sonin.mn

Ливийн хуучин удирдагч Муаммар Каддафигийн хүү Сайф аль-Ислам Ливи дэх өөрийн орон сууцны хашаанд болсон зохион байгуулалттай халдлагын үеэр амиа алдсан тухай Al Hadath телевиз мэдээллээ.

Тус телевизийн Каддафигийн гэр бүлд ойр эх сурвалжуудын мэдээлснээр, Сайф аль-Исламыг оршин суудаг газрынх нь гадна буудан хөнөөсөн бөгөөд халдлагад дөрвөн этгээд оролцож, хэргийн дараа зугтсан байна. Al Jazeera сувгийн мэдээлснээр, халдлага болохын өмнө Каддафигийн байшинд суурилуулсан бүх хяналтын камерын ажиллагааг зогсоосон байжээ.


Харин Триполид төвтэй, Ливийн Үндэсний нэгдлийн засгийн газрын Батлан хамгаалах яаманд харьяалагддаг 444 дүгээр байлдааны бригад Сайф аль-Ислам зэвсэгт мөргөлдөөний үеэр амь үрэгдсэн гэж мэдэгдсэн бөгөөд уг хэрэгт өөрсдийгөө холбоогүй хэмээн няцаасан байна.


Үүнээс өмнө Libya al-Ahrar телевиз Каддафигийн хүү баруун Ливийн Зинтан хотод амиа алдсан талаар мэдээлж байв. Харин Үндэсний нэгдлийн засгийн газрын албан ёсны төлөөлөгчид одоогоор дээрх мэдээллүүдэд тайлбар хийгээгүй байна.


Н.Отгончимэг


Эх сурвалж: tass.com