sonin.mn

Өнөөдөр, хоёрдугаар сарын 5-нд хийлгэсэн Хятадын Худалдааны яамны хэвлэлийн бага хурал дээр хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, гадаадын хөрөнгө оруулалтыг татах өвөрмөц давуу нөхцөлийг хурдацтай бүрдүүлж, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийг Хятадад ирэх хүсэлтэй, үлдэж ажиллах, үргэлжлэн хөгжих боломжтой болгохын төлөө хичээн ажиллана гэжээ.




Хэвлэлийн төлөөлөгч Хэ Ядүн хэлэхдээ, энэ он гарснаас хойш олон орны удирдагчид төлөөлөгчдөө ахлах Хятадад айлчилж, ойлголцол итгэлцлээ цаашид гүнзгийрүүлж байгаа бөгөөд хоёр талт худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны өргөн орон зайг нээж, хил дамнасан компаниудыг Хятадад хөрөнгө оруулах, Хятад улсад бизнес эрхлэх итгэлийг нь нэмэгдүүлж байна гэжээ.