Хятадын Интернэт мэдээллийн төв (CNNIC)-өөс гаргадаг “Хятадын интернэт хөгжлийн статистикийн тайлан”-гийн 57 дахь дугаарт дурдсанаар, 2025 оны арван хоёрдугаар сарын байдлаар Хятад улсын интернет хэрэглэгчдийн тоо 1 тэрбум 125 саяд хүрч, интернэт нэвтрэлтийн түвшин 80 хувийг давсан байна.
Тайланд мөн дижитал эдийн засгийн голлох салбарын нэмэгдэл өртөг ДНБ-ий 10.5 хувьд хүрсэн бөгөөд үүсгүүр хиймэл оюун (generative AI)-ын хэрэглэгчдийн тоо 602 сая болж, өдөр тутмын амьдрал болон үйлдвэрлэлийн олон салбарт өргөн хэрэглээнд нэвтэрч буйг дурдлаа.
Дэд бүтцийн тухайд, 2025 оны эцэст Хятадад 4 сая 838 мянган 5G суурь станц ашиглалтад орсон бөгөөд бүх сянь суурин болон тосгодын 95 хувь нь 5G сүлжээнд холбогджээ. Мөн хот суурин газрын 2/3 нь “гигабит хот”-ын стандартад хүрсэн гэж тайланд тэмдэглэжээ.
Түүнчлэн “Хиймэл оюун+” чиглэлийн үйл ажиллагааны хүрээнд хиймэл оюун ухаан нь ЖДҮ-үүдийн шинэчлэл, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг ахиулах, гадаад зах зээлд гарахад дэмжлэг болж, ялангуяа соёлын салбарт хэл, соёлын саадыг багасгажээ.
Даваа - 02 сарын 09,
2026
Сэтгэгдэл0