Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн гүнд байгаа газрын ховор элементүүдийг агуулсан тунамал чулуулгуудыг олж илрүүлжээ. Энэ тухай Японы засгийн газар өнөөдөр мэдэгдлээ.
Усны гүнд өрөмдлөг хийдэг “Чикю” хэмээх судалгааны хөлөг онгоц Японд харьяалагддаг Номхон далай дахь Минамитори шүрэн арлын орчмын уснаас дээрх тунамал чулуулгуудыг илрүүлсэн байна. Таамаг үнэлгээгээр, тэнд 16 сая орчим тонн газрын ховор элементүүд байж магадгүй бөгөөд хэрвээ батлагдвал энэ нь дэлхий дээрх хамгийн том ордуудын нэг болох юм.
Хэрвээ эдгээр элементийг байнга олборлож чадвал аж үйлдвэрийн гол салбаруудад зориулсан нийлүүлэлтийн дотоод сүлжээ бий болж, Хятадын газрын ховор элементүүдээс хамааралт байдлыг багасгана гэж Олон улсын стратегийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Такахиро Камисүна ярилаа.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Японы Ерөнхий сайд Такаичи мэдэгдэхдээ, Хятад улс Тайвань руу довтлох аваас Японы тал үүнийг өөрийн бүрэн эрхт байдалд халдсантай адилтган үзнэ гэсэн юм.
Энэ мэдэгдлийг Хятадын тал эрс буруушааж, хэлсэн үгнээсээ татгалзахыг Такаичигээс шаардсан билээ. Ингээд нэгдүгээр сарын 6-нд Хятадын Худалдааны яам давхар зориулалттай бүтээгдэхүүнийг Японд нийлүүлэхийг хориглосноо зарласан юм. Ийм бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад газрын ховор элементүүд багтдаг ажээ. Газрын ховор элементүүдийн батлагдсан нөөцийн хэмжээгээр Хятад улс /44 сая тн/ тэргүүлдэг бол Вьетнам /22 сая тн/, Бразил /21 сая тн/, Орос /10 сая тн/, Гренланд /2 сая тн/ удаалдаг байна.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл10
Япон улсын хөгжилд амжилт хүсье
японыг солонгос хятад үзлэн авч хятад хариугаа авна
Хужаагийн эрлийзүүдийн мөрөөдөл түй май.
Япон ах нар фашист орос, коммунист хужаа хоёрыг газрын хөрснөөс арчин устгаж, Монголыг эзэнт гүрэн болгон түмэн жил Япон ,Монгол хоёр хамт жаргана.
Олон жил л энэд тэнд оллоо. Газрын ховор элемент хаа яагүй байгаа. Гол асуудал олборлоход байгаль орчинд хортой. Эцсийн боловсруулалтын голдуу Хятадад хийдэг. Хятад өвөр монголын хэсэг газрыг хордуулан хордуулан болосруулалт хийдэг. Бусад улсууд чадахгүй. Мөн газрын ховор олон төрлийн элемэнтүүд байдаг. Бүгд зэрэг байдаггүй. Яг ямар элемент вэ гэдэг нь чухал.
Чи бол Женкогийн тэнэгүүдийн нэгэн гөлөг юм бнаа !
Олборлох орчин үеийн, харьцангуй бага бохирдолтой технологиуд нь Хятадынхад гол асуудал байгаа. Дээр нь Японы номхон далайн бүс дэлхийд хамгийн тогтворгүй, газар хөдлөлийн идэвхитэй, Алс Дорнод Номхон далайн хавтангууд тулгарч мөргөлддөг бүс.
Япончууд пздаанууд чин арал дэрээ алцагналгүй дуугай амьдарч чадахгүй хятадтай их тэрсэлдэх юмаа арал чин цуг устгаж чаднашдээ хятадууд хятадын эрин зуун гж мэдхүү
Япон ах нар фашист орос, коммунист хужаа хоёрыг газрын хөрснөөс арчин устгаж, Монголыг эзэнт гүрэн болгон түмэн жил Япон ,Монгол хоёр хамт жаргана
Хятад бол асар их хүн амтай өөрсдийгөө яаая гэж байгаа өлөн улс Хятад нэг өдөр сөнөн