sonin.mn

2-р сарын 26-нд Хятадын Худалдааны Яам хэвлэлийн бага хурал хийлээ.


Энэ үеэр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь удахгүй зохиогдох гэж буй Хятад, Америкийн эдийн засаг худалдааны 6 дахь зөвшилцлийн талаар асуусан асуултад хариулахдаа, Хятад Америк хоёр тал Хятад, Америкийн худалдааны зөвлөлдөх механизмаар дамжуулан бүх түвшинд тасралтгүй харилцаа холбоогоо хадгалж ирсэн. Хятад улс Пусаны уулзалт болон 2-р сарын 4-нд төрийн тэргүүн нарын утсаар ярих үеэр тохиролцсон нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, баримталж, эрх тэгш зөвлөлдөх замаар санал зөрөлдөөнийг сайтар зохицуулж, ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлж, Хятад, Америкийн эдийн засаг, худалдааны харилцааны эрүүл, тогтвортой хөгжлийг хадгалж, хоёр улс болон дэлхий дахинд илүү их ашиг тусаа өгөхөд АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.


Г.Бямба