sonin.mn

2-р сарын 5-нд Хятадын Логистик, худалдан авалтын холбоо 2026 оны нэгдүгээр сарын Хятадын логистикийн салбарын идэвхийн индексийг нийтэлж, логистикийн үйлчилгээний бизнес тэлэлтийн (өсөлтийн) төлөвөө хадгалсан гэж мэдээллээ.


Тайланд дурдсанаар, нэгдүгээр сард логистикийн салбарын идэвхийн индекс 51.2 хувь болж, салбарын үйл ажиллагаа өсөлтийн бүсэд үргэлжилсэн байна. Үүний зэрэгцээ бизнесийн нийт хэмжээ, шинэ захиалга, логистикийн үйлчилгээний үнэ, тогтмол хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, ажил эрхлэлт, мөн ирээдүйн үйл ажиллагааны хүлээлт зэрэг гол үзүүлэлтүүд бүгд 50 хувиас дээш буюу өсөлтийн бүсэд байв.


Салбаруудаар нь авч үзвэл, шуудан, буухиа хүргэлтийн үйлчилгээний бизнесийн нийт хэмжээний индекс 70.8 хувь болж, өмнөх сараас 0.2 нэгжээр өссөн байна. Орон нутгийн онцлогтой Цагаан сарын хүнс, бэлэг болон ухаалаг гэр ахуйн цахилгаан хэрэгслийн захиалга хурдтай нэмэгдсээр буйг тайланд онцоллоо.


Мөн авто замын тээврийн бизнесийн нийт хэмжээний индекс 52.9 хувь болж, өмнөх сараас 0.2 нэгжээр өссөнөөр үндсэн чиглэлийн (магистраль) логистикийн эрэлт тогтвортой нэмэгдсэн байна. Харин агаарын тээврийн бизнесийн нийт хэмжээний индекс 53.6 хувь болж, өмнөх сараас 0.4 нэгжээр өссөн нь агаарын логистикийн үйлчилгээ тогтвортой өсөлттэй байгааг илтгэжээ.