Куба Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас энэ сарын 24-нд ЭСЯ-ны өргөөндөө хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эмилио Певида Пупо энэ үеэр хэлэхдээ: “Нэгдүгээр сарын 3-нд Венесуэльд болсон үйл явцаас эхлээд Латин Америкт хэд хэдэн онц чухал үйл явдал боллоо. Ази тивд байгаа хүмүүст Венесуэльд болж байгаа үйл явдал хол санагдаж байж магадгүй. Энэ үйл явц бол тив, улс зааглахгүйгээр нийт хүн төрөлхтөнд учирч болох гамшиг юм. 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг хийсэн АНУ-ын түрэмгийлэл бол олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчсөн үйл явдал байв.
Энэ заналхийлэл нь дэлхийн бүх хүн төрөлхтөн, тэр дундаа Куба, Латин Америкийн орнуудад маш их хор уршигтайгаар ирж байна. Куба улс бол АНУ-ын түрэмгийллийг эсэргүүцэж, дэлхийн аль ч улс үндэстэн рүү заналхийлж болохгүй гэсэн тууштай байр суурьтай байна.
АНУ нэгдүгээр сарын 3-нд явуулсан ажиллагаагаараа бүхэл бүтэн улсын ерөнхийлөгчийг эхнэртэй нь баривчилсан биш барьцаалсан хэрэг болсон гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн томоохон хэвлэлүүд үүнийг баривчилгаа гэж мэдээлж байна. Үүнийг цагдаагийн баривчлах ажиллагаа болсон мэт мэдээлж байгаа ч бодит байдал дээр үгүй юм. Энэ бол АНУ-ын тусгай албаны явуулсан барьцаалах үйл ажиллагаа. Олон улсын хэм хэмжээг зөрчсөн бүдүүлэг үйл ажиллагаа. Энэ дайралтаа хүмүүсийг амар амгалан унтаж байхад явуулсан учир хүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, хүн чанаргүй үйл ажиллагаа байлаа. Дэлхийн томоохон хэвлэлүүд үүнийг баривчилгаа гэж мэдээлж байна. Үүнийг цагдаагийн баривчлах ажиллагаа болсон мэт мэдээлж байгаа ч бодит байдал дээр үгүй юм. Энэ бол АНУ-ын тусгай албаны явуулсан барьцаалах үйл ажиллагаа. Олон улсын хэм хэмжээг зөрчсөн бүдүүлэг үйл ажиллагаа. Энэ дайралтаа хүмүүсийг амар амгалан унтаж байхад явуулсан учир хүний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн, хүн чанаргүй үйл ажиллагаа байлаа.
АНУ өөрийнхөө үзэл бодлыг дэлхий дахин, нэн ялангуяа хөрш орнууддаа тулгасан хүчирхийллийн, эзлэн түрэмгийлэх бодлого явуулж байна. Энэ бодлого бол дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлж байна.
АНУ-ын эзлэн түрэмгийлэх бодлого буюу хүчтэй нь хүчгүйгээ ноёрхох энэ бодлого нь, аливаа үндэстний Үндсэн хуулиар сонгогдсон эрхээ эдэлж буй ерөнхийлөгчийг хүртэл барьцаалан авч явж буй үйл ажиллагаа нь дэлхийн хүн төрөлхтөнд заналхийлсэн, эзлэн түрэмгийлсэн, нэг талын бодлого юм. Энэ бодлогыг хэвлэл мэдээллээр байх ёстой зүйл юм шиг, зөв зүйтэй юм шиг сурталчилж байгааг ойлгох хэрэгтэй. Бидний мэдэгдэл бол аливаа юмыг буруушаан үгүйсгэж байгаа юм биш яг бодит байдал дээр АНУ-ын засаг захиргаа бодлого ерөнхийлөгчийн хэл байгаа үйлдэл бодит байдал дээр тулгуурлан энэ мэдээллийг хийж байна. Венесуэлийн эсрэг ажиллагаа болон Кубын эсрэг хориг арга хэмжээ нь бүгд хуурамч зүйл. Үүнийг АНУ-ын ерөнхийлөгчийн өөрийнх нь хэвлэл мэдээлэлд өгсөн ярианаас ойлгож авч болно. Куба улс удахгүй дуусах гэж байна гэж зарлаад байгаа.
Бүхэл бүтэн нэг үндэстнийг арчаагүй гэж яаж зарлаж болох билээ. Улс үндэстний шинжлэх ухаан, соёл, боловсролын бүх ололт амжилтыг яаж үгүйсгэж болох билээ.
Бид хэчнээн эдийн засгийн хоригт хүнд хэцүү байгаа ч гэлээ дэлхийн 100 гаруй улс оронд эмч, мэргэжилтэн, багш, спортын дасгалжуулагч гээд мэргэжлийн боловсон хүчнүүдээ эв нэгдэл, хамтын ажиллагааны төлөө илгээж ажиллуулдаг. Ийм хүнд нөхцөл дор бид шинжлэх ухаан, технологи, эрүүл мэндийн салбараа хөгжүүлэн ажиллаад зогсохгүй 2019 оны Covid-19 цар тахлын үеэр таван төрлийн вакциныг олон улсын зах зээлд санал болгож байв. Магадгүй өөр улс орон ийм хоригийн эсрэг нэг, хоёр сар ч тэсч чадахгүй байх. Гэтэл бид 60 жилийн турш хориг дор хөгжиж амьдарч байна. Бид хэцүү үед ажиллаж амьдарч байгаа ч бүгд тэгш эрхтэй, ёс зүйн өндөр хэм хэмжээнд байж чаддаг гэдгийг би баатарлагаар хэлэх байна. Энэ их заналхийлэл дор ямар их тууштай тэвчээртэй амьдарч байгаагаа хэлэхэд бахархалтай байна. Мөн бид гадаад бодлогоо ч улс үндэстний тэгш эрх, харилцан бие биеэ хүндэтгэх, эв найрамдалт хамтын ажиллагааг хөгжүүлэх өндөр ёс зүйн зарчим дээр тулгуурлан явуулж байна. Хэрэв миний энэ мэдэгдэл дээр дүгнэлт хийж үзэхийн бол Куба улс аливаа өөр улс үндэстэнд заналхийлэх ямар ч үндэслэл байхгүй.
Мексикийн ерөнхийлөгч асан Андре Лопез Мануэль "Куба бол хүн төрөлхтөний үнэт өв байх улс" гэж хэлсэн байдаг. Ялангуяа манай ард түмний тусгаар тогтнолынхоо төлөө тууштай зогссон тэмцлийг дэлхийн үнэт өвд тооцогдоно гэсэн юм.
Куба улс хэзээ ч аливаа нэг өөр үндэстэнд заналхийлэхгүй. Харин эсрэгээрээ бид хүнд дарамт, хатуу ташуур дор байгаа үндэстэн. Бид 60 жилийн турш байнга заналхийлэл дор байгаа. Зүгээр нэг жирийн заналхийлэл биш, маш нарийн төвөгтэй хүнд байдал. Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсрол, энэ бүх салбарт олсон амжилт маань 60 жилийн турш эдийн засгийн хоригийг бүх л аргаар аль болох тойрч, хөгжсөнтэй холбоотой. Их гүрний бодлого нь Кубын засгийн газрыг унагаах л зорилготой. Урьд нь үүнийгээ бага хэмжээгээр нуудаг байсан бол сүүлийн үед нуухаа больсон. Цагаандаа гарсан. АНУ-ын ерөнхийлөгч, Төрийн нарийн бичгийн дарга нар илтгэлдээ ил тодоор Кубын засгийн газрыг унагах хэрэгтэй гэж хэлдэг болсон. Хамгийн сүүлд тавьсан хатуу хоригийн нэг нь Кубын газрын тосны бүтээгдэхүүний импортыг хаасан явдал. Үүнээс гадна АНУ-д Кубын эсрэг тавьсан бүхэл бүтэн хуулиуд байдаг. 243 хууль, тогтоол Трампын эхний бүрэн эрхийн хугацаанд хэрэгжиж байв. Мөн биднийг терроризмыг дэмжигч орон гэж зарласан. Энэ нь ёс суртахуунгүй, нэг талыг барьсан бодлого.
Сүүлийн газрын тосны бүтээгдэхүүний хориг нь манай эдийн засаг, ард түмэнд маш их хүндрэл учруулж буй. Маш төвөгтэй байдалд бид ороод байна. Энэ олон жилийн тасралтгүй явуулсан хоригоос гадна сүүлийн шинэ хориг нь үнэхээр хүнд хориг юм. Ялангуяа эрчим хүч, дэд бүтцийн салбаруудад хамгийн хүнд байгаа.
Өнөөдрийн нийгэмд дэлхийн ямар улс үндэстэн газрын тосгүйгээр байж чадах билээ. Өөрөө нефтийн бүтээгдэхүүн олборлодог улс л оршин тогтнож чадна. Түүнээс биш Куба шиг улс нефтийн бүтээгдэхүүнгүйгээр улс орны эдийн засгийг авч явна гэдэг боломжгүй. Энэ нь зөвхөн дэд бүтэц, үйлдвэр, аж ахуйгаар зогсохгүй иргэдийн амьдралд хүндрэл учруулж байна. Эмнэлэг, сургууль, газар тариалан бүх салбарт нөлөөлж байна. Гол аялал жуулчлалын салбар ч бас зогсоход хүрлээ. Бид олон 10 жилийн турш энэ бүх хоригийг ямар нэг аргаар тойрч шийдэж ирсэн ч энэ удаад маш хүндрэлтэй байгаа. АНУ-ын бидний эсрэг хориг тавьж байгаа үндэслэлүүд нь бодит баримт дээр тулгуурлаагүй, хуурамч. Дөнгөж саяхан л Кубын эсрэг хориг байхгүй гэж ярьж байсан улс. Гэтэл одоо Куба үндэстнийг оршин тогтнох, биеэ даах чадваргүй үндэстэн гэж хэлэх болжээ. Нэгдүгээр сарын 29-нд АНУ биднийг өөрсдийнх нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн гэж зарласан. Одоо бидний эцсийн арга хэмжээ бол энэ улсыг эзлэн түрэмгийлэх гэсэн утгатай мэдэгдлүүдийг хийж байна. Манай улс, ард түмний эсрэг ийм их үзэн ядалт, хатуу хоригуудыг олон жилийн турш явуулчихаад сэтгэл ханахгүй, зогсохгүй байгаа нь харамсалтай. Кубын ард түмэн ололт амжилтаасаа буцаж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо алдахыг хүсэхгүй байна. Сүүлийн хоёр сард манай ард түмэн олон улсын байгууллага, улс орнуудаас дэмжлэг, түшиг тулгуурыг авч байгаадаа баяртай байгаа.
Үүний хамгийн тод жишээ гэвэл Монголын ард түмэн манай шударга ёсны төлөө саналаа өгсөөр ирсэн. Кубын хоригийн эсрэг НҮБ-ын санал хураалтаар бид танай улсын дэмжлэгийг авдаг. НҮБ-ын хуралдааны үеэр Монгол Улс Кубын хоригийг зогсоохын төлөө саналаа өгнө гэдэг бол баатарлаг үйл явдал.
Энэ их хэцүү хүнд үед манай ард түмэн тууштай бат зогссоор байна. Хэчнээн АНУ-аас дарамт шахалт ирж байгаа ч Кубын ард түмэн олонх нь засгийн газраа дэмжиж байгаа. Манай ард түмэн зөөлөн, нинжин сэтгэлтэй ч тэвчээртэй, баатарлаг ард түмэн. Өнөөдрийн хүндрэл бэрхшээлийн ард ямар том хүчин байгааг бид мэддэг. Бид энх тайвныг эрхэмлэдэг ч өөрсдийн тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалахын тулд байнгын бэлтгэлтэй байдаг ард түмэн. Хэчнээн хүнд үе байлаа ч бид тэвчсээр, ялсаар ирсэн. Яагаад гэвэл шударга ёс бидний талд байгаа учир ялалт түүний хажууд байдаг.
Н.Отгончимэг
Пүрэв - 04 сарын 09,
2026
Сэтгэгдэл8
Орчин үед Кубын коммунист дэглэм огт явцгүй болсон нь илтэд байхад ард түмнээрээ барьцаалан улс орноо зовоож байхын оронд эрх баригчдын хувийн аюулгүй байдлыг хангах асуудлаар АНУ-тай тохиролцоо хийгээд энх тайвнаар засгийн эрхээ шилжүүлмээр юм даа!!! Куба бол дэлхийд алдартай жуулчлалын орон байсан юм!
Чиний хувийн бодол хэнд ч хамаагүй. Монгол улсын латин америк дахь гадаад бодлого гэж зүйлийг геополитик талаас нь харвал манай түнш хүчирхэг Куба чухал болно.
Либерал ардчилал донгосдог ичгүүргүй явдаг жорлонгуудын цэцэрхэдгээр бол амьтны фермийн амьтад дотор гахай илүү эрхтэй байвал тэр нь дарангуйлал юм байх. Тэгвэл тэд дэлхий дахинд АНУ гэдэг гахай байхад түүнийг ардчиллын жишээ гэж шүтэж байдаг нь жинхэнэ сонгодог дабль стандарт мөн биз.Дэлхийд ардчилал гэж юм хаана ч байхгүй гэж АНУ н ерөнхийлөгч хэлсэн.Гэтэл манай АН н ичгүүргүй новшнууд ардчиллыг хамгаална ч гэх шиг элий балай юм донгосч сууна. Бид энэ хошин жүжигчдийн АН г устгах шаардлагатай.
🇷🇺ОХУ-ЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХУРАЛДААН ДЭЭР В.ПУТИНЫ ХЭЛСЭН ҮГ, ГОЛ САНААНУУД: ӨНӨӨГИЙН НАРИЙН ТӨВӨГТЭЙ ОЛОН УЛСЫН ОРЧИН, ДЭЛХИЙН ХЭД ХЭДЭН БҮС НУТАГТ МӨРГӨЛДӨӨН ОГЦОМ НЭМЭГДЭЖ БАЙГАА, ҮРГЭЛЖИЛЖ БУЙ ЦЭРГИЙН АЖИЛЛАГАА НЬ ХОЛБООНЫ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН АЛБАНЫ ГИШҮҮДЭЭС ХАМГИЙН ИХ СОНОР СЭРЭМЖ, САХИЛГА БАТ, АНХААРЛАА ТӨВЛӨРҮҮЛЭХИЙГ ШААРДАЖ БАЙНА. ЮУНЫ ӨМНӨ ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ХҮЧИН ЧАРМАЙЛТЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ЁСТОЙ. ТЕРРОРИЗМЫН ЭСРЭГ ГОЛ ҮЗҮҮЛЭЛТИЙН ЦӨМ НЬ ТОДОРХОЙ БӨГӨӨД ОДООГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ НӨХЦӨЛ БАЙДЛААС ШАЛТГААЛЖ БАЙНА. ТУЛААНЫ ТАЛБАРТ ОРОСТ СТРАТЕГИЙН ЯЛАГДАЛ УЧРУУЛЖ ЧАДААГҮЙ ТУЛ ДАЙСАН, ХУВЬ ХҮН БҮЛЭГЧИЛСЭН ТЕРРОРИЗМ РУУ ШИЛЖСЭН. ҮҮНД ХОТУУДЫГ БУУДАХ, ДЭД БҮТЦИЙГ СҮЙТГЭХ, ТӨРИЙН БОЛОН ЦЭРГИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫН ЭСРЭГ АЛЛАГА ҮЙЛДЭХ ОРОЛДЛОГО ОРНО. ДАЙСНУУД ЯМАР Ч АРГААС ЗАЙЛСХИЙХГҮЙ БАЙНА. ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛЭЭР ТЭДНИЙ ЦӨМИЙН БҮРЭЛДХҮҮН ХЭСГҮҮДИЙГ АШИГЛАХ ГЭСЭН ОРОЛДЛОГО БОЛОН САНАА БОДЛЫН ТАЛААР АЛЬ ХЭДИЙНЭ МЭДЭЭЛЭГДСЭН. ТЭД ИЙМ ҮЙЛДЭЛ ХЭРХЭН ДУУСЧ БОЛОХЫГ ОЙЛГОЖ БАЙГАА БАЙХ.
Америкийг нэг дайнд ялагдуулж, хэт онгироо сэхүүн зангийн дарах хэрэгтэй. Монгол улс америктай ойртох хэрэг байхгүй.
Куба улсыг дэмжиж, Америкийн хүчийг сулруулах нь Дэлхий дахинд дайны хөнөөлийг багасгахад чухал юм. Өнөөдөр америк шиг хэрцгий, түрэмгий улс алга.
Өмхий америкийн доллар хэрэгцээгүй цаас болно
Олон нам байгуулж монголчуудыг өөр хооронд нь хагалан бутаргах чулууг 1990 онд далайн цаадах Америк орноос шиджээ гэдгийг монголчууд одоо л дөнгөж ухаарч эхэлж байх шиг байна. Америкуудын эцсийн зорилго нь буурай хөгжилтэй улс орнуудыг дотроос нь хагалан бутаргаж өөрийн талд татах, хөрш улсуудаас нь хөндийрүүлэх, байгалийн баялагийг нь чөлөөтэй дээрэмдэх, улмаар дэлхийг эзэгнэх, дэлхийг жанжлах далд, нууц, хорон санаа байсан нь одоо л тодорхой болж байна. Дээрэмчин Америкийн ийм хорон санааг монголчууд төдийгүй дэлхий нийтээрээ одоо таньж эхэлж байна. МАН үеийн үед хоёр хөршөө түшиж Монгол улсаа хөгжүүлж ирсэн, харин АН 1990 онноос хойш дээрэмчин Америкийг түшиж монгол улсаа дампуурууллаа. Монголчууд АН-ыг устгах хэрэгтэй, дээд шүүхээс АН-ын үйл ажиллагааг хориглох хэрэгтэй.