Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1 сар 1 сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж байна.
10 ахмадын 6 нь хамгийн доод түвшний тэтгэвэр авч байна
Монгол Улсад өнөөдөр тэтгэвэр авч буй 518.700 иргэн байгаагаас 60 хувь нь тэтгэврийн доод хэмжээний орлоготой амьдарч байна. Тэтгэвэр бол ахмадуудын нийгмийн баталгаа болох учиртай орлого. Гэвч 2025 оны аравдугаар сарын 31-ний байдлаар 300 мянга орчим ахмад тэтгэврээ барьцаалан зээл авсан гэсэн Монгол банкны судалгаа байгаа бөгөөд 60 хувь нь хамгийн бага буюу 700 мянга хүрэхгүй төгрөгийн тэтгэвэртэй хөгшчүүд байгаа юм. Өөрөөр хэлбэл, дийлэнхийнх нь орлого амьдралд нь хүрэлцэхгүй учраас тэтгэврээ барьцаалан зээл авдаг ажээ.
Ер нь яагаад сар бүрийн амьдралаа залгуулах ёстой мөнгөө барьцаалж, дараагийн 1-2 жилийн орлогоо сох таслан, эрсдэлд оруулан байж зээл авах болсныг судалж үзэхэд юуны өмнө дээр дурдсанчлан орлого хүрэлцэхгүй, эрүүл мэндийн зэрэг гэнэтийн зардал гарахад зээл авдаг бол дийлэнх нь өөрөө биш, үр хүүхдүүддээ сургалтын төлбөр, машин авах зэрэг санхүүгийн хэрэгцээнд нь нэмэр болох гэж авдаг гэсэн судалгаа байна. Энэ нь ахмадууд төдийгүй Монгол Улсын нийт иргэдийн амьжиргааны түвшин, орлогын хэмжээтэй шууд холбоотой нь ойлгомжтой. Нөгөө талаар зээлтэй ахмадуудын тоо жил ирэх тусам нэмэгдсээр байгаа нь эдийн засгийн өсөлт амьдралд наалдахгүй байгааг илтгэж байгаагаас гадна улстөрчдийн поп шийдвэр хүчтэй нөлөөлж байна.
Тэтгэврийн зээлийн өсөлт нь улс төрийн шийдвэрүүдээс улбаатай байна
Монгол Улсад тэтгэврийн зээлийг анх удаа, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэглэх шийдвэрээ 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр танилцуулж, Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр УИХ баталсан. Тус хуулийн дагуу Нийгмийн даатгалын сангаас тэтгэврээ барьцаалж зээл авсан иргэдийн зургаан сая хүртэлх төгрөгийн зээлийг буюу 228.5 мянган ахмадын 694.9 тэрбум төгрөгийн зээлийг тэглэжээ. Ингэхдээ 2019 оны арван хоёрдугаар сарын 31-ний өдрийн байдлаар тэтгэврийн зээлгүй байсан 194.1 мянган иргэнд 194 тэрбум, нэг сая төгрөгөөс доош зээлтэй байсан 43900 иргэнд 21.4 тэрбум төгрөгийг нөхөн олгох хуулийг гаргасан.
Хэдийгээр Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилсан тэтгэвэр тэглэх шийдвэр нь цар тахлын үед ахмадуудыг хүнд байдалд орохоос хамгаалсан гэх боловч нийгмийн сэтгэл зүйд “зээл авах нь ашигтай” гэсэн ойлголтыг өгсөн хортой үйл явдал болсныг тоонууд илэрхийлж байна.
Дараа нь УИХ-аас 2021 оны тавдугаар сард баталсан банкны урт нэртэй хуулийн шинэчилсэн найруулгаар тэтгэврийн зээлийг хязгаарласан (Тухайлбал, жилд нэг удаа, зургаан сараас дээш хугацаагаар барьцаалахыг хориглосон болон өр орлогын харьцаа зэрэг) заалт хасагджээ. Үүний дараагаас банкны тэтгэврийн зээл олголт эрчимжиж, 2025 оны хоёрдугаар сарын эцэст 2.1 их наяд төгрөгт хүрч, 2019 оны эцэс буюу иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хууль батлагдахын өмнөх үетэй харьцуулахад 2.8 дахин нэмэгдэв.
Иймд Монгол банкнаас зохицуулалт хийж, 2025 оны эхний хагаст шат дараатай арга хэмжээ авснаар дээрх дүн 1.7 их наяд төгрөгт хүрч буурсан.
Гэсэн ч долоодугаар сард нь тэтгэврийн зээлд мөрдүүлж байсан хязгаарлалтуудыг цуцалснаар зээлийн өсөлт эргэн эрчимжиж, 2025 оны аравдугаар сарын байдлаар буцаад 2.4 их наяд төгрөгт хүрч огцом өсөөд байгаа юм. Ахмадуудын эсэргүүцэл, улс төрийн шахалтад хавчигдсан Монгол банк зээлийн хязгаарыг 36 сар болгож, 100 хувь олгох шийдвэр гаргасан нь дээрх огцом өссөн дүнг улам нэмэгдүүлэх эрсдэлийг бүрдүүлээд байна. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн хөгшин 3 жилийн турш сар бүр авах ёстой тэтгэврээ нэг дор бөөнд нь аваад үлдсэн хугацаандаа огт орлогогүйгээр амьдарна гэсэн үг. Нэмээд хэлэхэд тэрхүү бөөнд нь авч буй мөнгөнөөс дунджаар 17 хувийн зээлийн хүүг хасаж тооцохоор гар дээр ирэх мөнгө нь бүр ч багасдаг талаар доор тайлбарлана.
Тэтгэврийн ахмадууд бизнесменүүд юм уу?
Ахмадууд хэзээ ч хүссэн дүнгээрээ зээл авч чаддаггүй. Жишээлбэл, 600 орчим мянган төгрөгийн тэтгэвэртэй хүн 36 сарын хугацаатайгаар 20 орчим сая төгрөгийн зээл авахаар банканд очиход гар дээрээ 15 орчим саятай гардаг.
Энэ нь арилжааны банкнаас ахмадуудад тэтгэврийг нь барьцаалан олгож байгаа зээлийн хүү, бизнес эрхлэгчдэд олгодог зээлийн хүүтэй ижил буюу дунджаар 17 хувь байгаатай холбоотой байна.
Арилжааны банкнууд бизнес эрхэлж, ашиг олдог аж ахуйн нэгжүүдэд дунджаар 17.4 хувиар зээл өгдөг бол тэтгэврээс өөр орлогогүй ахмадуудад хугацаанаас нь хамаараад 15.6-18 хувийн хүүтэй зээл өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, улстөрчид ахмадуудыг бодож шийдвэр гаргаж байгаа мэт боловч цаанаа тэднийг бүр удаан хугацаанд санхүүгийн хувьд хүнд, бусдаас хараат байж, ядуурал руу гулсахад түлхэж байгаатай адил болохыг нотолж байна.
Ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарсаар
Ийнхүү ахмадуудын олонх нь өрийн дарамтад амьдарч байгаа ба зээлийг замбараагүй олгох шийдвэр гаргалтад улстөрчид ийн нөлөөлж байна. Монгол банкны судалгаагаар өнгөрсөн оны аравдугаар сарын байдлаар тэтгэврийн зээлдэгчдийн өр, орлогын харьцаа дунджаар 82.6 хувь байгаа буюу зээлийн төлбөрийн дарамт өндөр байна.
Зээлдэгчид дунджаар тэтгэврийн орлогынхоо 83 орчим хувийг зээлийн төлбөрт суутгуулж, үлдэх 17 орчим хувь нь гар дээр нь үлдэж байна гэсэн үг.
Нэг зээлдэгч дунджаар 8.1 сая төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй, сард 705 мянган төгрөгийг зээлийн сарын төлбөрт төлж буй аж. Санхүүгийн дарамттай байгаа учраас тэтгэврээ барьцаалан зээлсэн ахмадууд зээлээ төлж дуусахаас өмнө гэрээгээ шинэчилж, нэмж зээл авах хандлагатай байгааг Монгол банкны судалгаанд мөн дурджээ.
Арилжааны банканд ахмадуудын тэтгэврийн нэг ч төгрөг байхгүй…
Ахмадууд 36 сараар тэтгэврээ барьцаалан зээлэх нь ямар хортой үр дагавартай тухай болон улстөрчдийн шийдвэр ахмадуудаа ядуурал руу түлхэж байгаагаас ялгаагүй гэдгийг дээр өгүүлсэн. Үүн дээр нэмээд тэтгэврийн зээлийн хүү бизнесийн зээлийн хүүтэй ижил түвшинд өндөр байгаа тухай эдийн засагчид санал нэгтэйгээр хэлж байна.
Эдийн засагч Г.Батзориг “Тэтгэврийн зээлийн гол асуудал нь зээлийн хүү. Банкны хувьд тэтгэврийн зээл бол хамгийн ашигтай бүтээгдэхүүний нэг. Яагаад гэвэл орлого нь хэзээ ч тасалддаггүй, хэзээ ч чанаргүй зээл болдоггүй учраас ашигтай болчхож байгаа юм.
Тиймээс ахмадуудын зээлийг зах зээлийн үнээс хямдаар өгөх боломжтой” гэсэн бол СЭЗИС-ийн ахлах багш, эдийн засагч Ч.Өнөржаргал “Энэ чинь тэтгэврийн зээл биш, ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛ. Манайхан тэтгэврээ урьдчилж аваад байна гэж бодоод байдаг. Тэтгэвэр гэдэг нь хөдөлмөрлөх боломжгүй болсон үед сар бүр олгогдох амьжиргааны эх үүсвэр юм. Тиймээс банкны "тэтгэвэр барьцаалсан зээл" гэдэг бүтээгдэхүүнийг сонгохдоо ирээдүйн 36 сараа эрсдэлд оруулж байгаа юм биш биз гэдгээ дахин бодох хэрэгтэй" гэсэн юм.
СЭЗИС-ийн Экономиксийн тэнхимийн багш, доктор Ц.Батсүх бол зээлийн хугацааг сунгах нь шийдэл биш, төрийн ухаалаг бодлого хэрэгтэй гээд тэтгэврийг урт хугацаагаар зээлэх бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн.
Өнөөг хүртэл 30 жил буруу явж ирсэн тэтгэврийн тогтолцоог өөрчлөхийн тулд тэтгэврийн реформыг хийх хэрэгтэй ч энэ тухай яриад 10 жил болсныг эдийн засагч, Тэтгэврийн реформ хөдөлгөөний тэргүүн Ж.Дэлгэрсайхан хэлсэн. Гэсэн ч ядаж идексжүүлэх арга хэмжээ авч, эрт тэтгэвэрт гарсан нь хохирдоггүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай хэмээн эдийн засагч Л.Оюун сануулсан юм.
Шийдэл байна уу?
Монголын ахмадууд ийм дүр төрхтэй амьдарч байна. Тэтгэвэрт гарснаар хэн ч биш болж, ядуурлын эгнээ рүү дөхдөг ийм тогтолцоо Монголд бий болжээ. Улстөрчид ахмадуудын хүнд амьдрал дээр попорч, улам хүнд байдалд оруулсан шийдвэрүүдээ эргэж харах шаардлагатай байна.
Үнэхээр ахмадуудаа гэсэн сэтгэл байгаа бол тэтгэврээ барьцаалан авч байгаа зээлийнх нь хугацааг хэт уртасгалгүй, гол нь гар дээрээ ядаж тал мөнгөө авч, хэн нэгнээс хараат бус амьдрахад нь чиглэсэн шийдвэр л тэдэнд хэрэгтэй. Тэгээд зээлийн хүү өндөр байгаа эдийн засгийн эрсдэлтэй нөхцөлөө сайжруулахад анхаарах шаардлагатай.
Хоёрдугаарт, тэтгэврийн шинэчлэлийг түргэвчлэх улс төрийн зориг үгүйлэгдэж байна. Өнөөдөр олсон орлогоосоо нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа залуус биднийг ийм ирээдүй хүлээж байгаа тул байгаа ганц сонголт нь хувийн тэтгэврийн сан болж таарч байна. Тэтгэврийн реформ хийгдэж, бодлого шинэчлэгдэхийг хэдэн жил хүлээх нь тодорхой биш энэ нөхцөлд орлогоосоо бага ч болов хэсгийг хуримтлуулах сонголт
л байгаа ажээ.
Р.Оюунцэцэг, Э.Болор-Од
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Лхагва - 02 сарын 25,
2026
Сэтгэгдэл12
tetgever baga geed bgaa humuus chini uls niigemd tatvar tolj nemer bolj bgaagui archaagui ajil hiidegguo garuud bsn sh uuu sn sudalaarai !!!
Улсын үйлдвэрүүдийг нь хувьчилж ажилчин ангийг устгасан байж улсад татвар төлж байгаагүй ажил хийдэггүй байсан мэтээр ярьдаг олигарихуудын хөрөнгийг хурааж бүх насаар нь гянданд суулга. 90 оноос өмнө хөгжлөөрөө Монголоос дорой байсан Хятадуудад улсын үйлдвэрүүдийг зарж хөлжсөн олигархи баячууд бол эх орноосоо урвагч гэх статустай хуулийн зүйлчлэлд яг тохирно.
Та нар сэдэвээ мөн олов оо ?! Толгойгоо салтаандаа зүүвэл таарсан амьтад аа,эх орны хөгжлийн ганц сэдэв дэвшүүлэх санаа төрсөнгүй юү, та нарт !!!
Одоо ганц цагаан сар тэмдэглэхийн тулд жилийн тэтгэврийн зээл, цалингийн зээл авч сүйрнэ дээ.
Үхсэн ацаараа Зээл авч цагаан сар хийдэг байна. Эсвэл халуун орон руу зайлаад өг, эсвэл их тамир амралт руу зугт. Эсвэл Цагаан сараа боль
Гуч гаруй жил багш хийсэн хүн доод тэтгэвэр аваад амьдарч байна. Тэр хүн бас л арчаагүй гар уу?.
Яг үхэхийхэн нь өмнө тэтгэврийн 3 жилийн зээл авахуулж байна сэргэлэн хүүхдүүд нь ! Тэгээд мань хүн хэд хоногийн дараа баараггүй талийгаач болж байна ! Банк нь хохирсон уу !
Жирийн ард түмний өмч хөрөнгө, баялагийг ЗАЛЬТ АРГААР дээрэмдэж авсан хүмүүсийг олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид гэдэг. Харин олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын ард түмнээс залилаж авсан хөрөнгө, баялагийг ЗЭВСЭГИЙН ХҮЧЭЭР булаан авч жирийн ард түмэнд тэгш шударга хүртээх онол, арга зүйг КОММУНИСТ ҮЗЭЛ гэнэ. Чухам иймээс л олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчид КОММУНИСТ ҮЗЛЭЭС үхтлээ айж, дагжин чичирч коммунизмыг яг л хорт могой, чөтгөр, шулам мэтээр жирийн ард түмэнд ойлгуулахыг хичээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр коммунизмыг 24 цаг тасралтгүй муулж ард түмний тархийг угаадаг. Иймд хэрвээ жирийн ард түмэн КОММУНИСТ НАМ байгуулаад нийлээд, нэгдээд тэмцвэл олигархиуд, хөрөнгөтөнүүд, баячууд, оффшортонгууд, ардчилсан үзэлтнүүд, улс төрчид, луйварчидын толгой бөндгөс боллоо гэсэн үг.
Марксист (коммунист) үзэлтэй Хятадын коммунист нам Хятад улсыг 100 гаруй жил удирдаад Хятад улсыг дэлхийн хамгийн хүчирхэг улс болгов. Ардчилсан үзэлтэй МАН, АН Монгол улсыг сүүлийн 35 жил удирдаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, хариуцлага, ёс суртахууны бүрэн дампууралд хүргэж, дэлхийн хамгийн ядуу улс болгов. Монгол улс одоо 40 их наядын гадаад өртэй, юу ч үйлдвэрлэдэггүй, 200 мянган залуус нь гадаадад боолын хөдөлмөр эрхлэдэг, уул уурхайн баялагийг нь үндэстэн дамнасан гадаадын компаниуд нүдэн дээр улаан цайм дээрэмдэн авдаг, хүн ард нь гуйлгачин болсон, авилгалд гүн гүнзгий нэвт идэгдсэн, хүн чанар, ёс суртахуунаар бүрэн дампуурсан энэ хорвоогийг хамгийн хог шаар, албин чөтгөрийн үүр уурхай болжээ.
Санасан юм байна, гэхдээ гол нь шударга зарчим алдсан, улс төржүүлсэн, Сүүлийн үед худалдааг дэмжихэд хараад байх шиг, За өөрчилж байгаа мэдэж байгаа даа, тэтгэврийн үнэ цэн гэдгийг уландаа гишгэхгүй байх, сангаа идэхгүй байх, улс төржсөн арга хэмжээ авахгүй байх юм даа. Тэтэврийг худалдааг түлхэхэд ашиглах ч улс төржилт. Биднийг улных болгож байгаа нэг зүйл, хаднаас төрсөн амьтас хэцүү хэцүү...
518700 ахмадын 1004 ахмад нь л 3саяаас дээш авч байна. Эд нартаа барьцаад яахав.
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00