sonin.mn

2-р сарын 9-нд болсон Хятадын Гадаад харилцааны яамны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Японы сонгуулийн талаар сурвалжлагчийн асуултад хариулав.




Линь Жянь Хятад улс бусад орны дотоод хэрэгт хэзээ ч оролцдоггүй бөгөөд Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, Хятадын үндсэн ашиг сонирхлыг хохироох, олон улсын хууль тогтоомж, олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг зөрчих, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулах аливаа буруу үг, үйлдлийг эрс эсэргүүцнэ гэж мэдэгдэв.


Японы талаарх бидний бодлого тодорхой, тогтвортой, тууштай байдаг. Японы удирдагч хэн байх, аль улс төрийн нам засгийн эрхэнд байхаас үл хамааран тэд Хятад, Японы хоорондох дөрвөн улс төрийн баримт бичгийг дагаж мөрдөхөөс гадна Японы энх тайвны үндсэн хуулийн дагуу хүлээсэн амлалт, олон улсын үүргээ биелүүлэх ёстой гэжээ.