sonin.mn

2-р сарын 25-ны үдээс хойш Хятад улсын Ерөнхий сайд Ли Чян, Германы канцлер Фридрих Мерц нар Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд болсон Хятад-Германы эдийн засгийн зөвлөх хорооны симпозиумд оролцож, Хятад, Германы аж ахуйн нэгжүүдийн 60 гаруй төлөөлөгч оролцлоо.




Ли Чян Хятад, Германы эдийн засаг одоогоор сэргэн хөгжиж буйг онцоллоо. Хоёр тал өндөр түвшинд харилцан ашигтай байдалд хүрэхийн тулд хамтран ажиллах гурван гол чиглэлд анхаарлаа төвлөрүүлэх ёстой. Нэгдүгээрт, уламжлалт хамтын ажиллагааны суурийг бэхжүүлэх. Хоёр орны аж ахуйн нэгжүүд машин механизм, тоног төхөөрөмж, химийн үйлдвэрлэл зэрэг салбарын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх боломжтой. Хоёрдугаарт, ирээдүйн хөгжлийн шинэ боломжийг ашиглах. Хоёр орны аж ахуйн нэгж, судалгааны байгууллагууд инновацийн нөөцийн хоёр талын эргэлтийг дэмжиж, гуравдагч талын зах зээлийг хамтран судлахад дэмжлэг үзүүлэх. Гуравдугаарт, хөрөнгө оруулалт, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх. Хятад улс өндөр түвшний нээлттэй байдлыг тууштай баримталж, Германы хөрөнгө оруулалт зэрэг гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн зүй ёсны шаардлагыг идэвхтэй хангах болно. Германы Засгийн газар нээлттэй, шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлж, хоёр орны аж ахуйн нэгжүүд зах зээлийн зарчмын дагуу хамтран ажиллаж, өрсөлдөх боломжийг олгоно гэдэгт найдаж байна.


Мерц Герман, Хятад улсууд эдийн засаг, худалдааны чухал түншүүд бөгөөд хоёр талын эдийн засаг, худалдааны харилцаа нь амьдралын хүчнээр баялаг байж, олон жилийн турш өндөр түвшинд хөгжиж, хоёр улсын эдийн засгийн өсөлтийг үр дүнтэй дэмжиж байгааг онцолллоо. Герман улс Хятадтай туршлага солилцож, автомашин, химийн үйлдвэрлэл, машин механизм, сэргээгдэх эрчим хүч, дижитал эдийн засаг зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлж, хамтын хөгжил цэцэглэлтийг дэмжиж, Герман, Хятадын харилцааны урт хугацааны тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахад бэлэн байна гэжээ.


Г.Бямба