УИХ-ын гишүүн Х.Булгантуяад шүүхээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн бол яллагдагч, УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржид таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг шүүх хүлээн авахаас татгалзжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас яллагдагч УИХ-ын Тамгын газрын дарга асан Б.Баасандоржийг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч, хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцжээ.
Шүүхээс прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.01.28/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар шүүгчийн захирамж нь хууль ёсны үндэслэлтэй хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт яллагдагчид хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах хангалттай баримт авагдаагүй зэрэг нөхцөл байдлыг үндэслэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Мөн Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Х.Булгантуяаг төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авах зорилгоор үгсэн тохирч хүчирхийллийн аргаар авахад бэлтгэсэн, зохион байгуулсан, оролцсон гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг шүүхэд ирүүлснийг шүүх хянан хэлэлцэж, прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тус шүүгчийн захирамжийг прокурор эс зөвшөөрч Ерөнхий шүүгчид гомдол гаргасныг өнөөдөр /2026.01.28/ хянан хэлэлцээд хэрэгт авагдсан баримтаар яллагдагч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байх тул шүүгчийн захирамжийг өөрчилж, яллагдагч Х.Булгантуяад Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Г.Балгар
Бямба - 02 сарын 28,
2026
Сэтгэгдэл8
Zov , chench baisan chariuuchlaga chuleech estoi.
Zov , chench baisan chariuuchlaga chuleech estoi.
одоо тэр дарваан хар ариунзаяа бэлтрэг сайнзориг нарыг барьж хоримоор байна
Булгантуяа биш Хүрэлсүх Энхбаяр Учрал гурав төрийн эрхийг булаачихсан юм биш үү?
Монгол улс яг л маш ядуу айл шиг болжээ. Гэрийн эзэд нь (Монголын ард түмэн нь) ямар ч ажил хийхгүй, гэрийхээ доторх өнгөтэй өөдтэйг бүхнийг бүгдийг нь бусдад зарж (Монгол улс юм үйлдвэрлэдэггүй тул ганцхан ашигт малтмалаа гадагшаа зардаг) хоолоо арай хийж олж иднэ. Тэгээд гэрийхээ бүх юмыг зарж дуусаад бусдаас мөнгө зээлж (Монгол улс гадаадаас 40-өөд их наядын зээл авчээ) зээл, зээлийн хүүгийн өрөнд орж хоолоо арайхийж олж иднэ. Хүүхдүүдээ ойролцоо айлд зарцлагдаж хонь мал маллуулахаар (Монголын 200 мянган залуус гадаад улсад боолын хөдөлмөр эрхлэдэг) явуулна. Монгол орон сүүлийн 30 гаруй жил найрамдалт Оросоос нүүр буруулаад, дээрэмчин Америкийг дагаад мөхөл сүйрлийн ирмэгт тулж иржээ. Аюутугай, мэдтүгэй.
Бие муудлаа үхлээ хатлаа гээд гараад явчих байлгүй. Үүнд Хү Сю Жанг туслах болно. Хэргийн эзэн Ляньхуа Данхыг яах вэ? Эд нар Гадаадын тагнуулын байгуулагаас авлигал аваад Монгол улсыг Хятадад нэгтгэх нууц операцид бэлдэж байсан юм биш үү.. Хятад оруулна гэж дайраад байсан асуудлыг давхар шалгах хэрэгтэй.
Захиалгын шүүх
Bysadiigaa chadahgyi hebtej BYLGANTUYA ch yamai hebtenee;emegtei hyn ryy bagahan sig dabslaarai.....................ter hyn ajiliinhaa dagyy l ajillasan hen ch baisan tegj ajillana..............