2-р сарын 10-нд Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал зохион байгуулав. "Японы Ерөнхий сайд Санае Такайчи өчигдөр Хятадтай яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгаагаа мэдэгдэж, харилцаа холбоогоо үргэлжлүүлэн хөгжүүлэх болно гэж илэрхийлсэн. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байна" гэж сурвалжлагч асуув.
Линь Жянь хэлэхдээ, Хятад улс энэ асуудлаарх хатуу байр сууриа удаа дараа тодорхойлсон. Жинхэнэ яриа хэлэлцээ нь бие биенээ хүндэтгэх, зөвшилцлийг баримтлахад суурилсан байх ёстой.
Хэрэв Япон улс Хятадтай стратегийн, харилцан ашигтай харилцааг хөгжүүлэхийг үнэхээр хүсэж байвал Тайванийн талаарх Такайчигийн алдаатай үгийг буцааж авах, Хятад, Японы хооронд байгуулсан улс төрийн дөрвөн баримт бичиг, Японы улс төрийн амлалтыг дагаж мөрдөх, яриа хэлэлцээнд чин сэтгэлээсээ хандаж байгаагаа бодит үйлдлээр харуулах хэрэгтэй гэжээ.
Пүрэв - 02 сарын 19,
2026
Сэтгэгдэл0