СИДНЕЙ, 2026 оны хоёрдугаар сарын 16 /Reuters/. АНУ, Их Британитай байгуулсан AUKUS аюулгүй байдлын гэрээний хүрээнд Австралид цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцны үйлдвэр барихад 3.9 тэрбум австрали доллар буюу 2.76 тэрбум ам.доллар зарцуулахаар шийдвэрлэсэн тухай тус улсын Засгийн газар өчигдөр мэдэгдлээ.
2021 онд байгуулсан "AUKUS" аюулгүй байдлын гэрээ нь Австралийн батлан хамгаалах салбарын түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалт болж байна. Гэрээний дагуу 2027 оноос АНУ-ын "Виржиниа" ангиллын шумбагч онгоцуудыг Австралид байршуулж эхлэх бөгөөд 2030 оноос Австрали улс уг загварын шумбагч онгоцуудыг худалдан авч, улмаар Их Британитай хамтран шинэ загварын шумбагч үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Австралийн Ерөнхий сайд Энтони Албаниз энэхүү хөрөнгө оруулалтыг Өмнөд Австрали мужийн Аделаида хотын захын Осборн дүүрэгт баригдах шинэ үйлдвэрийн "урьдчилгаа төлбөр" хэмээн тодорхойлсон байна. "Осборн дахь үйлдвэрт хөрөнгө оруулах нь Австралийн цөмийн хөдөлгүүрт шумбагч онгоцуудыг бүтээхэд чухал ач холбогдолтой" гэж тэрбээр онцолжээ.
Тус үйлдвэрт Австралийн "ASC", Их Британийн "BAE Systems" компаниуд хамтран цөмийн шумбагч онгоцуудыг үйлдвэрлэх юм. Одоогоор уг үйлдвэрийг Австралийн "Collins" ангиллын шумбагч онгоцнуудын засвар үйлчилгээнд ашиглаж байна.
Албан ёсны тооцоогоор төслийн нийт өртөг 30 тэрбум австрали долларт хүрэх төлөвтэй байна.
Өмнөд Австрали мужийн Ерөнхий сайд Питер Малинаускас "Энэ бол зөвхөн эхлэл" хэмээн мэдэгдээд, хөрөнгө оруулалтыг эхний ээлжинд хөлөг онгоцны үйлдвэрийн дэд бүтцийг сайжруулахад зарцуулна гэдгийг тэмдэглэсэн байна.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Даваа - 04 сарын 06,
2026
Сэтгэгдэл5
Хятад улс "Дэлхийн гүрэн" болохын тулд эх газартаа өөрөөр хэлбэл хойд Хил дээрээ 100% аюулгүй байх ёстой. Хэрэв Өвөр Монгол тусгаар байвал Хятад улс өөрийнхөө "төв" болсон Бээжинг хамгаалахын тулд Батлан хамгаалах зардлынхаа дийлэнхийг хойд Хил рүүгээ чиглүүлэхээс өөр аргагүй болно. Ингэснээр тэд Номхон далайд АНУ-тай өрсөлдөх хэмжээний Тэнгисийн цэргийн хүчийг хэзээ ч босгож чадахгүй байх байв. Америкийн нэрт монголч эрдэмтэн, геополитикч Оуэн Латтимор "Inner Asian Frontiers of China" бүтээлдээ Хятадын аюулгүй байдал болон хүчирхэгжил нь Монголын газар нутгийг хэрхэн хянаж байгаагаас шууд хамаардаг гэдгийг дурдсан байдаг. АНУ-ын Пентагоны зөвлөх асан Эдвард Луттвак ,,,,,,*Хятадын газар нутгийн тэлэлт, хязгаар нутгийн хяналт нь тус Улсыг гүрэн болгоход ямар үүрэг гүйцэтгэснийг *The Rise of China vs. the Logic of Strategy* номдоо дурдсан байдаг.
Өвөр Монголын байгалийн нөөц ба газар зүйн байрлал нь Хятад улс дэлхийн супер гүрэн болон мандахад *тулгуур багана* нь болсон гэдэгтэй ихэнх шинжээчид санал нийлдэг. Өвөр Монголын Баян-Овоогийн газрын Ховор элементийн орд бол Дэлхийн хамгийн том нөөц. Өнөөдөр Хятад улс өндөр технологийн салбарт Дэлхийд тэргүүлж байгаагийн нууц нь Өвөр Монголын газрын ховор Элемент юм. Эдгээр элементгүйгээр АНУ-ын *F-35* Сөнөөгч онгоц, ухаалаг утас, цахилгаан машины батерей үйлдвэрлэх боломжгүй. Хятад улс үүнийг *технологийн зэвсэг* болгон АНУ-ын эсрэг ашигладаг. Д,Трампын Гренландыг сонирхох сонирхол нь зөвхөн Газар нутгийн тэлэлт биш, харин Хятадын ялангуяа Өвөр Монголын *ховор элементийн монополь*-ыг эвдэх гэсэн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын стратегийн нэг хэсэг юм. АНУ-ын *F-35* Сөнөөгч онгоцонд 400 гаруй кг ховор элемент ордог. Хэрэв Хятад *Өвөр Монгол* дахь нийлүүлэлтээ зогсоовол АНУ-ын зэвсэгт хүчин сохор болно гэсэн үг.
Өвөр Монголын Баян-Овоогийн газрын *ховор элемент* одоогоор Дэлхийн хамгийн их нөөцтэй идэвхтэй олборлолттой Орд хэвээр байна. Гэвч Гренландын ордуудын нийт нөөц 28-30 сая тонн орчим гэж үнэлэгдэж байгаа нь Өвөр Монголын 44 сая тонн нөөцтэй өрсөлдөхүйц хэмжээ юм. Трамп үүнийг Хойд туйлын хамгаалалт болон Түүхий эдийн хараат бус байдал гэж харж байна. Хэрэв АНУ Гренландыг хяналтдаа авч, тэнд Газрын ховор элементийн боловсруулах үйлдвэр барьж чадвал Өвөр Монголын Баян-Овоогийн элемент дэлхийд ноёрхох эрин үе дуусна. Энэ бол зөвхөн Эдийн засгийн өрсөлдөөн биш, АНУ ба Хятадын хэн нь ирээдүйн өндөр технологийн эзэн болох вэ гэдэг өрсөлдөөн тэмцэл юм.
АНУ ба Хятадын хэн нь ирээдүйн өндөр технологийн эзэн болох вэ гэдэг өрсөлдөөн тэмцэл юм. Хятад улс АНУ-тай ана мана үзэлцэж байгаагийн нууц нь түүхий эдийн асар их нөөцтэй Өвөр Монгол, Шинжаан болон ар талын аюулгүй байдал Эдийн засгийн хараат ядуу хөгжингүй Монгол Улс юм. Хэрэв эдгээр хүчин зүйлсийн аль нэг нь өөрчлөгдвөл Хятадын *Дэлхийн гүрэн* байх суурь нь ганхах болно.
Санаа авахад илүүдэхгүй. Японы Ерөнхий сайд хатагтай Санаэ Такаити "Өөрийгөө хамгаалах чадваргүй улс орныг өөр хэн ч ирж хамгаалахгүй. Улс гэж хэлэх боломжгүй. Бид батлан хамгаалахын салбарт баримталж байсан бодлогоо үндсээр нь өөрчилж цэргийн хүч чадлаа эрс нэмэгдүүлнэ" гэж мэдэгдэв. Мундаг дайчин хатан зоригтой эмэгтэй юм.