sonin.mn

САН-ПАУЛУ/ЖУИС-ДИ-ФОРА, 2026 оны хоёрдугаар дугаар сарын 25 /Reuters/. Бразилын зүүн өмнөд нутгийн Минас-Жерайс мужид үер дагуулсан аадар бороо орсны улмаас 30 хүн амиа алдаж, 39 хүн сураггүй болсон талаар мужийн эрх баригчид мягмар гарагт мэдээлжээ.


Мужийн Гал түймэртэй тэмцэх газраас мэдээлснээр, хоорондоо 110 орчим км зайтай орших Жуис-ди-Фора болон Уба хотуудад байгалийн гамшиг нүүрлэсэн байна. 


Бразил улсын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва "X" платформоор дамжуулан эмгэнэл илэрхийлээд "бидний үүрэг бол хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, ус, цахилгаан хангамжийг сэргээх, орон гэргүй болсон иргэдэд тусламж үзүүлэх, сэргээн босгох ажилд гол анхаарлаа хандуулан ажиллах явдал юм" гэж бичжээ. 


Жуис-ди-Фора хотын захиргаанаас мэдээлснээр, ширүүн борооны улмаас үер бууж, хөрсний нуралт үүссэнийн улмаас 440 орчим иргэн орон гэргүй болжээ. Мөн аюулгүй байдлын үүднээс хотын сургуулиудын хичээлийг түр зогсоосон байна.


Одоогийн байдлаар тусгай баг бүрэлдэхүүн эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа бөгөөд онцгой байдлын 134 алба хаагч дээрх хотуудад дайчлагдан ажиллаж байна. Аврах ажиллагаанд оролцож буй гал сөнөөгч Габриэль Витор нөхцөл байдал хүнд байгааг дурдаад, иргэд харилцан бие биедээ тусалж, сураггүй болсон хүмүүсийг олохоор хичээж байгааг хэлсэн байна.




Г.Энх-Од

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг