УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөх үедээ "Хятад гаралтай хүмүүс л юм тарихдаа сайн юм билээ. Сэлэнгэ хавийн хүмүүс" гэх утгатай зүйл ярьсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлсэн билээ. Тэгвэл уг асуудалтай холбоотойгоор Сэлэнгэ аймгийн тариаланчдын төлөөлөл хэвлэлийн бага хурал хийлээ.
Энэ үеэр Иргэн Х.Батцэнгэл: "Сэлэнгэ аймгийн органик хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг 500 гаруй гишүүнийг нэгтгэсэн органик ногоочид, мөн Тогтвортой нийлүүлэлтийн сүлжээг хөгжүүлэх түншлэл Үндэсний холбоог төлөөлөн мэдээлж байна. Энэ хэвлэлийн хурлыг хийх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагадаа Сэлэнгэ аймгийн ногоочдыг "хятад цустай, ногоогоо хурдан ургуулдаг" гэх агуулгатай, доромж шинжтэй үг хэлсэнтэй холбоотой юм.
Сэлэнгэ аймгийн ард иргэд бид бол хөлс хүч, хөдөлмөрөө хөрсөнд шингээж, хүнс үйлдвэрлэдэг баялаг бүтээгчид. Бид хэн нэгэн улс төрчийн амны алдаа, улс төрийн золиос болох ёсгүй. Иймд бид өөрсдийн байр суурийг илэрхийлэхээр энд ирээд байна.
Сэлэнгэ аймаг Монгол Улсын нийт үр тарианы 50 хувь, хүнсний ногооны 30 хувийг дангаараа үйлдвэрлэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал", УИХ-аас баталсан 2022 оны 36 дугаар тогтоол болох "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах" бодлогын хүрээнд Сэлэнгэчүүд бид хөдөлмөрлөж, тарьж ургуулсаар өнөөдрийг хүрсэн. Монголын хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж ирснийхээ төлөө "хятад цустай" хэмээн доромжлуулж, гүтгүүлж байгааг бид зүйд нийцэхгүй гэж үзэж байна. Өмнө нь Монгол Улсын Тэргүүн шадар сайд, Боловсролын сайд, УИХ-ын гишүүн, улс төрийн намын дарга зэрэг өндөр хариуцлагатай албан тушаал хашиж байсан хүн өнөөдөр Сэлэнгэ аймгийн ард иргэдийг ийнхүү доромжилж, гүтгэсэнд бид маш их харамсаж байна.
Нийгмийн сүлжээнд Сэлэнгэчүүдийг "Чи Сэлэнгийнх үү, ногоо тарьдаг уу" гэх мэт байдлаар доромжилж, тоглоом шоглоом хийж байна. Иймд бид УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийг Сэлэнгэ аймгийн ард түмнээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Монгол Улсад өнөөдөр улс төржүүлэхгүй байж болох олон чухал асуудал бий. Баталгаагүй, эрүүл бус хүнс хэрэглэснээс жил бүр нэг сумын хүн амтай тэнцэх хэмжээний хүн хорт хавдраар нас барж байна. Авлига, залуучуудын гадагшаа цагаачлал, эдийн засгийн хүндрэл гээд олон сэдэв байхад Сэлэнгэчүүдийг улс төрийн зорилгоор золиосолж, доромжилж буйг бид хүлээн зөвшөөрөхгүй" гэлээ.
Н.Отгончимэг
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл12
Опшор Баярцогт цэвэр хужаа нь үнэн шүү.
"Хятад цустай" гэж доромжиллоо гээд байх юм? Юу нь доромжлол байгаа юм бэ?? Харин ч цус нь ойртож дэбил болсон малуудаас хамаагүй илүү гэдгийн нотолгоо байхгүй юу!!!
хужаагийн шээснүүд юугаа хуцаад байгаа юм,худлаа хэлээгүй шдээ,монголчууд малдаа хайртай,малаа маш сайн малладаг гэж хэлвэл тэгээд доромжлол болохиймуу,түүнтэй л ижил харин ч баярлах ёстой юм бишүү сайн ногоочид гэж магтсанд нь???
Сэлэнгэчүүд ингэх ч зөв . Гантөмөр бүх Сэлэнгэчүүдийг хэлээгүй , Баярцогтын түүхээс шууд ишлэл авахын оронд жаахан хулчийгаад - мөнөөх бойлхой хульчгар зангаараа бантагнуулсан нь л тэр . Гэсэнч Гантөмөр уучлал гуйх ёстой - гуйх ч байх , хөөрхий . А харин Баярцогт бол яах аргагүй хужаа гаралтай , гэсэн атлаа бүр харийн төлөөлөлийн улаандаа гарсан - гүргэр агент шүү . Төрд битгий хэл АН - д бүү ойртуул ...
Хэрэв наадах чинь үнэн бол Баярцогт цус нь ойртож дэбил болоогүй эрүү ухаантай хүн юм байна?!!
Залху эргүү халхуудыг бодвол газартайгаа ажиллаж үр шимийг нь хүртдэг мундаг хүмүүс гэж магтаж бхад.? Хийх юмаа олж ядсан яасан завтай агаад хэрүүлч улс бдг юм?
Сэлэнгэчүүдийг хжлээгүй байх, Баярцогт хужааг цаагуураа хэлсэн байх. Сэлэнгэчүүд Баярцогтыг нутгаасаа хөөж явуулах хэрэгтэй. Нутаг усыг бузарласан хятад Баярцогт....
Гантөмөр ч эрээн гарч чадахаа больжээ хөөрхий хэт чалчвал ямар байдгаа мэдэрч эхэллээ болтугай
Лу. Үнэн хэлсэн шүү хүн үнэнд үнхээр дургүй байдаг. Ногоо тарьж бна. Олон жил Монголд сууршиад ногоо тарьж амьдралаа залгуулдаг нэг аймаг байдагийг бүгд мэддэг.
Уучилалт гуйж ёстой болохгүй. Би ногоо таридаг өөрөөрөө бахархаж байна. Гантөмөр гишүүндээ баярлалаа.
Уучилалт гуйж ёстой болохгүй. Би ногоо таридаг өөрөөрөө бахархаж байна. Гантөмөр гишүүндээ баярлалаа.
Уучилалт гуйж ёстой болохгүй. Би ногоо таридаг өөрөөрөө бахархаж байна. Гантөмөр гишүүндээ баярлалаа.