ЕРЕВАН, 2026 оны хоёрдугаар сарын 10 /Kazinform/. АНУ-ын дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс Арменид хийсэн айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхий сайд Никол Пашинянтай уулзлаа.
Уулзалтын үеэр талууд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах хамтын ажиллагааны тухай хэлэлцээр (123 Agreement for Peaceful Nuclear Cooperation) байгуулах асуудлаарх хэлэлцээ дууссаныг баталгаажуулсан хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан байна.
Арменийн Ерөнхий сайдын онцолсноор, уг хэлэлцээр нь тус улсын эрчим хүчний эх үүсвэрийг төрөлжүүлэх, аюулгүй бөгөөд инновацын цөмийн технологиудыг хэрэглэхэд чиглэжээ. Дэд ерөнхийлөгч Вэнс мэдэгдэхдээ, энэхүү баримт бичиг нь Америкт үйлдвэрлэсэн жижиг модульчлагдсан реакторыг Арменид нийлүүлэх зэрэг цаашдын төслүүдийг хэрэгжүүлэх боломжийг нээж байна гэжээ.
Түүний хэлснээр, төслийн үнийн дүн 9 тэрбум ам.долларт хүрэх бөгөөд үүнээс ойролцоогоор 5 тэрбум ам.долларыг тоног төхөөрөмж нийлүүлэхэд, үлдсэн 4 тэрбум ам.долларыг цөмийн түлш нийлүүлэх, реакторын засвар үйлчилгээг хийхэд зарцуулахаар төлөвлөж байна.
“Энэ бол жижиг модульчлагдсан реактор барьж, Америкийн технологийг Арменид нийлүүлнэ гэсэн үг юм. АНУ-ын хувьд дэвшилтэт технологио маш ховор тохиолдолд л бусдад дамжуулдаг” хэмээн АНУ-ын дэд ерөнхийлөгч онцлоод, энэхүү хамтын ажиллагаа нь эрчим хүчний тогтвортой байдал, аюулгүй байдлыг хангахаас гадна ажлын байр бий болгоход тус дөхөм үзүүлнэ гэж дурджээ. Мөн Америкийн тал тагнуулын зориулалттай дрон үйлдвэрлэх 11 сая ам.долларын технологийг Арменид худалдахыг зөвшөөрсөн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл5
Армен ч орозоос бvр холдлоо шvv
Армян нутгаа аваад нүүхгүйгээс хойш яав л гэж, Балтын 3 байцааны хашаа шиг түй ч нөлөөгүй улс, ккк
Бузар оросоос холдож байсан нь дээр
Уяахуяа тролл шаахай ацнууд Оросоос холдож цагаан хэрэмнийхээ цаана очиж амьдар! Монголчууд бид Оростой ойрхон хүмүүс! 😂😂😂
Оросуудын хувьд бид ойрхон хүмүүс нь биш. Тэд биднийг онигор ,тэнэгдүү л гэж хардаг. Оросуудын хамгийн ойр хүмүүс нь бол украинчууд. Гэвч тэдгийгээ алж өгч байгаа биз. Оросууд өрөөлийг бус өөрсдийгөө ч сая саяар нь алахаас сийхгүй тийм л хүмүүс. 20 р зуунд хэдэн сая хүнээ өөрсдөө аллаа. Манай МАХН ыг шахсаар байгаад олон арван мянган монгол хүн бас алагдсан. Гардан алсан хүмүүс нь орос ах гэж ярьдаг та нар шиг тийм хүмүүс. Бодоход өвөө эмээ, аав ээж нар чинь биз