2026 оны хоёрдугаар сарын 3-нд БНХАУ-ын ГХЯ-ны сайдын туслах Лю Бинь, ОХУ-ын ГХЯ-ны сайдын орлогч Сергей Рябков нар Бээжинд БНХАУ ОХУ-ын стратегийн тогтвортой байдлын шинэ шатны зөвшилцлийн хуралдааныг хамтран даргаллаа. Хоёр тал дэлхийн стратегийн тогтвортой байдлын өнөөгийн байдал болон олон талт зэвсгийн хяналтын асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголтод хүрсэн байна.
Дэлхийн стратегийн тогтвортой байдал ноцтой сорилтуудтай тулгарч байгаа хэмээн хоёр тал санал нэгтэй үзжээ. БНХАУ, ОХУ нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлсээр байх бөгөөд олон талт үзлийг тууштай дэмжиж, олон улсын зэвсгийн хяналтын гэрээ, механизмын эрх мэдэл, үр нөлөөг идэвхтэй дэмжин, дэлхийн стратегийн тогтвортой байдлыг хадгалж, дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг дэмжихэд хувь нэмрээ оруулах болно гэж илэрхийлжээ.
Г.Бямба
Лхагва - 02 сарын 04,
2026
Сэтгэгдэл1
Хятад, Орос хоёр мөнхийн ах дүүс дружба.