Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн байдлаар төрөлжсөн сангуудад 6.7 их наяд төгрөг төвлөрсөн бол 2026 оны эцэст уг хуримтлалыг 9.6 их наяд төгрөгт хүргэх төлөвлөгөөтэй байгаа тухай Ерөнхий сайд Г.Занданшатар мэдэгджээ. Энэ жил Үндэсний баялгийн санд 2.9 их наяд төгрөг төвлөрүүлнэ гэсэн үг. Жил бүр ийнхүү дунджаар 3 их наяд төгрөгөөр арвижуулаад байх юм бол 2030 он гэхэд тус санд 20 орчим их наяд төгрөг хуримтлагдах нь.
Төрөлжсөн сангуудад энэ жил 2.9 их наядыг төвлөрүүлнэ

Засгийн газар стратегийн болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээг өнгөрсөн 2025 оны аравдугаар сараас эхлүүлсэн, ширээний ард сууцгаасан. Энэ бол стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх Үндсэн хуулийн 6-гийн 2-т заасан зарчмыг хэрэгжүүлэх бодитой алхам юм. Г.Занданшатар УИХ-ын даргаар ажиллаж байхдаа 2019 онд Үндсэн хуульд ийм заалт санаачилж батлуулсан автор нь.
Стратегийн болон үүсмэл ордуудад төрийн хувь, хэмжээг тогтоох хэлэлцээний гол зорилго бол хувь эзэмших үү, татвараар орлуулах уу гэдэгтээ биш. Харин аль ч хувилбараар шийдсэн ард түмэнд илүү тогтвортой, урт хугацааны бодитой өгөөж очих ёстой.
Төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц, илэрцийг нь тогтоосон ордуудад төр хуулийн хүрээнд хувь эзэмшиж, баялгийн өгөөжийн дийлэнхийг ард түмэнд хүртээх нь зүй ёсны асуудал гэдгийг лхагва гарагт болсон Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн хурал дээр Ерөнхий сайд Г.Занданшатар онцолжээ. Тэгэхээр Ерөнхий сайд Г.Занданшатар Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, түүний дагуу байгуулсан Үндэсний баялгийн санг мартаж орхих биш харин ч хөрөнгийг нь арвижуулахын, хүн бүрд шударгаар хүртээхийн төлөө баттай зогсож байгаагаа илэрхийлжээ.
Цэгцлэх хөдөлгөөн уул уурхайн салбараас эхлэв

Ерөнхий сайд Г.Занданшатар: Баялгийн хулгайтай хийх тэмцэл бол манай Засгийн газрын гол зорилго. Уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцлэх хөдөлгөөн өрнүүлж байна! МҮОНТ-ийн шууд ярилцлага. 2026.01.17
Ерөнхий сайдын шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой байдал тогтоосноос хойш нүүрсний экспорт түүхэн дээд амжилтууд тогтоож, орлого үлэмж хэмжээгээр нэмэгдэж эхэлсэн. Хулгай цэгцэрч байгаа хэрэг л дээ.
Г.Занданшатар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг даруй өргөн мэдүүлж, парламентаар хэлэлцүүлэхийг шахаж шаардан, улмаар 2024 оны дөрөвдүгээр сард батлуулж, гарын үсгээ зурсан юм.
Тиймээс Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуулийг амилуулах, монгол хүн бүрд баялгийн өгөөжийг бодитоор хүртээх тал дээр онцгой анхаарал хандуулж байгаа нь үгүйсгэх аргагүй үнэн. Хүний хөгжлөө дэмжихийн тулд баялгийн хулгайтай хатуу тэмцэнэ, ингэж байж уруудсан эдийн засгаа өндийлгөж, Үндэсний баялгийн сангаа арвижуулна гэдгээ ч удаа дараа хэлсэн. Түүнийг ийн мэдэгдэж байх үед буюу 2025 оны зургаадугаар сард төсвийн орлого тасарч, үргүй зардлыг 2.2 их наядаар танах “Хэмнэлтийн тодотгол” хийхээс өөр аргагүй болоод байв. Хоёр жилийн өмнө 360 ам.долларт хүрч байсан нүүрсний үнэ 65 ам.доллар болж буурч, эдийн засгийн өсөлт 2.4 болтлоо уруудсан нь үнэ өндөр байхад олсныхоо хэрээр цацаж, өв биш өр үлдээсний гор байлаа.
Засгийн газар 2025 оны долоодугаар сарын 9-нд “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоож, Бүрэн эрхт төлөөлөгч томилон ажиллуулснаар нүүрсний олборлолт, борлуулалтыг 1.6 дахин өсгөж чаджээ.
“Баялгийн хулгайн эсрэг тэмцэл, эдийн засгийн сэргэлт бол зоосны хоёр тал юм. Сүлдтэй тал нь тэмцэл бол тоотой тал нь эдийн засаг юм” хэмээн Ерөнхий сайд Г.Занданшатар хэлж байв. Мөн тэрбээр “Баялгийн хулгайтай хийж буй тэмцэл хүнтэй, системтэй тэмцэхийг шаардаж байна. Тиймээс авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх 16 хуулийн төслийг өргөн барьж өөрчлөлт оруулна. Ялгүй үлддэг, ял завшдаг хуулийн хийдлийг өөрчилнө” гэж мэдэгдсэн. Одоогоор нийт 300 гаруй холбогдогчтой, 58 авлига, албан тушаалын хэрэг шалгагдаж байгаа. Нийт 98 тэрбум төгрөгийн хууль бус хөрөнгийг хурааж, 580 тэрбумын хөрөнгийг битүүмжилсэн байна.
Стратегийн ордуудын өгөөжийг нэмэгдүүлэх алхмууд
Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор төрийн өмчит уул уурхайн компанийн засаглал, үйл ажиллагаа, үр ашгийг сайжруулах замаар хуримтлалын санд ногдох орлогыг нэмэгдүүлэх, эрдэс баялгийн үр өгөөжийг ард түмэнд тэгш, шударга хүртээхэд чиглэсэн цогц шинэчлэлийн реформыг Засгийн газар хэрэгжүүлж байгаа. Мөн Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авах шийдвэрийг гаргасан.
Төв аймгийн Баян сумын нутаг дэвсгэрт байрлах Төгрөг нуурын бүлэг ордын талбайд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ордын нөөцөд үндэслэн техник эдийн засгийн үндэслэл, олборлолтын хүчин чадлаа тодорхойлсон хэдий ч хуульд заасан хугацаанд өргөдөл гаргаж, эрх бүхий байгууллагуудтай гэрээ байгуулаагүй хууль зөрчсөн тул хайгуулын тусгай зөвшөөрлийг нь ийнхүү төр мэдэлдээ авсан.
Стратегийн ордод хамаарах Төмөртэйн төмрийн хүдрийн ордыг түшиглэн гангийн үйлдвэрлэлийн төсөл хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, ард түмний өмч болох байгалийн баялгийг хямд үнээр шууд гадагш экспортлон зарж, хувьдаа ашиглан нийтийн эрх ашгийг зөрчсөн тул тухайн аж ахуйн нэгжтэй байгуулсан концессийн гэрээг цуцалсан Засгийн газрын шийдвэрийг хүчинтэй гэж шүүх үзсэнээр уг орд төрийн мэдэлд эргэн ирсэн. Тавантолгойн ордын нэг хэсэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил өнгөрсөн оны 11 дүгээр сард эхэлсэн. УИХ-ын 2025 оны 11 дүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй хэсгүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах, орд газруудыг урт хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон. Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбогдуулан олон улсын нээлттэй санал авах хүсэлтийг 2026 оны нэгдүгээр сарын 9-нд зарласан. Бортээгийн ордыг ашиглалтад оруулснаар жил бүр 15 сая тонн нүүрс олборлоно гэж тооцсон. Ингэснээр байгалийн баялгаас ард иргэдийн хүртэх үр өгөөж нэмэгдэж, Үндэсний баялгийн сан арвижна.
Засгийн газар ойрын таван жилийн хугацаанд нүүрсний ордуудаа эдийн засгийн эргэлтэд үе шаттай, шуурхай оруулах, экспортын боломжоо бүрэн ашиглах замаар эдийн засгийн өгөөж, орлого, ашгийг бууруулахгүй хадгалах бодлого баримталж байгаа юм.
Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумдын нутагт хийсэн хайгуулын үр дүнд Оюут нэртэй шинэ орд газрыг нээгээд буй. Хайгуулын урьдчилсан үр дүнгээр тус орд 357 сая тонн хүдрийн нөөцтэй, 30-35 жил ашиглах боломжтой гэж тогтоогджээ. Энэ нь улсын төсвийн хамгийн том түшиг, тулгуур болсоор ирсэн Эрдэнэт шиг том шинэ орд нээгдсэн гэсэн үг. Ерөнхий сайд Г.Занданшатар Оюут ордыг түшиглэн жилд 5-10 сая тонн зэсийн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр барихаар болж, хөрөнгө оруулагч нарт урилга явуулсан. Засгийн газраас хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг 2025 оны аравдугаар сарын 30-нд эхлүүлсэн. Хэлэлцээрээр Оюутолгойгоос хүртэж буй Монголын талын өгөөжийг 50 дээш хувьд хүргэх, хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах, зээлийн хүүгийн асуудлыг 7 жилд нэг удаа хөнддөг байдлыг наашлуулах, хүүгээс хүү тооцдог байдлыг эргэн харах зэрэг тодорхой нөхцөлүүд тавьсан. Яриа хэлэлцээрийн үр дүнд талууд зээлийн хүүг бууруулахаар тохиролцож, протоколд гарын үсэг зурсан. Хэлэлцээ үргэлжилж буй.
Ерөнхий сайд Г.Занданшатар 2026 оны нэгдүгээр сарын 26-нд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-д Засгийн газрыг төлөөлж буй гишүүдийг чөлөөлөхийг үүрэг болгосон.
“Рио Тинто” групптэй хийж буй хэлэлцээрээр Монгол Улсын эрх ашгийг хангах нэмэлт нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрүүлэхэд “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүд болон “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн гишүүд онцгой чухал үүрэг хүлээнэ гэж үзсэнтэй холбоотойгоор эл шийдвэрийг гаргажээ. УИХ-аас “Оюу толгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 20 дугаар тогтоол батлагдсан. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас хэлэлцээ хийж буй Монголын талын Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өргөтгөхөөс гадна Оюутолгой төсөлд Монгол Улсын эрх ашгийг бүрэн хангах тухай шаардлагыг “Рио Тинто” группт илгээгээд байгаа юм билээ.
Т.НАРАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Пүрэв - 03 сарын 05,
2026
Сэтгэгдэл34
Хүрэлсүхийн сахалтай тоорой хулгайг хоёрхон сард цэгцэлчихэж байгаа юм уу?
Баялагийн сан чинь өөрөө асар их том нүсэр хулгай луйврын шавхагдашгүй ундрага болно шүү дээ !!! Урьд өмнө байгуулсан бүх сангуудыг МАН-ы н төрд шургалсан бөөснүүд цус шиг сороод идчихсэн ш дээ, одоо энэ санг ч иднээ, харж л байгаарай !!!
Баялагийн сан чинь өөрөө асар их том нүсэр хулгай луйврын шавхагдашгүй ундрага болно шүү дээ !!! Урьд өмнө байгуулсан бүх сангуудыг МАН-ы н төрд шургалсан бөөснүүд цус шиг сороод идчихсэн ш дээ, одоо энэ санг ч иднээ, харж л байгаарай !!!
Ноогдол ашиг тараа. Хэрвээ тараахгуй бол хулгайд алдана.
Хилийн зурваст 600 га газрыг хятадуудад өгчээ Эцэг, өвгөдийн минь халуун амиараа хамгаалсан газар шорооноос хэн дуртай нь хятадуудад “бэлэглэчихдэг” болжээ. УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын хилийн зурваст буюу Замын-Үүд боомтын ойролцоо 600 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай “BEEM” гэх компанид боловсруулах үйлдвэр барих нэрийдлээр өгсөн байна. Хилийн ойролцоох газар нутаг бол улсын онцгой бүс. Гэтэл улсын онцгой бүст Замын-Үүд сумын газар нутгаас ч том хэмжээний газрыг нэг данжаадад “бэлэг” болгоод өгчихөж. Түүгээр ч зогсохгүй Ханги Мандалын боомтын ойролцоо 200 га газрыг мөн л хятадын компани ашиглаж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна. Түүний мэдэлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Болд төмөр Ерөө” компани бий. Монголын стратегийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийг мөн л чингэлэг, чингэлэгээр нь Хятад руу зөөж байна.
Ноцтой мэдээ⁉️ Монголын Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболд ашигтай уул уурхайн гэрээнүүдээс олсон орлогыг завшиж, Нью-Йорк дахь үл хөдлөх хөрөнгө ашиглан мөнгө угаасан гэж АНУ үзэж байна Өнөөдөр АНУ-ын Засгийн газар Нью-Йорк хотын 21 East 61st Street болон 230 West 56th Street хаягт байрлах, нийт 14 сая ам.доллараар худалдан авсан хоёр тансаг орон сууцыг улсын мэдэлд хураах тухай иргэний нэхэмжлэл (civil complaint)-ийг нээж, олон нийтэд зарлалаа. Шүүхийн баримтад дурдсанаар, эдгээр орон сууцыг бүхэлдээ эсвэл хэсэгчлэн хууль бусаар олгогдсон Монголын уул уурхайн гэрээнүүдээс олсон орлогоор, тухайн үеийн Ерөнхий сайд Сүхбаатарын Батболд болон түүний гэр бүлийн ашиг сонирхлын төлөө худалдан авсан гэж үзэж байна. Энэхүү хөрөнгө хураах ажиллагааг: Нью-Йоркийн Зүүн дүүргийн АНУ-ын прокурор Бреон Пийс, Хууль зүйн яамны Эрүүгийн хэргийн хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгч, орлогч туслах прокурор Николь М. Аржентиери, Холбооны мөрдөх товчооны (FBI) Нью-Йорк дахь газрын дарга Жеймс Смит
Сангийн арвижсан мөнгийг хулгайлж, луйвардаж, хувааж идээрэй.
Хилийн зурваст 600 га газрыг хятадуудад өгчээ Эцэг, өвгөдийн минь халуун амиараа хамгаалсан газар шорооноос хэн дуртай нь хятадуудад “бэлэглэчихдэг” болжээ. УИХ-ын эрхэм гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын хилийн зурваст буюу Замын-Үүд боомтын ойролцоо 600 га газрыг Хятадын хөрөнгө оруулалттай “BEEM” гэх компанид боловсруулах үйлдвэр барих нэрийдлээр өгсөн байна. Хилийн ойролцоох газар нутаг бол улсын онцгой бүс. Гэтэл улсын онцгой бүст Замын-Үүд сумын газар нутгаас ч том хэмжээний газрыг нэг данжаадад “бэлэг” болгоод өгчихөж. Түүгээр ч зогсохгүй Ханги Мандалын боомтын ойролцоо 200 га газрыг мөн л хятадын компани ашиглаж байгаа талаар нутгийн иргэд ярьж байна. Түүний мэдэлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших “Болд төмөр Ерөө” компани бий. Монголын стратегийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийг мөн л чингэлэг, чингэлэгээр нь Хятад руу зөөж байна.
юмны үнэ жилийн өмнийхөөс 4-5 дахин нэмэгдчихээд байгааг хялар гахай харахгүй сохолзож байгаа.
хурр хурр гэж шуухтинаж молиго үмхүүлэх яахав. Ухаа Худаг Цагаан суваргыг хэзээ буцааж авах авах вэ өмхий гахай минь ээ
Оюутолгойн хулгай, нүүрсний их наядын хулгай 2 чинь цэгцрээгүй хэвээрээ байхад юугаа солиороод байна аа??? Үүнийг цэглэх эр зориг, хүсэл чамд байхгүй.
Ухаа худагийг авсан бол наад хэдэн өвдөл цөвдлөөс чинь хамаагүй их орлого орох ёстой юм л даа. Биднийг ТЭНЭГ гэж битгий басаад байгаарай
Браво.Монгол хулгайгүй болчихсон юм уу?
Зөв эхлэл,гэхдээ ирээдүй цагт биш одоо цагт л бүх юмаа хиймээр,цэгцэлмээр байна,Монголчууд бид ОЭ-ээс болоод худал хүлээлт үүсгэсэн амлалт сонсохоос залхдаг болсон энэ удаа өөрийг яинь арай ингэхгүй байх гэж итгэе,найдьяа.
Монгол улс хэзээ хогжиж бар болох вэ ? олон хувьсах аргаар бодсон Оюутолгойн тосол хэзээ Монгол улсад ашиг огох гэж байна ? жду тоносон дарга нар нь хэзээ хариуцлага хулээж шоронд орох вэ ?миэг огцруулахад би хэзээ ч дарга болохгуй гэж байсан сайн галч дарга болонгуутаа кофе уугаад тусгай элчин сайд томилж шувуу ажиллагаа явуулаад яагаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй вэ ? С.Зориг ирвэс хамгаалагч залуугын амь насыг хэн бурэлгэсэн бэ ?яахав тэгээд цааш нь ургэлжлуулэх уу яахав ???????
Сүржин амлалт, янз бүрийн нэр томъёо ашиглан бодлого, зорилтоо ярьж эхлэхээр л ТЭД ХУДАЛ бдаг. Энэ засгийн тэргүүн бол тэр уламжлалыг хөгжүүлэгч сүржин ярьдаг, бардам амтай л хүн. Алим модноосоо хол унадаггүй гэж ярьдаг. Амиа хоохойлох, 2 жилийн дараа хаана бхаа л боддог хүн юу ч хж чадахгүй дээ.
Эзэнтэй улс
ARIBJLAA ch geh sig tanai nam ynench sydraga ajilaagyigees ard tymenii dynd itgel aldarsan gesen ch ardchilsan nam bol tanaihaas door yaltai hydalch nam iimd Mongolchyyd bid hendee naiodah be?...ene ylasiig neg aytaihan abaad yabchih aabiin hyy eejiin ohin alga yy?...Mamnuud aa...Haraal idsen ylas terch netrtei yodoryyd aa!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!Dahij songoh deeree hyrbel MAN-songono gehdee tanai nam tyylaj irsen zamaan cheberlesenii chini daraa songoh baih suu!!!odoo ireh songyylid ardchilsan namd ikhenh zaluus songobol haramsaltai bis yy?.............................................bid ardchilsan namiig neg nydeer ch harahgyi ee?.?
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сэнтийд ТЭРБУМЫН ХУЛГАЙЧ, ЕРӨНХИЙ САЙДЫН суудалд түүний "гал хамууд" "заларсан" байхад МОНГОЛ ХУЛАЙЧИЫН ОРОН хэвээрээ л байна ...
Hulgai luivaraar ZG avaad hudlaa hutsahiig chadahiimaa.Dan mungenii .meregjil.bolovsrolgui.chadavargui saiduudaar MGLiig hugjuulej mash hariutslagatai salbart mungeer said tabichih uom.Yaj chadna gj soliordog nuher uom.Choijoog har.Bolovstoliin saidiig har.ZT saidaa har ymarch teever.injner tehnikiin medleg cjadvargui.hen ch uo ch helsen hereldene.zagnana.zodno.Tsagdaad joohon ajilllaj.muu buhniig sursan nuher.TZiin salbar bol duuslaa.Eeree 1000 vagontoi.UBTZd meregjiliin hun ch bhgui bolson.Saidiin gar huluud duursen.Er n turiin deed tuvshind tsagdaa tsergiin surguuli eder.oroi echneegeer habtas avsan nuhduud.Nom surdaggui surlaggui huuhduud tsereg tsagdaagaar yvdag.MUiig injner.ediin zasagchid avch yvdg uom
Hulgai luivaraar ZG avaad hudlaa hutsahiig chadahiimaa.Dan mungenii .meregjil.bolovsrolgui.chadavargui saiduudaar MGLiig hugjuulej mash hariutslagatai salbart mungeer said tabichih uom.Yaj chadna gj soliordog nuher uom.Choijoog har.Bolovstoliin saidiig har.ZT saidaa har ymarch teever.injner tehnikiin medleg cjadvargui.hen ch uo ch helsen hereldene.zagnana.zodno.Tsagdaad joohon ajilllaj.muu buhniig sursan nuher.TZiin salbar bol duuslaa.Eeree 1000 vagontoi.UBTZd meregjiliin hun ch bhgui bolson.Saidiin gar huluud duursen.Er n turiin deed tuvshind tsagdaa tsergiin surguuli eder.oroi echneegeer habtas avsan nuhduud.Nom surdaggui surlaggui huuhduud tsereg tsagdaagaar yvdag.MUiig injner.ediin zasagchid avch yvdg uom
Hudlaa hutsaj ireedui tsag deer moligodoj bhaar guitsetgelee haruulaach.Eks ES n 2050 on gj htutsaad hichneen terbum idsen.bie biee baritsaalaad yaj chadahgui novshnuud.hurdan nudnees dald or
Hudlaa hutsaj ireedui tsag deer moligodoj bhaar guitsetgelee haruulaach.Eks ES n 2050 on gj htutsaad hichneen terbum idsen.bie biee baritsaalaad yaj chadahgui novshnuud.hurdan nudnees dald or
Hudlaa hutsaj ireedui tsag deer moligodoj bhaar guitsetgelee haruulaach.Eks ES n 2050 on gj htutsaad hichneen terbum idsen.bie biee baritsaalaad yaj chadahgui novshnuud.hurdan nudnees dald or
Dear Prime minister of Mongolia: Soviet style propaganda will not bring the change.It is garbage. Do reform and modernization.Exterminate the bureaucracy and corrupt officials.Small smart strong government.Let private companies run the economy.No cheating and stealing.Collect the taxes from the rich and richer and the richest.If they do resist lock them up.At least billions of dollars of revenue must be. Sincerely Iron Leader the Great
энэ дэлхийд зөвлөлтийн -советскийн совесть гэдэг сайхан нинжин хүмүүнлэг ёс суртахуун зөвлөлт хүнд л байдаг юм байна ЭНЭ ёс суртал монгол хүнд нэг үе байсаан И йм амархан устгаж барууны зэрлэг балмад мөнгөний төлөө бие сэтгэл эх орон ирээдүйгээ үр хүүхдээ худалдаж болохгүй А ардчилал эрх чөлөө гэсэн америк глобалчилчлалаас татгалзалаа ГЛОБАЛЧЛАЛД ХУУРТАЖ ОРСОО ЗАДАЛЖ СОЦИАЛИСТ ОРОН БҮГД НАЙРАМДАХ УЛСАА УСТГУУЛСАН УУСГУУЛСАН АЛДСАН ЦАГААН АРИСТАН ОРОС УЛС РСФСР ГЭСЭН ""ЗҮРХЭН""ОРОС УЛС ДЭЭРЭЭ ТУЛААД БОСООД ОРСЫГ УСТГАХ ГЭСЭН ДАЛД САНАА ЗОРИЛГО БАЙСНЫГ ОЙЛГООД СӨРӨӨД ЦЭРЭГИЙН ЭДИЙН ЗАСГАА БОСГОЧИХЛАА ЭНЭ ЦӨМИЙН ГҮРЭНГ ЦӨМЛӨХ УЛС ДИЙЛЭХГҮЙ ОЙРЫН ГУЧИН ЖИЛД ГАРЧ ИРЭХГҮЙ
Баяр гэж нэг ац тоголдоршуулнэ гээд л хуцаад байсан энэ нэг юм одоо цэгцэрнэ гэж хуцаад эхэлллээ. Ардчилсан нам бас дуугаа авалцаад намаа цэгцэлнэ гэж хуцаад байх юм. МАН-ын охин кампаан болчихсон юм болов уу
Монголчууд стрессээ буруу гаргадаг
Алдсан хүн арван тамтай
Муу нь муудаа дээрэлхүү.
Тэнэг хүн тамын амьтан
ОРСЫН БОРЩ ХАЛБАГАДАЖ БАЙСАН САЙХАН МОНГОЛ ХҮНД НЭГ БОДОЛ УГ НЬ БАЙХ Л ЁСТОЙ ОЧИРБАТ ЭЛБЭГДОРЖ БАЯР БАГАБАНДИ САЙХАН БИЛЭГ БИШ ШҮҮ ДЭЭ
Зорилгогүй хүн гэхээр ядуу хүн байдаг юм биш
Магадгүй