2026 оны хоёрдугаар сарын 5-нд ХКН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, БНХАУ-ын ГХЯ-ны сайд Ван И Бээжин хотноо Кубын Нам, Засгийн газрын тусгай элч, Кубын КН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Бруно Родригезтэй хэлэлцээ хийв.
Ван И энэ үеэр хэлэхдээ, "Олон улсын өөрчлөлт ихтэй одоогийн нөхцөл байдалд Хятад, Куба улс чин сэтгэлийн харилцан итгэлцлээ хадгалж, хүнд хэцүү үед хамтдаа байгаа юм. Бид хоёр төрийн тэргүүний тохиролцон нийтлэг ойлголтыг сайн хэрэгжүүлж, чадах чинээгээрээ дэмжлэг, туслалцаа үзүүлэн, Хятад, Куба хоёрын найрсаг харилцааг хөгжүүлэн, дэлхийн өмнөдийн эв нэгдлийг бэхжүүлж, бүс нутаг, дэлхийн энх тайвныг хамгаалахын тулд Кубатай хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.
Бруно Родригез генерал Рауль Кастро болон Ерөнхийлөгч Диас-Канелийн чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлахыг Ван Игээс хүсээд, Хятад улстай хамтран ажиллаж, хоёр улсын төрийн тэргүүний тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, олон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэн, Куба, Хятадын харилцааг бүх талаар гүнзгий хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Г.Бямба
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл3
Манжийг унасны дараа Хятадууд Монголыг хорлож өмнөд Денфү(Тэмбүү) хотоос илгээсэн бактерлогийн биет нь одоо дэгдээд буй цар тахлын дэргэд хамар онгойж унах мэт харуут таних гамшиг ихтэй бэлгийн замаар дэгддэг бэлгэвч ямар байсан биш бэлэггүй өвчин. Бактерийн дайн балрын үеэс л байсан. Манжийн дарлалын үед шарын шашныг өргөн дэлгэрүүлэх, хүн амын дунд өнгөний өвчнийг тараах нь тухайн үедээ хятадын колоничлогчдоос Монголын хүн амыг устгах гэсэн өвөрмөц маягийн биологийн дайны арга байсан гэж ч үзэх нь бий. Хуучин Монголын эмч нарын хувьд тэмбүү өвчнийг “Дотор газрын яр” гэж нэрлэж ирсэн бол орчин үеийн Монголын анагаах ухаанд тэмбүү хэмээн томьёолсон байгаа юм. Тэмбүү гэдэг үг нь монгол үг биш бөгөөд хятад хэлний Тяньбу гэх үгнээс гаралтай аж. Тянь гэдэг нь тэнгэр гэсэн утгатай бол Бу нь өвчин гэх утгатай. Одоо ч Монголд эргээд өнгөний өвчин дэгдээд байгааг эрхбиш ухаарч, эхлээд эзэн нь хичээх, эрх баригчид сэрэмж болгоомж ерөндөг тавих, танадан судалж, таг дарах тэнхээ энэ улсад байгаа
Хятадын хамгийн том худалдааны түнш барууныхан Хятадын бараа бүтээгдэхүүнд хориг өндөр татвар өндөр тариф оногдуулснаар хятадын эдийн засаг бараа эргэлт хэт удааширч хятадын олон тооны аж ахуйн нэгжүүд дампуурч хаалгаа барьсаар олон тооны жижиг дунд бизнес эрхлэгчид дампуурч хаалгаа барьсаар, гадаадын хөрөнгө оруулагчид хятадыг орхин явсаар, сая сая хятадууд ар араасаа ажилгүй орлогогүй орон гэргүй гудамжинд гарсаар, сая сая хятадууд орон сууцны зээлээ түрээсээ төлөх чадваргүй улмаас хөөгдөж гудамжинд гарсаар, сая сая оюутан залуучууд ар араасаа ажилгүйчүүдийн эгнээнд шилжсээр, худалдааны төвүүд метро хоосорсоор, хятадын баячууд ар араасаа хятадаас дүрвэж гадагшаа цагаачилсаар, хятадад маш хэцүү болж байна. Удахгүй хятадад төрийн эргэлт гарч дарангуйлагч Ши өвгөн огцорч хятадын коммунист нам нуран унах болно.
Монголчууд хэзээний хажуу айлаа муулах дургүй хүмүүс. Хөршөө муулдаг энэ санаа гаднаас угшилтай эсвэл хөрштэйгээ эвдрэлцэхэд дундаас нь ашиг олох гэсэн явуургүй хүмүүсийн оролдлого. Бид өөрсдөө хөгжиж чадахгүй тэгээд хийдэг байсан зарим зүйлээ одоо гаднаас аваад зогсохгүй морь уралдуулж бөх барилдах, дуу дуулах, сугалаа сугалхаас өөр ажилгүй болсон. Энэ бол сүүлийн 30 гаруй жилд буруу замаар явж ирсний үр дүн буюу гайт үйлийн үр. Үүний хариуцлагыг үүрэх хүнч олдохоо больсон. Одоо жаахан сэрж хулгайч нараа ялгаж хөгжих ухааны юм бодвол дээргүй юу???