МАСКАТ, 2026 оны хоёрдугаар сарын 7 /Reuters/. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаарх АНУ, Ираны төлөөлөгчдийн хэлэлцээ Оманы нийслэл Маскат хотод баасан гарагт боллоо.
Хэлэлцээ шууд бус хэлбэрээр явагдсан бөгөөд уулзалтын дараа Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи мэдэгдэхдээ, хоёр улсын төлөөлөгчид хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэлээ. Тэрбээр хэлэлцээнд Ираны төлөөлөгчдийг ахлан оролцжээ.
А.Арагчигийн хэлснээр, хэлэлцээ эерэг уур амьсгалд өрнөсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Иран буулт хийхгүй тохиолдолд цохилт өгөх төвлөгөөнөөсөө буцахгүй хэвээр байгаа бөгөөд Оманд болсон хэлэлцээ нь бүс нутагт томоохон дайн дэгдэхээс сэргийлэхэд тус дөхөм болох ч эсрэгээрээ өдөөх ч эрсдэлтэй гэж ажиглагчид үзэж байна.
АНУ-ын талаас хэлэлцээнд Ерөнхийлөгч Трампын тусгай элч Стив Уиткофф болон Трампын хүргэн Жаред Кушнер оролцлоо.
Ираны тал зөвхөн цөмийн хөтөлбөрийнхөө асуудлаар хэлэлцэхэд бэлэн гэдгээ урьдчилан анхааруулж мэдэгдсэн юм. Лхагва гарагт Ираны “Тасним” мэдээллийн агентлаг мэдээлэхдээ, хэлэлцээ шууд бус хэлбэрээр явагдаж, цөмийн асуудал болон Иранд тавьсан хориг арга хэмжээг цуцлах сэдвээр хязгаарлагдана гэжээ.
Гэсэн хэдий ч АНУ-ын тал Техранаас хэд хэдэн чиглэлээр буулт хийхийг шаардахаар төлөвлөж байгаа бөгөөд Ираны талыг буулт хийлгүүлэхийн тулд тус улсын эрэг орчимд цэргийн хүчээ төвлөрүүлээд байгаа юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Бямба - 02 сарын 07,
2026
Сэтгэгдэл5
Хятад улс сүүлийн жилүүдэд Венесуэл, Иран, Оросоос зах зээлийн үнээс 20-30% хямд тос авч байгаа нь тэдний үйлдвэрлэлийг АНУ-ынхаас хамаагүй хямд, өрсөлдөх чадвартай болгож байсан. АНУ Мадурог баривчилснаар Хятадын Латин Америк дахь хямд тосны эх үүсвэрийг хаасан. Одоо Иран дээр "тэнгисийн бүслэлт" хийснээр Хятадын хоёр дахь гол судсыг боомилж байна. Трамп Хятадтай "Тарифын дайн" хийхээс гадна тэдний "Ложистик, эрчим хүчний давуу тал"-ыг нь нурааж байна. Иран руу чиглэсэн энэ довтолгоо нь үнэндээ Хятадын үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, эдийн засгийг нь дотроос нь нураах зорилготой. Трамп Ираныг цэргийн хүчээр бүсэлснээр энэ "хямд сувгийг" хааж байна. Хятад улс тосоо дэлхийн зах зээлийн үнээр эсвэл АНУ-ын холбоотон орнуудаас авахаас өөр аргагүй болох бөгөөд энэ нь Хятадын барааны үнийг өсгөж, өрсөлдөх чадварыг нь нурааж байгаа юм.
Иран болон Хятад улс хоорондоо газрын тосны тооцоогоо юаниар хийж эхэлсэн нь ам.долларын дэлхийн ноёрхолд шууд заналхийлж байгаа хэрэг ажээ. Трамп Хятадтай "Тарифын дайн" хийхээс гадна тэдний "Ложистик, эрчим хүчний давуу тал"-ыг нь нурааж байна. Иран руу чиглэсэн энэ довтолгоо нь үнэндээ Хятадын үйлдвэрлэлийн өртгийг өсгөж, эдийн засгийг нь дотроос нь нураах зорилготой. Шалтгаан нь гэвээс Хэрэв Дэлхийн улсууд доллароос татгалзаж, юаниар тос авч эхэлбэл АНУ-ын эдийн засаг дотроосоо нурна. Трамп Ираны энэ "эрх чөлөөг" хааж, газрын тосны арилжааг заавал долларын системд эргүүлэн оруулахыг хүсэж байна. Энэ бол валютын дайн юм. Трамп Мадурог баривчилсан шигээ Иранд ч бас ийм "гэнэтийн нүүдэл" хийж магадгүй гэсэн айдас төрүүлж байна. Трамп Ираны дотоод жагсаал цуглааныг ашиглан Тегераны засаглалыг дотроос нь нураах, эсвэл өөрийнхөө нөхцөлөөр Цөмийн хөтөлбөрийг бүрмөсөн зогсоох шинэ гэрээ байгуулахыг шаардаж байна.
Хэрэв Иран бууж өгвөл Трамп "Би Дэлхийн хамгийн аюултай дайныг зогсоолоо" гэж сурталчлах бөгөөд энэ нь түүний 2026 оны улс төрийн чансааг тэнгэрт гаргана. Трампын хувьд Иран бол ердөө л нэг "Шатрын хүү" юм. Түүний жинхэнэ "Мад" тавих гэж буй бай нь Хятад билээ. Хятад улс яг одоо дотроо цэвэрлэгээ болж, удирдлагын түвшиндээ саарч байгаа энэ мөчийг Трамп маш тооцоотой ашиглаж, гаднаас нь "эрчим хүчний боолт" хийж байна. Иран руу түрэмгийлж байгаа нь Ираныг эзлэх гэсэн үг биш, харин Хятадын эдийн засгийн "амьсгалын замыг" тасалж, тэднийг бууж өгөх хүртэл нь "өлсгөх" тактик юм.
АНУ Ираныг "үгэндээ оруулж", газрын тосыг нь Дэлхийн зах зээлийн үнээр Хятадад заруулах эсвэл бүрмөсөн зогсоохыг хүсэж байна. Ингэснээр Хятад улс дэлхийн зах зээл дээр "хямд бараа"-ны давуу талаа алдаж, дотоодын эдийн засаг нь хямралд орно. Нөгөөтэйгүүр Хамгийн гол зорилго нь Ираныг цөмийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзахыг шаардсан "Board of Peace" (Энхийн Зөвлөл)-ийн нөхцөлийг хүлээн зөвшөөрүүлэх явдал юм. Тэрээр "Цаг хугацаа дуусч байна, хэлэлцээр хий эсвэл дайр" гэсэн маш тодорхой тулгалт хийж байна. 2026 оны энэ "Их флот" бол Трампын дэлхийн шинэ дэг журам тогтоох гэсэн хамгийн том эрсдэлтэй боловч стратегилаг нүүдэл юм.
Хэрэв Иран хэлэлцээр хийхгүй бол Трамп 2025 оны 6-р сарын "Operation Midnight Hammer"-аас ч хүчтэй цохилт өгнө гэдгээ сүрдүүлж байна. АНУ-ын тэнгисийн флот Израилийн агаарын хүчинтэй хамтран Ираны цөмийн байгууламжууд Исфахан, Натанзыг онилоход бэлэн байгаа нь Ираны дэглэмийг "нураах" төлөвлөгөө бодитой байгааг баталж байгаа. Трамп Ирантай шууд дайн хийхээс илүүтэй "Эдийн засгийн боолт + Дотоод бослого + Цэргийн бүслэлт сүрдүүлэг" гэсэн гурвалсан тактикаар засаглалыг нь өөрчлөхийг хичээж байна. Энэ нь Хятадын "хямд эрчим хүч"-ний эх үүсвэрийг таслах түүний том стратегийн хамгийн чухал хэсэг юм. 2026 оны 2-р сар бол "Иран тэсэж үлдэх үү, эсвэл дараагийн Венесуэл болох уу?" гэдгийг шийдэх түүхэн сар байх болно. Хэрэв Ираны засаглал солигдвол Хятадын эдийн засаг бүрэн "нуралт"-д орж магадгүй.