Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт нар өнөөдөр (2026.02.04) Бүгд Найрамдах Унгар Улсын ОТП банкны төлөөлөлтэй цахимаар уулзлаа. Уулзалтаар ОТП банкны зүгээс Монгол Улсын банкны тухай хууль, тогтоомж цаг үеийн шаардлагад тулгуурлан шинэчлэгдэж, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг тодорхой болгосон тохиолдолд банкны салбарт үйл ажиллагаагаа явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Тухайлбал, нэг хувьцаа эзэмшигчид тавигддаг хязгаарлалт, хэт ерөнхий зарим зохицуулалтууд болон бодлогын эрсдэлийн хүрээнд тодорхой өөрчлөлтүүдийг хуульд тусгасан тохиолдолд стратегийн хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой гэдгээ тодотголоо.
Үргэлжүүлэн ОТП банкны олон улс дахь үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын стратеги, зах зээлийн үнэлгээ болон санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдээс товч танилцууллаа. Өдгөө 75 жилийн түүхтэй ОТП банк нь Унгар Улсын хамгийн томд тооцогдох, хөрөнгийн биржид бүртгэлтэй арилжааны банк юм. Одоогоор Төв болон Зүүн Европын 11 улсад нийт 1206 салбараар дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг байна. Өнгөрсөн оны гуравдугаар улирлын байдлаар банкны өөрийн хөрөнгө нь 115.2 тэрбум ам.доллар, нийт зээлийн багц 60 тэрбум ам.доллар хүрчээ. Бүтцийн хувьд нийт хувьцааны 55 хувийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, үлдсэн 45 хувийг нь дотоодын хөрөнгө оруулагчид эзэмшдэг гэлээ.
УИХ-ын дарга хэлэхдээ, энэ удаагийн парламентаас дэвшүүлж буй эрх зүйн шинэчлэлээр эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангахын тулд төрийн хэт оролцоог хязгаарлаж, хувийн хэвшлийн орон зайг тэлэх бодлогыг чухалчилж байгаагаа онцоллоо. Тэрбээр банкны салбарын реформыг эрчимжүүлж, дотоодын зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид оруулахыг зарчмын хувьд дэмжинэ гэдгээ тодотгоод ОТП банкны саналыг эергээр хүлээн авсан юм. Түүнчлэн УИХ-ын хаврын ээлжит чуулганаар Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж, холбогдох эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгоход анхаарч ажиллана гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ
Бямба - 03 сарын 14,
2026
Сэтгэгдэл8
Үндсэрхэг Мажарууд Монголчуудад гайгүй, Оросуудад тиймхэн хүмүүс..
Орбан гуай бол Европт түрэмгий оросыг дэмжигч гол этгээд. Кремлийн хүн гэхэд ч болно
Оросыг дэмжигч, дайныг санхүүжүүлдэг бохир мөнгөтөй банк оруулж ирж балрав даа. Олон улсын хоригт орно гэдгээ мэдэж байгаа байлгүй дээ.
Танай өмхий хужаагийн банк оруулж ирснээс дээр
Унгарчууд ер нь их сонин хүмүүс. Уг гарал нь Фин угор тул удмурт хочит Путлерийг дэмждэг байж болох юм. Д2Д д Гитлерийн дэмжсэн, одоо Путлерийг дэмждэг.
Go have another booster shot.
Их Хурлын даргаа , ингэж жижгэрч болохгүй шүү. Зөвлөхөа наад дэлгэцний уулзалтад оруулахад л хангалттай.
Уул уурхай тэр чигээрээ мөнгө хүүлэгчдийн гарт очжээ!!!! Яараад хэрэггүй бмаар юм