Улсын хилийн зурвасаас 30-хан алхаад уул уурхайн ашиглалтын талбай эхэлж байна гээд төсөөлөх гээд үзье. Нүдний цөцгий мэт эмзэг, торгон тэр цэгээс ердөө л хоймор, үүдийн зайтай гэсэн үг шүү дээ. Хэрвээ мэдээлэл нь ил болоогүй бол тусгай зөвшөөрлөө авчихсан аж ахуйн нэгжүүд нэг л өдөр улсын хил дээр техник хэрэгслээ аваачин хөрс хуулаад эхлэхэд бэлэн байж.
Хилийн зурвас газартай бүхэлдээ болон хэсэгчлэн давхацсан ашигт малтмалын хайгуул, ашиглалтын нийт 54 тусгай зөвшөөрөл олгожээ. Эдгээрийн 16 нь хайгуулын, 38 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл гэнэ. Хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс байх ёстой.
Гэтэл ийм онцгой хамгаалалтын зурваст Засгийн газрын зохих шийдвэргүйгээр тусгай зөвшөөрөл олгосон нь хил хамгаалалтын орон зай хумигдах, инженерийн байгууламж, мэдээллийн аюулгүй байдал алдагдах, гамшиг, ослын үед хил хамгаалалтын ажиллагаа тасалдах, орон нутгийн иргэдийн амьжиргаа, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх зэрэг олон эрсдэлийг бий болгожээ. Тухайлбал, зарим тусгай зөвшөөрлийн талбай нь хилийн цэргийн анги, салбар, батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлыг хангах зориулалттай тусгай хэрэгцээний газар, хилийн инженерийн байгууламжтай давхацсан байж. Мөн улсын хилийн шугамд тулсан, эсхүл улсын хилийн шугамд хэт ойр байрлалтай талбайд тусгай зөвшөөрөл олгосон байна.
Түүнчлэн өмнөх Засгийн газар бүрэн эрх нь дуусгавар болохоос хэдхэн хоногийн өмнө, сүүлчийн хуралдаанаараа Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг зөрчиж, улсын хилийн зурваст байрлах 10 хилийн боомтын орчимд, улсын хилээс 0.9–2.5 км-ийн зайд байрлалтай, нийт 34,227 га газар ашиглуулах шийдвэр гаргасан нь тодорхой болжээ.
Боомтын ойролцоо газар ашиглах зөвшөөрөл олгосныг эдийн засгийн ач холбогдолтой гэж тайлбарлаж болох ч Монгол Улсын хил, хилийн зурвас бол эдийн засгийн ашиг сонирхлын объект биш гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдаан дээр анхааруулсан байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар бататгана гэж Үндсэн хуульд тунхагласан. Монгол Улсын хилийн тухай хуульд “Улсын хил халдашгүй дархан байна” гэж заасан. Улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж, дээрх хилийн зурваст 34 га газар олгосон хууль бус шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хүчингүй болгожээ. Мөн хилийн зурваст олгогдсон ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгахаар болсон гэдгийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр мэдэгдэв. Тэрбээр сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл учруулахуйц шийдвэрүүдийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна” гэсэн юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарыг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, иргэдтэй уулзах үеэр санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдийн дийлэнх нь Цагаандэл уулын сав газарт боомт нээх шийдвэрийг эргэж харахыг хүссэн байна.
Мөн нэр бүхий компани хилийн зурвас газарт дураар авирлан газрын хэвлийг сэндийчиж, хил хамгаалах байгууллага тухайн асуудлыг үл тоомсорлож буй талаар иргэд гомдол мэдүүлжээ. Иргэдийн энэ санал, гомдлын мөрөөр шуурхай арга хэмжээ авснаар улсын хилийн хамгаалалтын бүсэд хууль бусаар газар ашиглах, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлүүд олгосон зөрчил ил болсон нь энэ. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох, шаардлагатай бол хуулийн байгууллагад шилжүүлж шалгуулахаар болжээ. Баялгийн хулгайтай тэмцэх ажлын хүрээнд Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны наймдугаар сард захирамж гаргаж, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн нэгдсэн тооллого хийх ажлын хэсэг байгуулсан. Лицензийн хулгайг цэгцлэхэд иргэдийн мэдээлэл, хяналт чухал гэдгийг хилийн зурваст дураар дургигсдыг илчилсэн явдал тодорхой харууллаа.
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл28
Данхын уг удам, гарал үүслийг нь ер нь сайн судлаач ээ ! Нэг л биш шүү......энэнийг дэвшшүл сэн дээшлүүлсэн ноход ч бас урагшаа толгойто й шүү !!!
Эмээ нь Ляньхуа нэртэй хятад эмгэн байсан. Данхыг дэвшүүлсэн хүн нь 32 -ын тойргийн хятад хорооны хунхууз Хү Сю Жанг .
Хүрэлсүх уурлахаараа дээшээ үсэрч татганаж юм мөргөдөг зуршилтай. Хятад хүний цус яах аргагүй хүчтэй юм. Царай бол яах аргагүй Ганьсу мужийн луухаан. Ши жиньпинтэй маш адилхан царайтай. Ялгаа нь гэвэл хоёр том хар чих байна.
Монголын ард түмнээс гамин цэргийн бага дарга Хү Сю Жанг цолыг авсан Хүрэлсүх ерөнхий сайдаасаа огцрохоос нэг хоногийн өмнө Су Батболдын авлигалын хэргийг хэоргиыг хэрэгсэхгүй болгож өгөх хүсэлтийг Европын шүүх рүү явуулж байсан хар хулгайч даа
Гуяндаа нагаан буу зүүж татганадаг сармагчин Хүрэлсүх яагаад нүдээ аниад сууж байсан бэ гэсэн асуулт гарч ирж байна? Энэ Хүрэлсүхийн нууц даалгавар байсан гэсэн яриа саарал ордноор нэг тархаж байна.
Урвагчдыг хаацайлж буй Хархнууд ба Системийн ялзрал Энэ бол ердөө л мөсөн уулын орой ! Улсынхаа хилийг хувийн компанид зарсан энэ хэргийн цаана байгаа нэр бүхий нөхдийг ухвал хүн итгэхийн аргагүй олон бузар баримтууд гарч ирнэ. Гэвч гол асуудал нь эдгээр улсын дайснуудыг өнөөдөр ч өмгөөлж, хаацайлан суугаа АТГ, Цагдаа, Тагнуулд шигдсэн хархнуудад учир бн. Төрийн нэр барьсан эдгээр хамгаалагчдыг зайлуулж байж л бид шударга ёсны тухай ярих эрхтэй болно !. ЖЧ: Л.Оюун-Эрдэнэ Д. Амарбаясгалан нарын улираан томилсон АТГ-н дарга З.Дашдаваа өнөөдөр ч гэмт этгээдүүдийн хамгаалалтыг найдвартай гүйцэтгэж бн. Цаашлаад хилийн бүсэд хууль бус газар олгосон хамсаатан Нямбаатар нь түмний тархийг ээдэж гашилтал угаагаад явж л бн. Эдгээр хүмүүсийг зайлуулах бүрэн эрх Өнөөдрийн Ерөнхий сайд Занданшатарт байсаар байтал өдөр хоног аргацаах төдий явж байгаа тань түмний нүдэнд ил !!!
Ийм олон мянган га газараар нь хилийн зурваст газар өгч байхад, хилийн зурвасаас бүр 30хан метрийн зайд хэдэн мянган га-гаар нь газар өгч байхад ХХЕГ (Хил хамгаалах ерөнхий газар) нь юу хийж байсан юм бэ? Хилийн застав нь, хилийн цэрэг офицерууд нь юу хийж байсан юм бэ? ТЕГ нь бас юу хийж байсан юм. Дуугардаггүй юм уу хэлдэггүй ярьдаггүй юм уу? Яагаад ? Эдгээр газрын удирдлага заавал оролцсон байх ёстой. Энэ хүмүүс одоо ямар хариуцлага хүлээх юм. Одоо ямарч гэмгүй юм шиг ажилаа хийнэ гэж байхгүй биздээ.
Зандангахай пязда худлаа улин хуцаж гаслаад байхаар энэ шийдвэрийг гаргалцсан Хүрэлсүх,!Дэлгэрсайхан, Жавхлан , Бямбацогт нартаа хариуцлага тооцож тэднийгээ зайлуулаадах Харая чамайг гандан хоншоорлосон авлигачин минь ээ
Б.ЭНХБАЯР: ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХДАА "СМАРТ ЭКО ТРАНС" КОМПАНИД МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ГАЗАР, НУТГИЙГ ХУГАЦААГҮЙ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН
миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан худалч сайн галч байгаад дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ????
Б.ЭНХБАЯР: ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХУУЛЬ ЗҮЙН САЙД БАЙХДАА "СМАРТ ЭКО ТРАНС" КОМПАНИД МОНГОЛ УЛСЫН ХИЛИЙН ГАЗАР, НУТГИЙГ ХУГАЦААГҮЙ АШИГЛАХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОСОН
Данх гандан хоншоортод май чи муу гахай олж долоогоорой чи гэж салаавч үзүүлсэн сураг байна.
Хүн хүнээ барьж идэх цаг ойртож байна
Хүн хүнээ барьж идэх цаг ойртож байна
Эх орноосоо урвасан, худалдсан Нянгар. Цаазал! Энэ бандийн засаглалын үе хар дарсан зүйд байсан шүү
ГЕНЕРАЛ Ж.БААТАРЫГ ТӨВ АЙМГИЙН МӨРДӨНД “ДЭЭРЭЭС” ЗАХИАЛГААР ДАРАМТАЛЖ БАЙСАН Монгол улсын түүхэнд генерал цолтой эрхэмд ял шийтгэл оноож байсан тохиолдол цөөнгүй. Тагнуулын Ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Ж.Баатар улсын нууц задруулсан хэргээр гурван жил шоронд ял эдэлсэн байдаг. Түүнийг 2006 онд шоронгоос суллагдахад “Хориотой бүс” сонины сурвалжлагчийн хийсэн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. -МУ-ын Ерөнхийлөгч Н.Багабандийн уучлалыг та юу гэж үзэж байна вэ? -Өөрийнхөө бодлыг хэлэхэд Ерөнхийлөгчийн уучлалыг шууд буруушаахгүй. Учир нь миний бие шоронгийн хатуу хөтүү нөхцөлд эрүүл мэндээрээ хохирсон учраас гэр орондоо байх эрхийг хангаж өгсөнд талархаж байна. Би ямар ч гэмт хэрэг хийгээгүй учраас энэ уучлалыг сонсоод сэтгэл огт хөдлөөгүй. Олон удаа хэлдэг. Ц.Нямдорж бол Хятадын тагнуулын байгууллагын өгөөшинд орж тэдэнд мэдээлэл өгч байсан хүн. Тэр бол хөдлөшгүй баримт! Миний зөв байсан гэдгийг 2004 оны УИХ-ын сонгуулийн үр дүн нотолсон гэж би бодож байна.
Мгл-н хөгжлийн суурийг уг нь бас л галзуу тавьсан байна шүү..
Богино ой санамжтай зомби оронд бас ийм юм байж болдог л юм бна
Бүх имфлүүсэр бүх хэвлэл таг чиг байна. Эх оронч Монгол ялна гэсэн ЖЕНКО Баттулга Херо Баатар нар гаднын тролл арми ажилуулдаг олон дагагчтай авгай нар бүгд таг чиг байна. Ийм ноцтой хэргийг шуурхай шийдэхийг шаардая‼️
Хулгайч гахай Занг Дао Шао данжаад өөрийн зөвлөх Анандбазарт Эрдэнэс Таван толгойд 322 тэрбумын шатахуун өндөр үнээр шахах эрхийг бэлэглэжээ
Хятад улс яагаад Өвөр Монголын бүс нутагт Дэлхийн хамгийн том цэргийн хүчийг төвлөрүүлдэг нууцыг дэлгэе. Бээжин хот бол Хятадын зүрх. Гэтэл газар зүйн хувьд Бээжин маш эмзэг байрлалтай. Бээжингээс хойд зүгт Өвөр Монголын хил хүртэл ердөө 150-180 км юм. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хамгийн шилдэг, хамгийн хүчирхэг цэргийн тойрог болох Төв байлдааны тойрог Бээжинг биш, яг Өвөр Монголыг хамгаалж байрладаг. Өвөр Монголын нутагт дэлхийд алдартай Журихэ хэмээх цэргийн бэлтгэлийн бааз бий. Энэ баазад Хятад улс Тайвань руу довтлох, эсвэл дэлхийн супер гүрнүүдтэй байлдах бүх тактикаа туршдаг. Журихэ байхгүй бол Хятадын арми байлдааны чадвараа алдана.Хятадын хамгийн орчин үеийн танк, цөмийн пуужингийн ангиуд Өвөр Монголын тал нутагт байрладаг. Энэ нь хойд зүгээс Оросоос эсвэл Монголоос ирэх аюулаас сэргийлэх биш, харин тэр уудам нутгийг "Цэргийн түшиц газар" болгон ашиглаж буй хэрэг юм.
Хятадууд 2000 жилийн турш Цагаан хэрмийг барьсан шалтгаан нь Монголын тал нутгаас ирэх аюулаас айсандаа л тэр. Өнөөдөр Хятад улс тэр "айдас" төрүүлдэг газар нутгийг өөрийн болгож авснаар түүхэндээ анх удаа хойд зүгээсээ айх аюулгүй болсон. Хэрэв Монгол Улс Япон Израил шиг хүчирхэг эсхүл Өвөр Монгол тусгаар байсан бол Хятадын цэргийн стратеги "элгээрээ хэвтэх" байсан. Хэрэв Өвөр Монгол Хятадад тийм ч чухал биш юм бол, яагаад Хятад улс өнөөдөр хамгийн том цэргийн хүчээ байршуулж Өвөр Монголын хэл, соёлыг устгаж, заавал Хятад хэлээр хичээл заах гэж тэгж их улайрч, олон улсын шүүмжлэлийг үл тоон зүтгээд байгаа юм бэ?"
Оюунэрлэнэ бас нэг чаралбаа болон хамтарсан сайдуудыг дахин төрд бүү ойртужл, бүгдийг шоронд хатаа... Дархан хил гэж байхаа больжээ яаж чадаж бнаа муу хулгйчидд
яацан хулгай нарыг бид нар сонгоод байдаг юм бол доо, заяа нь хаячихсан хүмүүс юмаа. Засагт гараад л хулгайлаад эхлэх юмаа, лайтай гэдэг нь
буриад болохоор байнга хятадт уравчихсан байдаг гэж үү эсвэл америкт уравсан гэх гэж байгаа юм уу ер нь юу болоод байнаа орос учрал очсон монголын ард түмэн одоо нэг сайхан болно гэж бодсон бас л мэрээд байдаг орос эдийн засаг эрүүл мэнд үйлдвэр завод мал эмнэлэг ХАА их барилгыг хийсэн ленин сталины байгуулсан монгол улс шүү ямарч манж гамин турк герман байгуулж хөгжүүлээгүй
Данх, нянбактсри, амундра, амарбаясгалан хэдэн өлөн гаруудыг
Хилийн зурваст 54 лиценз олгосон байсныг нь илрүүлж тогтоосон юм ба. Энэ бол сайн хэрэг. Одоо сайд Б.Энхбаярын баг хэн гээч эрхтэн дархтан нь ингэж хууль зөрчиж танхайрсныг тогтоож, хамгийн чухал нь хатуу шийтгэл хүлээлгэх л үлдсэн ба. Хүмүүс үүнийг л хүлээж ба. Хийгээрэй!
Шууд буудаж алах хэрэгтэй.