МОСКВА, 2026 оны хоёрдугаар сарын 10 /Reuters/. Оросын тал АНУ-тай хамтран ажиллахад нээлттэй хэвээр байгаа боловч хоёр орны эдийн засгийн харилцаанд нааштай хэтийн төлөв харагдахгүй байна гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даваа гарагт "TV BRICS" мэдээллийн сүлжээнд ярилцлага өгөхдөө мэдэгджээ.
Тэрбээр хэлэхдээ “АНУ дэлхийн эдийн засагт ноёрхлоо тогтоохоор зорьж байгаа гэдгээ ил тод зарласан. Тиймээс хоёр орны эдийн засгийн харилцааны төлөв байдал сайнгүй байна” хэмээн онцоллоо.
Өмнө нь ОХУ-ын албаныхан, тухайлбал тусгай элч Кирилл Дмитриев Украины асуудлаарх энхийн хэлэлцээ амжилттай болбол АНУ-тай эдийн засгийн харилцааг өргөн хүрээнд сэргээх боломж бүрдэнэ хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирснээсээ хойш Москватай тогтоосон эдийн засгийн хамтын ажиллагааг сэргээх тухай мэдэгдэж, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг АНУ-д хүлээн авч уулзсан хэдий ч Оросын стратегийн чухал ач холбогдолтой эрчим хүчний салбарт хатуу хориг тавиад байна.
Түүнчлэн С.Лавров хэлэхдээ, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил болон хөгжиж буй бусад томоохон орнуудыг эгнээндээ нэгтгэдэг БРИКС-ийн бүлэгт АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп дайсагнан хандаж байгааг дурджээ.
Тэрбээр цааш дурдахдаа “америкчууд интеграц руу чиглэсэн БРИКС-ийн замд зохиомол саад бэрхшээл учруулсаар байна. Ийм нөхцөлд бид БРИКС-ийн гишүүн орнуудтай санхүү, эдийн засаг, ложистикийн төслүүдээ хэрэгжүүлэх арга замуудыг эрэлхийлэхээс өөр аргагүйд хүрч байна” гэлээ.
Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Мягмар - 02 сарын 10,
2026
Сэтгэгдэл3
Орос сөнөтүгэй
Орос задрахаар Молотов, Цэдэгбалын үед алдсан газар нутгаа олж авах хэрэгтэй
Хужаа сөнөтүгэй.