Афганистан нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-д ажиглагч улсын статустай бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцоогоо сэргээх нь зүйтэй гэж Афганистанаас ОХУ-д суугаа Элчин сайд Гүл Хассан ТАСС агентлагт өгсөн ярилцлагадаа мэдэгдлээ.
Афганистаны тал ШХАБ-тай хамтын ажиллагаагаа сэргээх боломжтой гэж үзэж байгаа эсэх талаар асуухад элчин сайд эерэг хариулт өгсөн байна.
“Тийм ээ, Афганистан нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ажиглагч улс бөгөөд энэхүү статустайгаа уялдуулан байгууллагын хурал, уулзалтуудад оролцох ёстой,” хэмээн тэрбээр Москва дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүний хувиар өгсөн анхны ярилцлагадаа онцолжээ.
Элчин сайдын хэлснээр, Москва болон Бээжингийн хүчин чармайлтын үр дүнд тус байгууллагын гишүүн орнуудын ихэнх нь “Афганистаныг ШХАБ-ын үйл ажиллагаанд идэвхтэйгээр дахин оролцуулах нь зүйтэй” гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.
“Мөн бид Афганистан ойрын хугацаанд болох байгууллагын уулзалтуудад оролцоно гэж найдаж байна,” хэмээн тэр нэмж хэлжээ.
Н.Отгончимэг
Эх сурвалж: tass.com
Даваа - 02 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
хятадыг бүслэн байлдах төв ази япон солонгос кавказын трампийн бүлэг яах болж байнаа