Ардчилсан намын "4/11" хэвлэлийн бага хурал боллоо.
Энэ үеэр АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан: "АН "Нээлттэй цэгцтэй Ардчилсан нам" Үндэсний аяныг салбар нэгжийнхээ хүрээнд орон даяар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Үүнийхээ нээлтийг 2-р сарын 1-нд хийнэ. Намын гишүүдээ бүх орон даяар шинээр бүртгэнэ. Ингэснээр бид цаашид дотоод сонгуулиа зохион байгуулах саналын эрхтэй болох суурь бүрдэх юм.
2-р сарын 1-нээс 3-р сарын 10-ны хооронд шинэчилсэн бүртгэл хийгдэж, 3-р сарын 11-31-ний хооронд ҮБХ-ний гишүүн болох сонгууль бүх шатанд эхэлнэ.
2016 оноос хойш МАН эрх барьсан. Гэвч өнөөдрийг хүртэл нэг ч цахилгаан станц ашиглалтад ороогүйгээр барахгүй дүн өвлийн хүйтнээр тогны хязгаарлалт хийж байгаа нь зохисгүй үйлдэл. Үүнээс гадна нийгэм, эдийн засагт бодитой өөрчлөлт байхгүй байгаа энэ нөхцөлд төрийг улам данхайлгаж, 30 гаруй сайдтай данхар Засгийн газрыг бий болгож буйд АН шүүмжлэлтэй хандсан. Иймээс ч УИХ дахь АН-ын бүлгээс дэд сайд нарын асуудалд байр сууриа илэрхийлж, эргүүлэн татахгүй бол Засгийн газарт хариуцлага тооцох асуудлыг ярьсан.
Үүнээс гадна цахилгааны хязгаарлалттай холбоотойгоор айл өрх, аж ахуйн нэгжүүд дээр учирч байгаа хүндрэлүүд, үйлдвэрлэл үйлчилгээнд учраад байгаа дарамттай нөхцөл байдалд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд байр сууриа илэрхийлж байгаа.
Тухайлбал,УИХ-ын гишүүн Ө.Шижир Шадар сайд болон Эрчим хүчний сайд нарт хариуцлага тооцох асуудлыг санаачилж, гарын үсэг цуглуулж эхлээд байгаа. Эдгээр асуудлуудыг Засгийн газар яаралтай шийдвэрлэж, тухайн сайд нарыг эргүүлэн татах асуудлыг ойрын хугацаанд шийдэхгүй бол АН-ын зүгээс АН-ын бүлгийн гишүүдийн гаргасан байр суурийг дэмжиж, улс төрийн дэмжлэг үзүүлж ажиллах акцыг өрнүүлнэ гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.
Н.Отгон
Пүрэв - 01 сарын 29,
2026

Сэтгэгдэл4
Монголын бүх дампуурлын эхлэлийг АН тавьсан шүү дээ. АН-ынхан 1990 оноос хойш монголчуудын тархи толгойг Орос муу, Америк сайн гэж 30 гаруй жил салам угаасан. Оростой найрамдалт харилцаатай байсан 70 жилд Монгол улс Азийн цээжинд гэрэлтэн хөгжсөн. Харин 1990 оноос хойш АН-ын гайгаар дээрэмчин Америкийг дагаж навсагнаад улс төр, эдийн засаг, нийгэм, соёл боловсрол, эрүүл мэнд, хариуцлага ёс суртахууны хувьд Монгол улс бараг хэзээ ч дахин сэхэхгүйгээр бүрэн хэмжээгээр дампуурсан.
ХУЦААД БАЙЛГҮЙ ЗАЙЛАА НОВШНУУД
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛЫН БУРУУТАН НЬ МАН, ТҮҮНИЙ ҮЕ ҮЕИЙН ЗАСГИЙН ГАЗРУУД МӨН. ТЭД 30- ААД ЖИЛ ЗАСАГТ БАЙХДАА ТӨРӨӨС ТЭРБУМТАН ХУЛГАЙЧУУДЫГ ТӨРҮҮЛЖ, ХЭДЭН ИХ НАЯДААР НЬ ИДЭЖ УУХААС ӨӨР ЗҮЙЛ ХИЙГЭЭГҮЙ…