sonin.mn

2026 он гармагц, эрчим хүчний салбарт доголдол гарч, нийслэлчүүд хэдэн өдрийн турш л байнгын тог цахилгааны хязгаарлалт дунд байсан билээ.


Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 28-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгч, энэ хугацаанд “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК-д үүссэн асуудлыг шийдвэрлэхгүй бол хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм. Ерөнхий Сайдыг мэдэгдэл хийсэн даруйд Эрчим хүчний Сайд, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа "Зуун хоногийн хугацаанд үүссэн асуудлыг бүрэн шийдэхэд төвөгтэй, ажлаа өгөх ёстой бол өгнө" гэсэн билээ.


Тэгвэл энэ санаандгүй ч хэлсэн үг биш бололтой. Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн тун удахгүй өөрөө хүсэлтээрээ огцрох шийдвэр гаргаж магадгүй болсон тухай эх сурвалжууд өгүүлж байна.


Б.Чойжилсүрэн 2008, 2012, 2016, 2020, 2024 онд УИХ-д таван удаа дараалан сонгогдсон бөгөөд Сангийн Сайдаар нэг удаа ажилласан бол Эрчим Хүчний Сайдаар гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж буй юм.


С.Сарнай