sonin.mn

2-р сарын 20-нд АНУ-ын Дээд шүүх Ерөнхийлөгч Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацааных нь хамгийн төлөөлөл болсон гаалийн татварын бодлогыг няцаасан байна. Одоогийн АНУ-ын гаалийн татварын хэмжээ 1940-өөд оноос хойших хамгийн өндөр түвшинд байгаа юм. АНУ-ын худалдааны алдагдал өнгөрсөн жил 1 их наяд 240.9 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд энэ зөрүү цаашид нэмэгдэх магадлалтай байна. Хятадын Төв Радио Телевизийн CGTN саяхан дэлхийн интернет ашиглагчдын дунд санал асуулга явуулсны дүнд судалгаанд оролцогчдын 94.7% нь "Америк тэргүүлэх" гаалийн татварын бодлого нь бүрмөсөн бүтэлгүйтсэн гэж үзсэн байна.





Д.Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаандаа хэрэгжүүлсэн гаалийн татварын бодлого нь гурван зорилготой, тухайлбал: Гадаадын бараанд түшиглэх байдлыг намдаах, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжих, хэдэн арван жилийн турш үйлдвэрлэлийн салбарт ажлын байр буурч байгаа байдлыг өөрчлөх эдгээр байлаа. Жилийн дараа энэ гурван зорилго нь бүгд бүтэлгүйтэв. Өнгөрсөн жилээс хойш АНУ дэлхийн олон арван орны бараа бүтээгдэхүүнд өндөр гаалийн татвар ногдуулсан боловч худалдааны алдагдал хэвээр байна. АНУ-ын бараа, үйлчилгээний худалдааны алдагдал 2025 оны 12-р сард 70.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байгаа бөгөөд хоёр сар дараалан алдагдал нэмэгдсээр байгаа юм. Судалгаанд оролцогчдын 91.2% нь АНУ-ын худалдааны бүтцийг тэнцвэржүүлэхэд гаалийн татвар нэмэргүй гэж үзсэн бол 86.7% нь АНУ-ын худалдааны алдагдалд голчлон дотоодын эдийн засгийн бодлого нөлөөлсөн гэж онцолсон. Санал асуулгад оролцогчдын 93.4% нь АНУ-ын үйлдвэрлэл эргэн ирээгүй, харин тарифын бодлого нь үйлдвэрлэлийн салбарыг хоослох үйл явцыг хурдасгасан гэж үзсэн байна. 92.5% нь АНУ-ын тарифын бодлого нь өөрийн болон дэлхийн эдийн засгийн хөгжилд ноцтой саад учруулна гэж санал бодлоо илэрхийлжээ.

Судалгаанд оролцогчдын 88% нь АНУ-ын худалдааны бодлого нь худалдааны дүрмийг хэрэгсэл болгон ашиглаж байгаа хэмээн шүүмжилж, 92.9% нь АНУ-ын засгийн газар тарифын бодлогоо байнга өөрчлөн, тарифын бодлогын тодорхойгүй байдал үүсгэх нь дэлхийн эдийн засгийн эрсдэлийг улам бүр нэмэгдүүлнэ гэжээ. Судалгаанд хамрагдагсдын 97% нь АНУ-ын тарифын бодлого нь бүх улс орны хууль ёсны эрх ашгийн ноцтой хохироосон хэмээн үнэлж, АНУ-ыг олон талт худалдааны системийн хамгийн том сүйрүүлэгч гэж шүүмжилжээ.

Энэхүү судалгааг CGTN-ийн Англи, Испани, Франц, Араб, Орос хэлний платформууд дээр нийтэлсэн бөгөөд 24 цагийн дотор 10445 хүн оролцон, санал бодлоо илэрхийлжээ.