sonin.mn

Энэ 02 дугаар сарын 14-ний өдөр цагдаагийг байгууллагад “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын бага бүлгийн багш нар 2 настай хүүхдүүдэд зүй бус харьцсан” гэх өргөдлөөр хандсан гомдол, мэдээллийг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.


Шалгалтаар Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн бага бүлгийн нэр бүхий 2 багш энэ оны 02 дугаар сарын 06-наас 02 дугаар сарын 13-ны өдрийн хооронд тус бүлэгт суралцдаг хүүхдүүдийн биед халдаж, хүч хэрэглэсэн нь тогтоогдоод байна.


Цаашид тухайн бүлгийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийх, эцэг эх, асран хамгаалагч, холбогдох албан тушаалтнуудаас мэдүүлэг авах, хохирогчдын биед шинжээч томилох зэрэг шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулах юм.