НҮБ санхүүгийн хувьд дампуурах эрсдэлд орсныг тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришээс гишүүн орнуудад илгээсэн захидалдаа сануулан дурдсан байна.
Лхагва гарагт илгээсэн уг захидалд “гишүүн улсууд татвараа төлөөгүй, мөн зарцуулаагүй мөнгийг буцаан олгодог санхүүгийн дүрэм журмаас үүдэн ноцтой нөхцөл байдал үүссэнийг” анхааруулжээ.
Ялангуяа гол хандивлагч болох АНУ олон талт зарчмаас ухарч буй энэ үед хямрал улам даамжирч, төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт хойшилж, санхүүгийн дампуурлын бодит аюул нөмөрч байна, ойрын үед нөхцөл байдал улам муудах нь тодорхой боллоо гэж А.Гутерриш НҮБ-ын гишүүн улсуудын байнгын төлөөлөгчдөд илгээсэн захидалдаа цохон дурдсан байна. НҮБ-ын дүрэмд зааснаар, татварын хэмжээ нь гишүүн улсуудын эдийн засгийн цар хэмжээнээс хамаардаг. Тухайлбал, АНУ тус байгууллагын нийт төсвийн 22 хувийг, БНХАУ 20 хувийг бүрдүүлдэг байна. 2025 он дуусахаас 5 долоо хоног дутуу байх үед нийт 48 улс татвараа бүрэн төлөөгүй байжээ. Тэдгээрийн тоонд АНУ, ОХУ орсон бол Хятад улс татвараа бүрэн төлсөн байв. Дараа нь Орос улс татварын үлдэгдэл болох 71 сая долларыг төлж дуусгажээ.
Вашингтоны байр суурь
НҮБ-ын агентлагуудыг санхүүжүүлдэг мөнгөний хэмжээгээ АНУ бууруулж, байнгын төсөв ба энхийг сахиулах ажиллагааны төсөвт оруулдаг төлбөрөө төлөхөөс татгалзжээ.
Ерөнхийлөгч Д.Трамп хэлэхдээ, асар их чадавхитай боловч түүнийгээ ашиглаж чаддаггүй гэж НҮБ-ыг шүүмжлээд, “Энхийн зөвлөл” гэдэг байгууллагыг бий болгосон билээ.
Гутерриш захидалдаа тодорхой улсуудыг дурдаагүй боловч НҮБ-ын албан тушаалтнуудын мэдээлснээр, байнгын төсөвт төлөх АНУ-ын өр 2 тэрбум 190 сая долларт хүрээд байгаа ажээ. Дээр нь одоо явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд 1 тэрбум 880 сая доллар, мөн дууссан ажиллагаануудыг санхүүжүүлэхэд 528 сая долларыг тус тус төлөх ёстой.
"Кафкагийн мөчлөг"
Гишүүн орнууд үүргээ бүрэн биелүүлэх хэрэгтэй эсвэл санхүүгийн дүрэм журмыг үндсээр нь өөрчлөх ёстой гэж Гутерриш санууллаа. Хэдийгээр 2026 оны төсвийг 7 хувиар танаж, 3 тэрбум 450 сая доллароор баталсан боловч долоодугаар сар гэхэд тус байгууллага мөнгөгүй болох төлөвтэй байна. Ийм байдалд хүргэсэн шалтгаануудын нэг бол “зарцуулагдаагүй үлдсэн” хэдэн зуун сая долларыг улс орнуудад буцаан олгох үүргийг НҮБ хүлээсэн явдал юм. Хүнд суртлын утга учиргүй ийм дүрэм журмыг нэрт зохиолч Франц Кафка дүрслэн бичсэнээс үүдэн “Кафкагийн мөчлөг” гэдэг нэршил үүсжээ.
Б.Адъяахүү
Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл16
Тар тар.
Украиыг дайныг буруушааж чадаагүй түдгэлзэж дүмбийж байдаг манай улс ч дээ. Наанаасаа гар
Украйны дайн бол зөв байсан. Монгол улс тийм учраас оросын үйлдлийг хүлээн зөвшөөрсөн.
Дайн, алаан хядлагыг зөвтгөдөг чи хэн бэ. Дайн сурталчилсан хэргээр эрүү үүсгэж болох хүн байна, чи
Алуурчин Путлер, солиот Тараамп нар НҮБ ийн самраад хаячихлаа
АНУ-ын засгийн газар НҮБ Нэгдсэн Үндэстний Байгууллага, USAID АНУ-ын олон улсын хөгжлийн тусламжийн агентлаг гэх нүсэр байгууллагуудын шимэгчдийн армийг америкийн татвар төлөгчдийн мөнгөөр цалинжуулж байна. Юу ч хийдэггүй ийм хэрэгцээгүй байгууллагуудыг татан буулгавал таарна.
нүбийг тараа улс бүр амь амиа бодоод олон туйлт худалдаа намаа улс төрөө төлөөлөгч томилж явуулаад шийдээд байг элчин мэлчин гэсэн ард түмний татварын мөнгө замаа алдлаа рамп нүбээ тарааж өгөөчээ энэ дэлхийгээ эмхлээчээ
Португалийн гутаарь өвгөнийг Трамп сайхан дээрэлхэж байгаа шүү ! Хар Кофи Анан байсан бол тэгэж чадахгүй ! Трампын бөйгуулсан хошногоны зөвлөлд манай сахалтай тоорой хүртэл бүртгүүлчихсэн байна лэ ! аминдаа НҮБ д төлөх татвараа өгөхгүй байх санаатай байгаа нь тэр !
үгүй ээ трамп орсоос төв азийн орнуудаар хятад орос хоёрыг тусгаарлаж япон солонгос монгол казак узбек тажик авган-станууд кавказ саудын араб оман бутан пакистан энэтхэг гээд хятадыг боож унагах гэж байгаа юм
НҮБ нэг улс нөгөө улсаа түрэмгийлэхэд юу ч хийж чаддаггүй хуурамч байгууллага гэдэг нь харагдлаа. Ялангуяа барууны улс орнууд түрэмгийлэл үйлдвэл яаж ч чаддаггүй юм бн. АНУ хэт дураараа дургиж байхад ядаж нэг мэдэгдэл хийх юм алга. Израйл Палёстинчуудыг бөмбөгдөөд газартай нь тэгшилж байхад юу ч хэлсэнгүй. Одоо Иран улс руу дайрна гээд байж бн. Таг чиг. Венесуэл улс руу дайрна гээд бас байж бн. Юу ч хэлээгүй. Гренланд арлыг хүртэл булааж авна гэхэд хэлж ярьж байгаа юм алга. Ийм байгууллага байх ч хэрэггүй юм бн. Тарсан нь дээр.
Монголын ардчилсан намыг татан буулгах хэрэгтэй.
103.57.94.114 Хөх инээд хүргээд бай.
монголстан америк улсын хань болж унаж яваа морио машинаар сольж ханилж явсан орсоо баруунаар сольсоон морин жилд улаан морь уннаса монгол зургийг мэднэ биз дээ
Хэт барууны талыг барьдаг барууныхнаас өөр хэнд ч хэрэггүй нүб гээч энэ байгууллагыг тараах хэрэгтэй. Анхнаасаа л рокфеллэрийнхэнээр байшингаа бариулж мөн рокфеллэр ротшилдын хандив тусламжийг түшиглэж байгуулагдсан зөвхөн хэдэн хэт том баян гэр бүлд үйлчилдэг өөр хэнд ч хэрэггүй байгууллага бол энэ нүб байгаам аа
Трамп өрнөөсөө болж дээ. Одоо 1 юм байгуулаад буухаараа хаяад явчихна даа. Орон гаран өвгөнийг дагаж хуйлраад л.
Трамп өрнөөсөө болж дээ. Одоо 1 юм байгуулаад буухаараа хаяад явчихна даа. Орон гаран өвгөнийг дагаж хуйлраад л.