Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй Эрүүл мэндийн бодлогын хорооноос салбарын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн зөвлөх, төрийн өмчийн эмнэлгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.24/ зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож үг хэлэхдээ “Сайн эмч, мэргэжилтнүүдийн ачаар миний бие эдгэрч өнөөдөр ажлаа хийж яваадаа та бүхэнд талархаж байна. Эмийн чанар учир дутагдалтай болохоос биш манай эмч, мэргэжилтэн, ажилтнуудын ур чадвар дутаагүй гэдгийг мэдэрсэн хүний хувьд УИХ-д эмийн чанарыг сайжруулах түр хороо байгуулан ажиллаж байсан.
Эмийн үнийн өсөлт, түүнээс үүдэлтэй айл өрхийн зардалд ирж буй дарамт өндөр хувьтай байна. Иймд хүн бүрд хамаатай энэ салбарыг нэг цонхоор харах нь чухал тул энэхүү бодлогын хороог байгуулах нь зүйтэй гэж үзсэн.
УИХ-д ч ийм чиг үүрэгтэй ажлын хэсэг бий. Иргэд эмнэлэг, эрүүл мэндийн салбараас хүлээлтгүй, чирэгдэлгүй, санхүүгийн дарамтгүй, шуурхай, шударга үйлчилгээг хүсэж байна” гэв.
Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал цаашид хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бий болгоход онцгойлон анхаарч ажиллахдаа “Иргэнээ чөлөөлнө, эмчээ чөлөөлнө, эмнэлгээ чөлөөлнө, тогтолцоогоо чөлөөлнө” гэсэн дөрвөн зүйлд зорих болно гэдгээ танилцуулав.
Харин иргэд, олон нийтэд хандан “Сэрэмжил, эрт илрүүл, эрт эмчил, байнга хяна” гэсэн зарчмаар ажиллаж, амьдарвал бид эрүүл мэндээ хамгаалж чадна гэж уриалсан юм.
Хэлэлцүүлгийн ерөнхий чиглүүлэгчээр Эрүүл мэндийн бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Ганмаа ажиллаж, панелистаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг, УИХ-ын даргын Нийгэм хамгаалал, эрүүл мэндийн бодлогын зөвлөх С.Энхболд, Эрүүл мэндийн сайд асан А.Цогцэцэг болон хувийн хэвшлийнхний төлөөлөл оролцов.
Дээрх оролцогчид эрүүл мэндийн салбарт гарч буй ахиц, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах зүйлс, эмч, ажилчдын ачаалал, цалин хөлсний хүртээмж, иргэд, олон нийтээс тавьж буй шаардлагууд, төр, хувийн хэвшлийнхний хамтын ажиллагаа, иргэдийн дунд зонхилж буй өвчнүүд, түүнээс сэргийлэх эрт илрүүлгийн үр дүн зэргийг тодруулж ярив.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцид нөлөөлөөгүй гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, залуусын эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж буйг тодотголоо.
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн салбартаа гарч буй гол үзүүлэлтээс дурдахдаа сүүлийн гурван сард эмийн үнэ өсөөгүй, инфляцад нөлөөлөөгүй гэдгийг онцолсон бол Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, нийгмийн бодлогын зөвлөх Б.Бадамцэцэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд сэтгэцийн эрүүл мэнд, залуусын эрүүл мэндэд түлхүү анхаарч ажиллаж буйг тодотголоо.
Энэхүү хэлэлцүүлгээс гарсан үр дүн, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт тусгасан эрүүл мэндийн салбарын зүйл заалт, түүний хэрэгжилтийн талаар удахгүй болох намын Бага хурлын II хуралдаанд танилцуулах юм.
Бямба - 03 сарын 28,
2026
Сэтгэгдэл12
Улсын 2-р эмнэлэг компьютер томографийн цаг өгөхгүй өвчтөнүүдийг чирэгдүүлэн хэд хонож бна. Шалтгаан нь цаг өгдөг тусгай эмч томилогдоогүй гэнээ. Гэтэл Чинбүрэн өөрийгөө магтаад энд шааж явна. Энэ хүн сайн эмч гэсэн. Харин сайн менежэр биш юм бна.Сайн хийж чаддаг ажлаа л хийвэл яасий
Учрал дарга өөрийн зөвлөхөөрөө ЭМ. салбар даатгалыг дампууруулсан Энхболдыг томилж байгаа нь гутамшиг .
энхболд мөнхсайхан хоёроос бүх нийтээрээ арайхиж салж байхад чинь учрал дээр очоод наалдчихын. учрал юу ч мэдэхгүй худлаа ааш царайлаад өнгөрсөн байсын байжээ. одоо яана даа. иймч юм байх гэж
Учрал дарга өөрийн зөвлөхөөрөө ЭМ. салбар даатгалыг дампууруулсан Энхболдыг томилж байгаа нь гутамшиг .
Хүрэлсүх Учралыг буриад болхоор нь МАН-н даргаар тавьсан санагддаг. Хөөрхий тэдний өөрийн тусдаа эх орон Буриадад нь ерөнхийлөгчөөр ганц ч удаа буриад архичин байгаагүй болхоор өрөвдсөн байх.Тэггэхдээ эхэ нь 3.5 сая хүнтэй Монголчуудын эрхэнд хэдэн цөөхөн буриадуудтайгаа халдаж нохойтож байгаагаа ерөнхийлөгч мэдээгүй гэж бодохгүй байна.
сөх-ийн даргыг сольж өгөөчээ. депутатаа
Монголын эмч нар аа, та нар АНУ-аас ногоон карт авах чинь будаа болсон. Тиймээс та нар өвчтөнүүдийгээ алаад нэмэргүй юм. Эмч нарт юу ч битгий өг!
Монгол ардын цэцэн мэргэн сургаалд " 7 хэмжиж 1 огтол " гэсэн үг бий. Гэтэл төрөөр хамгаалуулсан эмч нэртэй террористууд " 1 хэмжиж 7 огтолдог " юм билээ. Дутуу шинжилж буруу оношлож 7 хутгалуулахаар хүн яаж тэсэх билээ. Бас болоогүй тухайн өвчтөнг маш хүнд өнөө маргаашгүй үхнэ гэж ар гэрийнхнийг нь сэнсэртэл нь хуураад таарч тохирохгүй эмчилгээ хийж хүн алчихаад " би анх ирэхэд нь хүнд байна гэж хэлсэн шүү дээ " гэж хээв нэг хуцаад зогсож байдаг эмч нохойнуудтай олон тааралдсан.
ЦАГ ӨГДӨГ ЭМЧ хүн огт хэрэггүй цаг аваад хүн нь ирдэггүй СБ дүүргийн эмнэлэгт хүн ирэхгүй тул эмч сайхан хүнгүй сууж л байна өвчтөн үзүүлэх гэхээр хоёр цагийн дараа үзүүл гэнэ социализмын үед ирсэн хүн оочерлоод л ордог байсан ирсэн хүн хиймэл оюуны автоматаас банкны оочерийн машинаас тасалбар аваад оочерлож байгаад ордог болгож болдоггүй юм уу эмч нар дэндүү сул зогсож зогсоож байна зэргэлдээ казакстанд орос эмлэг алматад сайн эмчлж байна малын бруцеллёз өвчнийг найман зүйлээр шинжилж илрүүлж байхад манайх чадахгүй байна тахир дутуу болоод байгаа чинь архаг бруцеллёзоос болж хөл гаргүй тархи мэдрэл мууджээ казакстанд булчинд гүнзгий орж шарах аппарат бүгд байна бүх төрлийн орсын эм бас яндекс такси хажууд зогсож байна орсын дайны үеийн эмнэлэг эм маш сайжирсан байна
ЭМНЭЛГҮҮД ХЭЗЭЭ КВОТГҮЙ БОЛЖ, БИД ЭМНЭЛЭГТЭЭ ЦАГТАА ҮЗҮҮЛДЭГ БОЛОХ ВЭ ? ОЮУТОЛГОЙН БАЯЛАГААР ХАРИЙНХАН ЦАТГАЛДАЖ БАЙХАД, БАЯЛАГИЙН ЭЗЭД МОНГОЛЧУУД ЭМНЭЛЭГТЭЭ ҮЗҮҮЛЖ ЧАДАХГҮЙ ХЭДЭН САРААР ХҮЛЭЭЖ, ЗАРИМ НЬ "ҮХЭЖ" БАЙГАА НЬ МОНГОЛ ТӨРИЙН ЭМГЭНЭЛ МӨН ҮҮ?
Энэ хиймэл араг яс ямарч чадваргүй шүү
энэ бүтэхгүй нь ээ