УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газарт ХҮН нам орж, Шадар сайд, Боловсролын сайдын суудлыг авч, цөөнгүй намын гишүүд нь Боловсролын яам болон Шадар сайдын ажлын албанд ажиллах болсон.
Анх энэ шийдвэр нь “шинэ үеийн улс төр”, “мэргэшсэн засаглал” бий болох юм биш биз гэсэн найдварын олон нийтэд төрүүлж байлаа. Гэвч бодит байдал дээр боловсролын салбарын бодлого, удирдлагын түвшинд тогтворгүй байдал, маргаан, шүүмжлэл тасрахгүй үргэлжилж байна.
Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан шийдвэрүүд олон нийтийн эсэргүүцэлтэй удаа дараа тулгарсан. Тэрбээр олон нийтийн дунд нэр хүндээ унагаж, шүүмжлэлд өртсөн анхны сайд нарын нэг болж, бүр олон нийтийн арга хэмжээн дээр өндөг шидүүлсэн дуулиан хүртэл гарсан нь төрийн сайдын хувьд байж боломгүй явдал юм. Түүний хэвлэлийн төлөөлөгчтэй холбоотой зодооны асуудал, намын дотоод маргаан, улмаар УИХ дахь намын зөвлөлийн даргатайгаа зөрчилдөж, зодуулсан гэх мэдээллүүд ч хэвлэл мэдээллээр гарсан. Үүнээс гадна Боловсролын зээлийн сангийн захирал асан н.Сийлэгмаа гэгчийн хэрүүл, талцал, дотоод хагарал зэрэг нь уг яаманд боловсролын салбарын бодлогоос илүү намын дотоод тэмцэл давамгайлж байгааг харуулж байна. Багш нарын цалин, боловсролын санхүүжилтийн бодлого дээр ч нийгмийн бухимдал хуримтлагдсаар, П.Наранбаярыг огцруулах шаардлагыг УИХ-ын гишүүд болон олон нийт удаа дараа гаргасаар байна.
Боловсрол бол улс орны ирээдүйн үндэс. Энэ салбар улс төрийн туршилтын талбар байж болохгүй. Намын дотоод зөрчил, улс төрийн пиар, хувь хүний амбицын золиос болох ёсгүй.
Иймээс Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсролын сайдын асуудлыг зоригтойгоор шийдвэрлэх цаг ирсэн. Засгийн газрын тогтвортой байдал, боловсролын салбарын нэр хүнд, бодлогын залгамж чанарыг бодвол П.Наранбаярыг огцруулах нь улс төрийн хувьд төдийгүй нийгмийн хувьд ч зөв шийдэл байж мэднэ. Шулуухан хэлэхэд, Боловсролын яамаа улс төрийн туршлагагүй, дотоод зөрчилтэй, бодлогоос илүү намын ашиг сонирхол ярьдаг бүлэглэлээс эртхэн шиг салгах хэрэгтэй. Боловсрол бол намын квот биш. Боловсрол бол Монголын ирээдүй юм.
Н.Отгончимэг
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл18
Монгол Улсын Төр,Засгийг зөвхөн л манай МАН дангаараа зайдлаж байх ёстой гэсэн куулин каа бнаа ? Наранбаяр шиг толгойтой Сайд ховор ш дээ, энэ Засгийн газарт. Монголчууд бүлгэрхүү, нутгархуу, намчирхуу..... ер нь муу бүхэн шүглэж, шунал маань хэтэрчээ !
Монгол Улсын Төр,Засгийг зөвхөн л манай МАН дангаараа зайдлаж байх ёстой гэсэн куулин каа бнаа ? Наранбаяр шиг толгойтой Сайд ховор ш дээ, энэ Засгийн газарт. Монголчууд бүлгэрхүү, нутгархуу, намчирхуу..... ер нь муу бүхэн шүглэж, шунал маань хэтэрчээ !
Хүрэлсүх Зандка Учрал Энхбаярын ээлжит харлуулах мэдээллийн дайн.
Хэт нэг талыг барьж бичжээ.
Ардчилсан намын Гантөмөр, МАН сайд нар гээд бүхэл бүтэн 32 жил боловсролыг баллаж сүйрүүлж ирсэн.
Монголд олон нам хэрэггүй.
Чухал салбараар тоглож байна даа
1990 оноос хойш дандаа тоглож ирлээ. Наранбаярын тоглоом гэхээсээ илүү өдий болтол зүгээр байгаагүй.
Бүтэлтэй нам хүн нь байгаа юм уу гичий отгончимэгээ
Багш нэртэй одоогийн шуналтай авгайчуудын дээр сайд нь чанга хүн байх хэрэгтэй ! Наранбаяр арай зөөлдөөд бөйнө ! авгайчууд дээрэлхээд бөйна ! Цалин хангамж нэм гэсэн солиорлыг нь чанга хүн л зогсооно ! Намайг тавьчихвал би цалинг нь нэмэх бөйтугай харин буулгана ! ширүүн төрхтэй чанга хүн л хэрэгтэй ! Боловсрол эмнэлэг хоёрын салбарт !!
Маш зөв Наранбаяраас боловсролоо аврах цаг нь болсон
НАРАНБАЯР САЙД АА........БОЛОВСРОЛЫН ЯАМ....!!!!!!!!!!! СУИС- н УДИРДЛАГУУД ГЭМТ ХЭРГИЙГ САНААТАЙГААР НУУН ДАРАГДУУЛЖ, ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ӨӨГШҮҮЛЖ, ХААЦАЙЛЖ, ОЛГОХ ЁСГҮЙ БАЙСАН, СУИС- н ХҮЧИРХИЙЛЭГЧ 7 ХҮНД ОЛГОСОН ДИПЛОМЫГ БОЛОВСРОЛЫН ЯАМ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ ШУДАРГА ЁСНЫ ТЭМЦЭЛД БАГА Ч БОЛОВ ХУВЬ НЭМРЭЭ ОРУУЛМААР ЮМ. Ийм шийдвэр гаргаж чадвал эерэг оноо авна шүү.
Монгол улсын болосвролын систем 1990 оноос эхлэн дампуурч эхэлсэн бөгөөд одоо монголд боловсролтой хүн байхгүй болсон. Учир нь боловсрол бол оюун ухаан, сэтгэл, бие махбодийн хөгжлийн хүрсэн түвшинг илэрхийлдэг бөгөөд одоо монголд эрдэм мэдлэгийг дээдэдлдэг, цэвэр ариун ёс суртахуунтэй, эрүүл чийрэг бие бялдартай хүн байхгүй болсон. Монголчууд одоо өнгө мөнгө, эд хөрөнгө, идэж уухаас өөрийг мэддэггүй яг адгуусан амьтад болцгоосон. Энэ бол барууны (Америкийн) хорт бодлогын үр дүн юм. Хойд хөрш ОХУ 2026 оны 9-р сарын 1-нээс барууны (Америкийн) дээд боловсролын ялзарсан бакалавр, магистр, докторантурын сургалтын системыг таягдан хаяж, жинхэнэ академик дээд боловсролыг 5 жилийн сургалтаар олгох түүхэн шийдвэр гаргалаа.
Хог
Хүн хог
Хүн сүрэг
8888 өилэг
Нийтэд нь боловсролын салбарыг самарлаа даа. Монгол улс цагтаа боолын нийгэмийг алгаслаа гэдэг байсан харин энэ нөхдүүд багш нарыг боолчлолын тогтолцоонд оруулах юм бна л даа. Энэ байдлаараа 10 жил явбал багш нар гэр бүл зохион үр хүүхэдтэй болж сайхан амьдрах боломжгүй, болсон ч үр хүүхдээ цалингаараа болгох чадамжгүй яг л сахил хүртсэн лам шиг болох юм бна даа. Иймэрхүү улсууд яг юу бодож явдаг юм бол доо. Боловсролын тулгуур багана юу болохыг ойлгодоггүй саад юм даа.