X нийгмийн сүлжээний Парис дахь оффист хийсэн нэгжлэгийг улс төрийн халдлага хэмээн тус компанийн эзэн Элон Маск мэдэгдлээ.
Тэрбээр Францын хууль сахиулах байгууллагууд X компанийн Парис дахь салбарт нэгжлэг хийсэн тухай мэдээлэлд хариу өгч, “Энэ бол улс төрийн халдлага” хэмээн X платформ дээр бичжээ.
Үүнээс өмнө Парисын прокурорын газар, Европол болон кибер гэмт хэрэгтэй тэмцэх тусгай нэгж хамтран Элон Маскийн эзэмшлийн X нийгмийн сүлжээний Франц дахь оффист нэгжлэг хийсэн байна. AFP агентлагийн мэдээлснээр, тус нийгмийн сүлжээний алгоритмын ажиллагаа болон нэгдмэл Grok чатботтой холбоотой гомдлуудын дагуу 2025 оны нэгдүгээр сард мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлжээ.
Уг гомдлуудад Grok чатбот ил задгай агуулга үүсгэсэн, мөн Холокостыг үгүйсгэсэн байж болзошгүй гэх асуудлууд багтсан байна.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Лхагва - 02 сарын 04,
2026
Сэтгэгдэл0