Эрхэм хүндэт дипломат, бидний дотнын анд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Авирмэдийн Баттөр 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр таалал төгсөн нөхөж баршгүй гарз тохиолоо.
Элчин сайд А.Баттөр 1965 онд Ховд хотод Авирмэдийн гурав дахь хүү болон мэндэлж, 1983-1989 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцааны бакалавр, 2009 онд Бельгийн Хаант Улсын Аюулгүй байдал, олон улсын харилцааны төвийг магистрын зэргээр тус тус суралцан төгссөн дипломат албаны чадварлаг, туршлагатай, Франц, Орос, Англи хэлний өндөр мэдлэгтэй, хамт олон, залуу үедээ үлгэр дуурайл болсон Монгол Улсын шилдэг дипломатуудын нэг байлаа.
Тэрбээр дээд сургууль төгссөн цагаасаа Монгол Улсын төр, тэр дундаа дипломат албанд хоёргүй сэтгэлээр зүтгэн 1989-1992 онд Гадаад хэргийн яамны 3, 4 дүгээр хэлтэст атташе, 1992-1994 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яаманд атташе, 1994-1996 онд Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт атташе, 1996-1999 онд Гадаад хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, 1999-2000 онд Гэгээрлийн сайд, 2004-2006 онд Гадаад хэргийн дэд сайд, 2008-2013 онд Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2013-2015 онд Батлан хамгаалахын дэд сайд, 2015-2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх, 2017-2021 онд Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, 2022 оноос Гадаад харилцааны яамны Европ, Африкийн газарт зөвлөхөөр тус тус ажиллаж, Монгол Улсын дипломат алба, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эх орныхоо нэр хүндийг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан.
Түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийг төр, засаг өндрөөр үнэлж Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цол хүртээн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнаж байв. Мөн Испанийн Хаанаас 5 дугаар Карлын их дуулгат хүлэг баатрын одон, Олон улсын цэргийн спортын зөвлөлийн дээд зэргийн гавьяаны одон, Их Засаг Их сургуулийн Хүндэт профессор цол хүртэж байсан.
Талийгаачийн гэгээн дүр, энгийн, нөхөрсөг зан чанар нь тус яамны хамт олны сэтгэл зүрхэнд үүрд мөнхрөн үлдэх болно.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ
Баасан - 03 сарын 27,
2026
Сэтгэгдэл28
“Домогт дипломатууд”-ын дуулиант хэргүүд олон бий. Хамгийн сүүлд л гэхэд, Улаан-Үд дэх Консулын газрын атташе Т.Мөнхбат гэгч этгээд хар тамхи зөөж байгаад Германы цагдаа нарт баригдаж, 4,9жилийн ял сонссон. Истанбул дахь Дэд консул Б.Баттүшиг дипломат дугаартай машиндаа 70кг хар тамхи ачаад, Чехээс Герман руу оруулж байгаад баригдаж, 2021онд 11 жилийн ял авсан. Аав нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр 11 жил ажилласан, хүргэн ах нь Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай нар бсн ч Германы шүүхийг яаж ч чадаагүй, Б.Баттүшиг ачигдсан. Тэгвэл дипломатын гэх бас нэгэн том хэрэг дэгдсэн. Тодруулбал, 2019оны 12-р сард гадаадад суугаа Элчин сайд нарын уулзалт УБ хотод болсон. Уулзалтад оролцохоор Франц-с ирсэн Элчин сайд А.Баттөрт АТГ-ынхан хилийн хориг тавьсан бдг. Хэд хоногийн дараа 2019оны 12-р сарын 30-нд мөрдөгчид Франц дахь ЭСЯ-нд очиж нэгжлэг хийсэн. Тодорхой нотлох баримтууд олж авсан тул 2020оны 01-р сарын 13-нд Элчин сайд А.Баттөрийг баривчилсан.-
МАН-ын сэмхэн нухчихсан нь тодорхой байна.Алтжингийн Алтан ,Петровисын Оюунгэрэл нарыг тэд нарт олон сая долларын өртэй өртэй байсан МАН-ын бүдүүн данжаадууд нухсан гэж олон хүн ярьдаг. Отгонбилэг бас МАН-ын хамартай хамаргүй олон бүдүүн данжаадуудын захиалгаар нухуулсан..
...төлбөрөө төлжээ хөөрхий минь. Ум ум
Ум ма ни бад ми хум.Сайн төрлийг олох болоосой. Гэмгүй сайхан хүн ч бас байгаагүй ээ, архи ууж авиргүй аашилн, визийн мөнгө шамжигдуулна, бас тамхинд явсан явсан.
- Маргааш нь СБД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Баттөрийг нэг сар цагдан хорих шийдвэр гаргаж байв. Тухайн үед Франц дахь Элчин сайд А.Баттөр нь визний хураамжийн мөнгийг гэр бүлийнхээ гишүүдийн дансаар дамжуулж авсан, тэр мөнгөө оффшор данс руугаа шилжүүлж мөрийг нь балласан, улмаар усан үзмийн талбайтай эдлэн газар, тансаг хаус худалдан авч мөнгө угаасан гэх хэрэгт холбогдсон тул АТГ-ынхан ийнхүү баривчилж байв. Элчин сайд А.Баттөрийн асуудал ингээд дууссангүй. Польш улсын цагдаагийн газраас олон улсад эрэн сурвалжилж буй Монголын дипломат албаны 69 иргэний нэр нийтэд ил болсон. Тухайн нэрсийн жагсаалт дунд Элчин сайд А.Баттөрийн эхнэр Ц.Баярмаа, мөн түүний зөвлөх М.Батсайханы нэр гарч ирсэн. Ингэснээр А.Баттөрийн асуудал улам ч хүндэрсэн. Эхнэр Ц.Баярмаа, зөвлөх М.Батсайхан хоёр нь Европыг хэрсэн хууль бус тамхины “мафи”-ийхантай хамтарч ажилладаг гэх хэргээр Польшийн цагдаагийнханд эрэн сурвалжлагдсан мэдээлэл бий.-
МАН-ын алуурчин данжаадууд сэмхэн нухчихсан нь тодорхой байна.Алтжингийн Алтан ,Петровисын Оюунгэрэл нарыг тэд нарт олон сая долларын өртэй байсан МАН-ын бүдүүн данжаадууд сэмхэн нухсан гэж олон хүн ярьдаг. Отгонбилэг бас МАН-ын хамартай хамаргүй олон бүдүүн данжаадуудын захиалгаар нухуулсан..
iim nuhriig dahiad elchingeer tomilj baina geheer unen medrel baigaa biz? uursduu holbootoi umuu haahsaa um?
- Гайхмаар нь, оффшорт мөнгө угаасан гэх асар ноцтой хэрэгт холбогдож, дуулиан шуугиантай баривчлагдсан Элчин сайд А.Баттөрийн хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, бүр огт ор мөргүй замхарсан. Эхнэрийнх нь Польш дахь хэрэг ч мөн ялгаагүй замхарсан. Өнөөх хилийн хоригт байсан А.Баттөр нь Франц руу бүр буцаж яваад, Элчин сайдын бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад 2021оны 07-р сард буцаж ирсэн бдг. Буцаж ирээд ч хоосонгүй, ГХЯ-ны Европ, Африкийн газарт зөвлөхөөр томилогдож, 4жил нам гүм бснаа оны өмнөхөн Болгарт суух Элчин сайдаар томилогджээ. Тэгэхдээ, Гадаад харилцааны сайд А.Батцэцэг өөрөө А.Баттөрийг томилох санал оруулж, зүтгүүлжээ. Мэдээж, Б.Батцэцэг 75 жилийн дипломат харилцаатай Болгар руу АТГ-ын хаалга татаж байсан, хэрэг нь хэрхсэн нь тодорхойгүй АН-ын гишүүн А.Баттөрийг яагаад Элчин сайдаар илгээж байгаа вэ, хэний "гуйлга" вэ гэдэг асуулт гарч ирнэ. Хариулт хайж үзье.-
Мөн тодорхой бичжээ.
муу хүн бжээ, хөөрхий
Гүйэ нээрээ монгол бүрэн дампуурчихажээ.
- Нэгдүгээрт, 2004-2006, 2016-2017 онд хоёр удаа Гадаад харилцааны сайдаар Ц.Мөнх-Оргил ажилласан. Ц.Мөнх-Оргил эхнийх дээрээ буюу 2004-2006 онд дэд сайдаараа А.Баттөрийг дэргэдээ авч ажиллуулсан. Учир нь, Ц.Мөнх-Оргил, А.Баттөр хоёр Москвагийн Олон улсын харилцааны сургуулийг 1988, 1989 онд нэг жилийн зайтай төгссөн, нэг нэгнээ эртнээс мэдэх оюутан цагийн найзууд. Дараагийнх дээр нь буюу 2016-2017 онд Ц.Мөнх-Оргил дэд сайдаараа Б.Батцэцэгийг дэргэдээ авч ажиллуулсан. Өөрөөр бол, Ц.Мөнх-Оргил бол А.Баттөр, Б.Батцэцэг хоёрын хэн, хэнийг нь Гадаад харилцааны яамтай холбосон "гавьяа"-тай хүн. Түүний ачаар Б.Батцэцэг Гадаад харилцааны яамтай салшгүй холбогдож, Гадаад харилцааны дэд сайд, сайдаар ес дэх жилдээ ажиллаж буй. Тиймдээ ч Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ц.Мөнх-Оргилийн "ач"-ийг хариулж, өөрийг нь Францад, мөн түүний "гуйлга"-аар оюутны найз А.Баттөрийг нь Болгарт тус тус Элчин сайдаар томилж байж болох юм.-
Одоо энэ Батцэцэг гэгчийг сайдаас буулгах хэрэгтэй. Улсын мөнгөөр гадаад харилцааны сургуульд сурдаг лав зөв бишээ.
Батцэцэг дээр Зандангахай Хүрэлсүх нар ээлжлэн мордоцгоож байгаа учир халж чадахгүй.
- Ямартай ч, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, А.Баттөр агсаныг Болгарт Элчин сайдаар томилсон тодорхой үндэслэл, тэр тусмаа АТГ-т шалгагдаж байсан 1 сая еврогийн оффшорын гэх хэрэг нь хэрхсэн, хэрхэн шийдэгдсэнийг нь олон нийтэд тайлбарлах нь шударга үнэнд нийцэх биз ээ.
том зочид буудал авсан гээгүй билүү. далайн эрэг ууланд
МАН-ын сэмхэн нухчихсан нь тодорхой байна.Алтжингийн Алтан ,Петровисын Оюунгэрэл нарыг тэд нарт олон сая долларын өртэй өртэй байсан МАН-ын бүдүүн данжаадууд нухсан гэж олон хүн ярьдаг. Отгонбилэг бас МАН-ын хамартай хамаргүй олон бүдүүн данжаадуудын захиалгаар нухуулсан..
АН-ынхан нухчихсан юм биш үү. урвагч гээд. Биеэ худалдсан.
шо хөдөө хээр цастайд налуу газар онгоц хүчээр буулгаж балласан. ядаж газардахгүй хөндий ми8-с гэрийн дэргэд үсрээд буух байсын
МАН -д мөнгө зээлүүлэх нь амь насанд аюултай шүү. МАН-ын алуурчдын бөгсийг долоогчид оо..
ard tymen mini sain ajiglaad baigaarai,eneeh ikhe menge hyylegchid chini erh bis eelj daraallaaraa byrhan bygiin oron ryygaa yabah ni damjiggui ee!!manai ylas daanch ikhe doroitloo suu!!!!!!!!!!!!ene yutai holbootoi be?..........terd garsan hylgaichidtai holbootoi..................Mongoliig byryy ergyylsen gadniihantai hyibaldsan eersdedee asig olson nehediin aldaa dabtagdaj enee hyrtel deeseldeggyi Mongoliin ylas ter daanch haramsaltaiya,;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;;
83 аас 89 оны Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд бакалавр гэдэг цол байгаагүй !
Сүүлд автоматаар өгчдөг болсоон. Бүр шууд магистр өгдөг. 5 жил суралцаж төгссөн бол
1993 он хүртэл төгсөгчдөд голч дүн 4 - өөс дээш бол бүгдэд нь магистр цол өгсөн. 5 жилийн сургалттай байсан учраас тэр.
дор бичсэнийг харвал Баттөр сайн хүн бгаагүй бололтой, нэг хулгайч сайхан амьдраад үхсэн бна ш дээ, юунд нь эмгэнэдгийн
Нэг талаар үнэн. Хулгайч байсан.
elbegdorjiin sugnii us hulgaich l bsn shde
элчингийн хашааны гадна машинд 3дагч орны 5-6 үсэрхэг хар баагийнууд үйлчилгээ авахуу гээд байж бдг бв