Хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлт нь хөдөлмөрийн хөлсний номинал өсөлтөөс давсаар байгаагаас шалтгаалан өнгөрсөн онд Япон улсад бодит цалингийн хэмжээ дөрөв дэх жилдээ дараалан буурчээ. Өчигдөр тус улсын Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас нийтэлсэн мэдээлэлд дурдсанаар, 2024 онтой харьцуулахад өнгөрсөн онд инфляцыг тооцсон дүнгээр цалин хөлсний хэмжээ 1,3 хувиар буурсан байна.
Тодруулбал, ажилтнууд сард дунджаар 356 мянган иен буюу 2200 ам.долларын цалин /илүү цагийн хөлс, урамшууллыг оролцуулаад/ авсан байна. Иенээр тооцсон цалингийн хэмжээ өнгөрсөн онд 2,3 хувиар өссөн нь инфляцыг тооцохгүйгээр таван жил дараалан нэмэгдсэн гэсэн үг юм.
Суурь цалин 2 хувиар, нэмэгдэл хөлс 3,8 хувиар нэмэгдсэн боловч бараа үйлчилгээний үнийн өсөлт үүнээс давсан байна. Үүнийг Хөдөлмөрийн яам тайлбарлахдаа, жил тутмын хавар хийдэг цалингийн асуудлаарх хэлэлцээний дараа 2024 ба 2025 онуудад хөдөлмөрийн хөлс мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Мөн ажиллах хүчний дутагдал нь үүнд нөлөөлжээ.
Б.Адъяахүү
Мягмар - 02 сарын 10,
2026
Сэтгэгдэл0