БРЮССЕЛЬ, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. Ираны цэрэг-улс төрийн гол байгууллага болох Лалын хувьсгалыг хамгаалах корпусыг террорист байгууллага гэж зарлах шийдвэрийг Европын Холбооны гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нар пүрэв гарагт Брюссельд уулзахдаа гаргажээ. Энэхүү шийдвэрийг Иран даяар энэ сарын эхээр өрнөсөн эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэдэн мянган хүнийг хөнөөсний хариуд гаргасан байна.
“Хүчирхийлэлд хариуцлага тооцохгүй байж болохгүй. Иргэдээ хэдэн мянгаар нь хөнөөж буй аливаа дэглэм өөрөө өөрсдийгөө сүйрэл рүү ойртуулдаг” гэж Европын Холбооны дипломат албаны тэргүүн Кая Каллас X нийгмийн сүлжээнд бичжээ.
Европын Холбооны Гадаад хэргийн сайд нар мөн Ираны 19 иргэн, 12 байгууллага, компанид хориг арга хэмжээ авсан байна. Үүнээс 15 иргэн, 6 байгууллагыг эсэргүүцлийн жагсаалыг дарахад оролцсоных нь төлөө, үлдсэн хүмүүсийг Украины эсрэг Оросын дайнд тусламж үзүүлсэн гэж үзэн хоригийн жагсаалтад оруулжээ. Эсэргүүцлийн жагсаалыг дарахад оролцсон хэмээн хоригийн жагсаалтад оруулсан хүмүүсийн дотор Ираны Дотоод хэргийн сайд Эскандар Момени, Ерөнхий прокурор Мохаммад Мохаведи-Азад, мөн Исламын хувьсгалт гварди болон цагдаагийн өндөр албан тушаалтнууд багтжээ. Европын Холбооноос мэдээлснээр, Ираны эсрэг хориг арга хэмжээний жагсаалтад одоо 247 хүн, 50 байгууллага багтаж байна. Ираны Гадаад харилцааны сайд Аббас Арагчи Европын Холбооны шийдвэрийг “стратегийн ноцтой алдаа” гэж мэдэгдсэн байна. “Одоогоор хэд хэдэн улс манай бүсэд өргөн хүрээний дайныг дэгдээхгүй байхыг хичээж байна. Харин Европын Холбоо эсрэгээрээ мөргөлдөөнийг өдөөж байна” гэж тэрбээр X сүлжээнд бичсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 03 сарын 27,
2026
Сэтгэгдэл5
Уул нь үүнийг амёрикууд болон Трамп л хийж байх ёстой до ! Шар хүний өмнөөс хар хүн гэгчээр Ёвропын холбоо бас юу вэ ! Трампын ажлыг хийгээд хөнгөвчлөөд одоо дайрах гэж бөйгаа Трампыг баярлуулдаг тэнэг ёвропууд ёстой яршиг л байна ! Грёнландаа хамгаалах тал дээр л анхаар !
ямар зэвсэгээрээ хамгаалах вэ дээ, Patriot, THAAD гээд 2 систем нь анусынх болохоор анусын харвасан пуужин,бөмбөгдөгч онгоцнуудыг "өөрийн" гэж таних учир сөнөөхгүй ,iris t гэж герман-францын чадал муутай нэг юм нь яг байлдаанд туршигдаж ашиглагдсан мэдээ хомс ,бодит байдал ануст ашигтай л байгаа даа,ингэхээр арал бол яаж ч хамгаалах аргагүй талдаа,бөмбөгдөгч онгоцнууд нь хоцрогдсон мираж мэтийн юмнууд л бнадаа
АНУ бол өөрөө чөтгөрийн тойрог-террорист улс юм.
орос хужаа хоёроос л дээр кк
Америк үргэлж худал уриагаар халхалж 2001 он афган, 2003 онд Ирак, 1978 Веьтнам, 1953 он Солонгос гээд томоохон дайныг хийсэн. Жижиг дайн бол олон. Тэр хол америк тивээс далайгаар ирж дайн хийсэн гэхээр аймаар шүү.