ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /BBC/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нэг долоо хоногийн хугацаанд Украины хотуудад цохилт өгөхгүй байхыг зөвшөөрсөн гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт буюу өчигдөр мэдэгджээ.
“Их хүйтэрч байгаагийн улмаас тэдний нөхцөл байдал манайхтай адилхан байгаа. Ийм онцгой хүйтний үеэр нэг долоо хоногийн турш Киев болон бусад хот руу довтлохгүй байхыг би Ерөнхийлөгч Путинээс биечлэн хүссэн” гэж Д.Трамп Цагаан ордонд засаг захиргааныхаа гишүүдтэй уулзах үеэрээ мэдэгдээд “тэр үүнийг зөвшөөрсөн.
Үүнд би үнэхээр сэтгэл хангалуун байна” гэж нэмж дурдсан байна. Оросын тал эдгээр мэдэгдэлд одоогоор албан ёсны тайлбар өгөөгүй байна. Цохилтыг түр зогсоохоор болсон талаар пүрэв гаргийн өглөө блог орчинд цацагдсан бөгөөд Орос, Украины телеграм сувгуудын аль алинд нь бичжээ. Оросын дайныг дэмжигч блогчдоос хамгийн түрүүнд Владимир Романов мэдээлж, өөрт нь ирсэн мэдээллийн зургийг нийтэлсэн байна. Пүрэв гаргийн өглөөний 07:00 цагаас эхлэн “цохилт өгөхийг хориглосон”, өөрөөр хэлбэл Киев хот болон Киев муж дахь аливаа объектууд, мөн Украин даяарх дэд бүтцийн объектуудад цохилт өгөхийг зогсоосон тухай “мэдээлэл ирж байна” гэж тэрбээр бичжээ.
Трампын мэдэгдлийн дараа Кремлийн хэвлэлийн албанаас тайлбар хийгээгүй байна. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский өвлийн хүйтний үеэр эрчим хүчний объектуудад цохилт өгөхийг түр зогсоох тохиролцоонд хүрснийг баталж, АНУ-ын Ерөнхийлөгчид талархал илэрхийлжээ.
“Өвлийн энэ онцгой хүнд үед Киев болон Украины бусад хотуудын аюулгүй байдлыг хангах талаар АНУ-ын Ерөнхийлөгчийн хийсэн мэдэгдэл маш чухал. Цахилгаан хангамж бол амьдралын үндэс. Хүний амь насыг хамгаалахын тулд гаргаж буй түншүүдийнхээ хүчин чармайлтыг бид өндрөөр үнэлж байна. Баярлалаа, Ерөнхийлөгч Трамп!” гэж тэрбээр Х нийгмийн сүлжээнд бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 01 сарын 30,
2026

Сэтгэгдэл8
Сайн бэлдэж байгаад дараачийн долоо хоногоос нь цохилт өгөх хэрэгтэй !
Ална шүү. Новшоо.
Орос улс Украинд болж буй дайнаас шалтгаалан Хятадаас эдийн засгийн хувьд хараат болох тусам Сибирьт Хятадын нөлөө асар хурдтай нэмэгдэж байна. Хятадад Сибирийн цэвэр ус, мод, байгалийн хий, алт, ховор элементүүд амин чухал хэрэгтэй. Сибирийн асар том газар нутагт хүн ам цөөрч байхад хил залгаа Хятадын мужуудад олон мянган сая хятад хүн суурьшиж байгаа нь "чимээгүй нүүдэл" хийх суурь болдог. Одоохондоо Орос, Хятад хоёр АНУ-ын эсрэг нэгдэж байгаа ч, цаанаа бие биедээ огт итгэдэггүй. Оросын цэргийнхэн Сибирьт Хятад улс хэт даварч байгаад маш их түгшдэг. АНУ энэхүү "үл итгэлцэл" дээр тоглолт хийх нь гарцаагүй. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирийг Хятадад "зүгээр алдана" гэдэг юу л бол?
Оросын улс төрийн элитүүд болон цэргийнхэн Хятадыг өнөөдөр "стратегийн түнш" гэж нэрлэж байгаа ч, зүрхнийхээ гүнд тэднийг хамгийн том ирээдүйн аюул гэж харж, Сибирийг хамгаалах "нууц" болон ил аргуудыг хэрэглэсээр ирсэн. Оросын хуурай замын цэргийн хүч Хятадаас дутуу байж болох ч, тэдний цэргийн номлолд нэг тодорхой зүйл бий: "Хэрэв Оросын газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул занал учирвал тактикийн "цөмийн зэвсэг хэрэглэнэ" гэдэг номлол юм. Сибирь бол Оросын эдийн засгийн "гэдэс". Хятад улс Цэргийн хүчээр түрэмгийлвэл Орос улс шууд цөмийн дайн эхлүүлэхэд бэлэн гэдгээ сануулсаар ирсэн. Энэ нь Хятадыг "зөөлөн хүч" буюу эдийн засгаар дамжин нэвтрэхээс өөр аргагүй болгож байгаа юм.
Хойд хөрш маань хүчний тэнцвэртэй байх нь Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа юм Орос улс ч үүнийг маш сайн ойлгож байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Хятадын хил дагуух цэргийн хүчин чадлаа "чимээгүйхэн" зузаатгасаар байна. Орос улс Украинд дайтаж байгаа ч Сибирь, Алс Дорнодыг хариуцсан Дорнод цэргийн тойргынхоо үндсэн цөмийг хөндөөгүй үлдээсэн. Амар мөрний дагуу болон Байгаль нуурын орчимд агаарын довтолгооноос хамгаалах S-400 системүүдийг шинээр байршуулж, пуужингийн ангиудыг нэмэгдүүлсэн. Хятадын хилээс ердөө 50-100 км зайд орших Хабаровск, Владивосток, Благовещенск хотуудын орчимд хуурай замын цэргийн томоохон ангиудыг байнгын бэлэн байдалд байлгаж байна. Орос улс Хятадын хилийн ойролцоо алсын тусгалтай, цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх чадвартай "Искандер-М" пуужингийн бригадуудыг байршуулсан. Энэ нь Хятадын цэргийнхэнд өгч буй шууд дохио юм.
Хэрэв Хятад улс хуурай замын цэргээр Монголын нутаг Сибирь рүү цөмөрвөл Орос улс Хятадын гүнд байгаа цэргийн удирдлагын төвүүдийг устгах чадвартай гэдгээ харуулж байгаа хэрэг. Орос улс Сибирийг хамгаалах стратегийнхээ нэг хэсэг болгож Монгол Улсыг бүфер бүс болгож ашигладаг. Манай улсап Жил бүр болдог ‹‹Сэлэнгэ›› хээрийн сургуулилт нь үндсэндээ Хятадын хилээс ирж болох "террорист" эсвэл "зэвсэгт бүлэглэл"-ийн дайралтыг Ар, Өвөр Монголын хил дээр яаж хамтарч зогсоох вэ гэдэг бэлтгэл юм. Энэхүү сургуулилтаар нь Бээжинд "Монгол бол Оросын аюулгүй байдлын бүс" гэдгийг сануулж буй хэрэг. Сибирийн хойд эрэг дагуу Орос улс "Төмөр гинж" мэт цэргийн баазуудыг сэргээж байна. Якут ба Чукотка бүсэд "Арктикийн цэргийн ангиуд"-ыг байгуулж, өндөр технологийн радаруудыг суурилуулсан. Шалтгаан нь Хятад улс өөрийгөө "Хойд мөсөн далайд ойр улс" гэж зарлаж, энэ бүс рүү хөлөг онгоцнуудаа илгээх болсон тул Орос улс Сибирийг хойд талаас нь ч давхар хамгаалж эхэлсэн.
Орос улс БАМ (Байгаль-Амарын зам) болон Транс-Сибирийн төмөр замын дагуу цэргийн дэд бүтцийг эрс шинэчилж байна. Төмөр замын цэргүүд нь дайны үед хэдхэн хоногийн дотор Оросын төв хэсгээс сая сая цэргийг Сибирь рүү зөөвөрлөх ложистикийг хариуцдаг. Нөгөөтэйгүүр Орос улс Сибирь дэх Хятад иргэдийн шилжилт хөдөлгөөнийг маш анхааралтай хянадаг. Хятадуудад газар өмчлүүлэхгүй байх, Сибирийн ойн олборлолтод хязгаар тогтоох зэрэг хуулиудыг Оросын орон нутгийн иргэд маш хүчтэй шаарддаг. Оросын ФСБ (Тагнуулын алба) Сибирь дэх Хятадын хөрөнгө оруулалттай компани бүрийг "үндэсний аюулгүй байдал" гэдэг өнцгөөс хянаж байдаг. Орос улс Сибирьт зөвхөн Хятадыг байлгахгүй байхыг хичээдэг. Тэд Сибирийн төслүүдэд Энэтхэг, Вьетнам, магадгүй ирээдүйд Японыг татан оролцуулах замаар Хятадын монополийг задлахыг оролддог. Энэ нь Хятадыг Сибирьт "ганцаараа дураараа дургих" боломжийг хязгаарлаж байгаа юм.
Хэдийгээр Орос Сибирийн бүс нутгаа хяналтад хамгаалж байгаа ч, Орос улс Украинд дайтаж суларсаар, Хятадын юань болон технологиос 100% хамааралтай болбол Сибирийн баялгийг Хятадын тогтоосон үнээр, тэдний нөхцөлөөр өгөхөөс өөр аргагүй болно. Энэ нь "газар нутгаа алдахгүй ч, баялгаа алдах" гэсэн үг. Хятадын хөрөнгө оруулалтаар баригдсан төмөр зам, хийн хоолойнууд нь эргээд Оросыг "барьцаанд" оруулна. Нөгөөтэйгүүр АНУ Орост нэг л зүйлийг сануулдаг: "Та нар Өрнөдтэй тэмцэж байх хооронд чинь Хятад улс ар дагзнаас чинь хутга шааж, Сибирийг чинь залгих гэж байна. Хэрэв Оросын элитүүд үүнийг ухаарвал ирээдүйд тэд Хятадын эсрэг АНУ-тай нууц тохиролцоо хийж, "Сибирийг аврахын тулд сонголтоо хийж магадгүй юм. Орос Сибирийг хамгаалж үлдэх нь манай Монгол Улсад ашигтай. Орос улс гаднаа Хятадтай "найз" мэт харагдавч, Сибирь дэх цэргийн байршил нь 180 градус Хятад руу чиглэсэн байдаг. Тэд Хятадыг "найдваргүй холбоотон" гэдгийг маш сайн мэддэг учраас Сибирийг хэзээ ч хамгаалалтгүй орхихгүй.