1-р сарын 29-нд БНХАУ-ын Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын Танхимд БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Их Британийн Ерөнхий сайд Кир Стармертай уулзав. Хятад, Их Британи урт хугацааны тогтвортой иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх ёстой гэдэгтэй хоёр тал санал нэгджээ.
Ши Жиньпин хэлэхдээ, одоогийн олон улсын нөхцөл байдал төвөг будлиантай, тогтворгүй байна. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн болон дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд Хятад, Их Британи дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг хадгалах, хоёр улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихийн тулд яриа хэлэлцээ, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
Хятад, Их Британийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны мөн чанар нь харилцан ашигтай, хамтаар хөгжих явдал гэдгийг Ши Жиньпин онцлов. Тэрээр хэлэхдээ, энэ жил Хятадын "15-р таван жилийн төлөвлөгөө"-ний эхлэл болж байна. Хоёр тал боловсрол, эрүүл мэнд, банк санхүү, үйлчилгээний салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хиймэл оюун ухаан, био шинжлэх ухаан, шинэ эрчим хүч, нүүрстөрөгчийн ялгаруулалт багатай технологи зэрэг салбарт хамтарсан судалгаа болон үйлдвэрлэлийн шинэчлэлт хийж, хамтын хөгжил цэцэглэлийг биелүүлэх ёстой. Их Британи Хятадын аж ахуйн нэгжүүдэд тэгш шударга, ялгаварлан гадуурхахгүй бизнесийн орчныг бүрдүүлнэ гэж найдаж байна. Хятад улс Их Британийн иргэдэд нэг талын визгүй зорчих эрхийг олгох тухай бодолцох болно гэжээ.
К. Стармер III Чарльз хааны мэндчилгээг дарга Ши Жиньпинд дамжуулав. К. Стармер хэлэхдээ, сүүлийн найман жилийн хугацаанд Хятадад айлчилсан Их Британийн анхны ерөнхий сайд болсондоо баяртай байгаагаа илэрхийлэв. Энэ удаа би Их Британийн бизнес, соёл, аж үйлдвэрийн салбарын 60 гаруй нэр хүндтэй удирдагчдаас бүрдсэн төлөөлөгчдийг тэргүүлж Хятадад айлчилж байгаа нь Их Британи, Хятадын хамтын ажиллагааны өргөн цар хүрээ болон шийдвэрийн түвшинг харуулж байна. Дэлхийн томоохон эдийн засгийн цогц, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүдийн хувьд Их Британи, Хятад улс нь өнөөгийн тогтворгүй, эмзэг олон улсын нөхцөл байдалд Хятадтай харилцан хүндэтгэл, итгэлцэлд суурилсан урт хугацааны, тогтвортой, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоох нь маш чухал ач холбогдолтой байна гэжээ.
Г.Бямба
Баасан - 01 сарын 30,
2026

Сэтгэгдэл0