Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Өнөөдөр (2026.02.10) Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний үеэр Улсын Их Хурлын дарга ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байж ирснийг онцлоод, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар албан ёсны анхны гадаад айлчлалаа ОХУ-д хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа тэмдэглээд, энэхүү айлчлал нь манай хоёр улсын болон ард түмний бат бөх найрамдалт харилцааг улам бэхжүүлэхээс гадна худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд чухал түлхэц болно гэдэгт итгэл төгс байгаагаа онцлон тэмдэглэв. Үргэлжлүүлэн, парламент хоорондын хамтын ажиллагаа нь хоёр талын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг гэдгийг тодотгоод, цаашид хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, Байнгын хороод, Тамгын газар хоорондын нягт хэлхээ холбоог өргөжүүлэхээр тохиролцов.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг хоёр улсын хууль тогтоох байгууллагууд соёрхон баталсныг дурдаж, тус хэлэлцээрийг харилцан ашигтай байдлаар хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын хувиар өндөр ач холбогдол өгч байгаагаа илэрхийлэв. Хэлэлцээрийн үр дүнд Монгол, Оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, Монголын экспортын хэмжээг нэмэгдүүлэх өргөн боломж нээгдэж буйг онцоллоо. Түүнчлэн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд бизнес хоорондын хэлхээ холбоо чухал үүрэг гүйцэтгэж байгааг хэллээ.
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин урилгыг нь хүлээн авч, албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд талархал илэрхийлээд, 2023 онд Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаа дурдав. Тухайн үед хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын хамтын ажиллагааны шинэ механизм болох Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдааныг амжилттай зохион байгуулсныг цохон тэмдэглэсэн юм. Түүнчлэн энэ удаагийн айлчлалын хүрээнд Москва хотноо зохион байгуулагдах Комиссын хоёрдугаар хуралдаанаар эдийн засаг, түлш, эрчим хүч, зам, тээвэр, хөдөө аж ахуй, хил орчмын хамтын ажиллагаа болон байгаль орчны салбарын өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тодорхой шийдэлд хүрнэ гэдэгт талууд итгэлтэй байлаа.
Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар энэ онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд харилцан санал солилцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл8
Учралаа Эгийн голын станцаа бариулах талаар хатуу байр суурьтай ярь!!!алийн болгон оросын болд царайлах юм бээ
ЭГийн голын усан цахилгаан станцаар гул барьж байгал нуур хөвсгөл нуурын ихэр хоёр нуурын экологийг алдагдуулах тухайл ярина биелэгдэхгүй зүйл яриж байгаль нуурын усыг шавхаж үгүй болгох ус зарах далд санаа цухалзаж байна энэ боломжгүй түүний оронд хятадаас монгол хэд дахин их цахилгаан авдаг орос хэд дахин бага шүү НҮҮРС ИХ БАЙНА ОРСЫН НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН СТАНЦУУДЫГ ХУРДАН БАРИУЛАА Хятад нүүрсний станц барихгүй гэдгээ олон улсад зарласан барьсан ч АНУ зөвшөөрөхгүй Х ятад ер нь эрчиж хүч байгалийн хий нефть гаднаас импортолдог улс гэдгээ мэднэ биз дээ усан цахилгаан станцууд гэж ирээдүйгүй илжиг шиг зөрүүдлнхнээ болио
Бүрэн эрхт тусгаар улсын парламентын спикер шиг байж үзээрэй дээ.
Төрөлх Орос хэлээрээ ярилцсан байх даа.Монголыг Оросод өөрийн тусдаа эх оронтой буриад төлөөлөөд л явж байдаг баларсан юм.
Учрал гэгч баян йлын эрх хүүхэд Монголд өдөр бүр Орос улсыг, Оросын ард түмнийг муулна. Оросын эсрэг чиглэсэн Америкийн "Энхийн эвсэл" гэдэг байгуулагад улсаа элсүүлнэ. Тэгснээ нэг өдөр Орост очоод "Бид найзууд шүү" гэж хуцна. Орос хүний өөдөөс хараад яаж ингэж хуцаж чадаж байна. Хүний хамгийн жигшүүртэй шинж чанарын нэг "Хоёр нүүр" гэж үүнийг л хэлдэг байх. Оросууд Учрал гэгч этгээдийг шоолонгуй хардаг байх даа. Түй черт.
egiin goliin chahilgaan sataniig barihaar bolson s dee?...........................Orosyyd zebseersen s dee!!!
нэгд усгүй болно бас үерт автаж буриадын хотууд устана даланг террорист монгол дэлбэ татна гадныхан усан цахилгаан станцын нэрээр савлаж нуурын ус дууснө нуурын усанд хараал тусч газар доогуур орж ширгэнэ
Монгол нутагтаа юу хийхээ Орос Буриадуудаар одоо социализм шиг заалгахгүй.