НЬЮ-ЙОРК, 2026 оны хоёрдугаар сарын 27 /Kazingform/. АНУ-ын Нью-Йорк муж улсын Ерөнхий прокурор Летитиа Жеймс видео тоглоом хөгжүүлэгч Valve Corporation компанийг зарим тоглоомоороо дамжуулан хууль бус мөрийтэй тоглоомыг хууль бус мөрийтэй тоглоомыг дэмжсэн гэж буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргалаа. Valve Corporation нь өөрийн хамгийн алдартай Counter-Strike 2, Team Fortress 2, Dota 2 зэрэг тоглоомуудад мөрийтэй тоглоомын шинжтэй системийг нэвтрүүлсэн гэж энэ сарын 25-нд танилцуулсан нэхэмжлэлд дурдсан байна.
Тус компани “loot box” гэгддэг виртуал хайрцаг худалдан авч, ховор виртуал эд зүйл хожих боломж олгосныхоо төлөө хэрэглэгчдээс төлбөр авдаг гэж Ерөнхий прокурорын газар мэдэгджээ.
Тухайлбал, Counter-Strike 2 тоглоомд эдгээр хайрцгийг нээх үйл явц нь слот машинтай төстэй байдлаар дүрслэгддэг байна. Эргэдэг дугуй хэлбэрийн анимейшн санамсаргүй байдлаар нэгэн зүйл дээр зогсож, тоглогч тухайн эд зүйлийг авдаг аж. Эдгээрт тоглогчдын малгай, зэвсгийн “skin” зэрэг ордог бөгөөд тоглоомын явцад шууд нөлөөлөхгүй ч онлайнаар дахин худалдах боломжтой. Зарим ховор эд зүйлс хэдэн мянган ам.долларын үнэд хүрч зарагддаг бөгөөд 2024 оны зургаадугаар сард нэг “skin” нэг сая гаруй ам.долларын үнэд хүрсэн тохиолдол ч бий.
Valve Corporation ийм системийг ашиглан хэрэглэгчдийг, тэр дундаа өсвөр насныхан болон бага насны тоглогчдыг үнэ цэнтэй виртуал эд зүйл авах боломжийн төлөө мөнгө зарцуулахад өөгшүүлж, үүгээрээ олон тэрбум ам.долларын орлого олсон гэж нэхэмжлэлд дурдсан байна.
Counter-Strike 2 тоглоомын “skin” эд зүйлсийн үнэ цэн сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн бөгөөд 2025 оны гуравдугаар сарын байдлаар энэ зах зээлийн нийт хэмжээ 4.3 тэрбум ам.долларыг давсан гэж мэдээлжээ. Тоглогчид худалдан авсан эд зүйлсээ Steam Community Market платформоор дамжуулан зарж, олсон орлогоороо тоглоом эсвэл техник хэрэгсэл худалдан авах боломжтой. Мөн гуравдагч онлайн зах зээлүүдтэй холбож, эд зүйлсээ шууд мөнгөөр худалдах боломжтой байдаг. Valve компани нь ийм гаднын платформуудын үйл ажиллагааг дэмждэг гэж Нью-Йорк муж улсын ерөнхий прокурорын газар үзэж байгаа аж.
Нэхэмжлэлд мөн аюулгүй байдлын асуудлыг хөндсөн бөгөөд хэдэн зуун мянган хэрэглэгч аккаунт нь хакердуулсан, эсвэл үнэтэй виртуал эд зүйлээ бусдад шилжүүлэхэд хууртагдсан талаар мэдээлсэн байна.
Ерөнхий прокурор Летитиа Жеймсийн мэдэгдсэнээр, хууль бус мөрийтэй тоглоом нь ялангуяа залуу хүмүүсийн дунд донтох ноцтой эрсдэлийг бий болгодог. Судалгаагаар бага насандаа мөрийтэй тоглоомонд орсон хүүхдүүд насанд хүрснийхээ дараа ч мөрийтэй тоглоомын асуудалд өртөх магадлал дөрөв дахин өндөр байдаг аж.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 04 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
HOW TO RECOVER YOUR LOST CRYPTO FROM SCAMMER INVESTMENT → CONTACT GEO COORDINATES RECOVERY HACKER Did you misplace Bitcoin, USDT, or other crypto? It happens. GEO COORDINATES RECOVERY HACKER can help you get it back. He recovered over €1.2 Million USDT for me. The process was smooth and quick. GEO COORDINATES RECOVERY HACKER is a recovery agent you can trust. His dedication is clear in his work. He understands the stress of lost digital assets. Cryptocurrency recovery can be complex. It often needs expert knowledge. GEO COORDINATES RECOVERY HACKER has the skills and experience for this task. Contact GEO COORDINATES RECOVERY HACKER for help with your lost crypto. Email him at Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack He will help you recover your funds. Don't give up. I will forever be grateful for there service