ажиллагааны улсын зэрэглэлийн платформ юм. 2007 онд үүсгэн байгуулсан Жүнгуаньцүнь форум нь "Инноваци ба хөгжил"-ийг байнгын сэдэв болгож, улс орнууд хамтдаа дэвшилтэт технологи, ирээдүйн аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинжлэх ухаан технологийн инновациар дэлхийн хөгжил цэцэглэлтэд хүчтэй хөдөлгөх хүч нэмэрлэхийг урагш ахиулах зорилт тавьсан юм.
Бямба - 02 сарын 28,
2026
Сэтгэгдэл0