Сүүлийн үед CGTN дэлхийн өнцөг булан бүрд байгаа интернет ашиглагчдад хандан англи, испани, франц, араб болон орос хэлний платформ дээр Хятадын хаврын баярын талаар санал асуулга явуулсанд 24 цагийн дотор гадаадын 5154 хүн санал бодлоо хуваалцжээ.
Судалгаанд хамрагдагсдын 95.1% нь Хятадын хаврын баярын талаар сонирхолтой буйгаа илэрхийлж, 95% нь хаврын баярыг биет бус соёлын өвд бүртгүүлсэн нь Хятадын соёлыг дэлхий нийтээр сонирхон сайшааж буйг харуулсан гэжээ. Мөн 91.7% нь Хятадын хаврын баярын санаачилдаг эв нэгдэл, найрамдал, энх тайван, эе зохицол зэрэг үзэл баримтлал нь хүн төрөлхтний соёл иргэншлийн үнэт зүйлстэй нийцэж байна гэж үнэлсэн бөгөөд 86.7% нь уг баярыг хүсэн хүлээж буйгаа илэрхийллээ.
Санал асуулгад оролцсон интернет ашиглагчдын 92.1% нь Хятадын уламжлалт соёл нь орчин үеийн хөгжилтэй уялдаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлж, 80.8% нь Хятадын соёлд сонирхолтой байгаа бөгөөд 78.7% нь хаврын баяраар дамжин, Хятадын соёл, амьдралтай танилцах боломжтой гэж үзэж байна. 76.3% нь “Хятадын соёлтой танилцах” урсгал нь амьдралын хэв маяг болон соёлын ойлголтуудын уялдаа нэгдлийг харууллаа гэж үнэлжээ. Үүний зэрэгцээ 88.2% нь Хятадын соёлын дэлхий нийт дэх нөлөө нь хэрэглээний зах зээлийг улам бүр сэргээж байна гэжээ.
Ням - 02 сарын 15,
2026
Сэтгэгдэл0